Шон "Дидди" Комбс есдүгээр сарын 16-нд бэлгийн наймаа, хүчирхийллийн хэргээр баривчлагдсан бөгөөд шүүхийн сонсгол Лхагва гаригт боллоо. Тэрбээр шүүхэд мэдүүлэг өгөхдөө холбооны агентууд болон прокуроруудыг мэдээллийг нь хууль бусаар задруулсан гэж буруутгав. Шүүх хурлаас өмнө мэдээллүүд задарсан нь тангарагтны бүрэлдэхүүнд сөргөөр нөлөөлж, Шон Комбсын шударгаар шүүлгэх эрхийг үгүйсгэсэн гэж түүний өмгөөлөгч мэдүүлжээ.
Шон Комбсын 2016 онд тухайн үеийн найз бүсгүй Касандра Вентура руу дайрч буй дүрс бичлэг шүүх хурлын өмнө задарсан. Уг бичлэг болон Шон Комбсын гэрт нэгжлэг хийсэн зэрэгт хууль, шүүхийн байгууллагынхныг буруутгаж байна. Прокурорууд Шон Комбстой холбоотой олон терабайт цахим материал зэрэг хэргийн томоохон нотлох баримтуудыг гаргаж ирсэн байна.
Шүүх хурлыг ирэх хавар буюу 2025 оны дөрөв, тавдугаар сард явуулах хүсэлтэй байгаагаа Шон Комбс илэрхийлжээ.
Эргэн сануулахад, Шон Комбсын хохирогч гэх 60 эрэгтэй, 60 эмэгтэй нийт 120 хохирогч гарч ирсэн бөгөөд тэд бүгдээрээ шүүхэд нэхэмжлэл гаргахаар болсон. 120 хүний 25 нь хүүхэд, тэр дундаа хамгийн залуу хохирогч нь найман настай гэсэн мэдээлэл байна.
Нэргүй 2024-10-10 103.212.118.173
Холлиувуудын А зэрэглэлийнхэн бужигнаад эхэлцгээсэн гэнэ лээ
Нэргүй 2024-10-10 139.5.218.53
Энэ хүүр яаж бусдыг буруутгаж чадаж байна. Үхэх ч багадана
S 2024-10-10 66.181.179.124
BOOWN XXOOD80955877TAWIYYLI ANISDI
Нэргүй 2024-10-10 202.131.225.197
ee huuhed uu? shorond amid uldehgui ym bn daa