АНУ-ын Сиэтлээс Туркийн Истанбулыг чиглэн нисч явсан "Turkish Airlines"-ын онгоцны ахмад нас баржээ. 59 настай нисгэгч Илчехин Пехливан нислэгийн үеэр нас барсан тул онгоц Нью-Йоркт ослын буулт хийхээс өөр аргагүй болсон байна. 204 дүгээр нислэг Мягмар гаригаас Лхагва гаригт шилжих шөнө Сиэтлээс хөөрсөн. "FlightAware" нислэгийн хяналтын цахим хуудасны мэдээллээс харахад "Airbus A350" онгоц Жон Ф.Кеннедигийн олон улсын нисэх онгоцны буудалд өглөөний 06:00 цагийн өмнөхөн газардсан байна.
Яаралтай арга хэмжээ авсан ч ахмадыг сэргээж чадаагүй тул туслах нисгэгч яаралтай ослын буулт хийжээ. Улмаар зорчигчдыг Нью-Йоркоос зорьсон газарт нь хүргэх ажлыг зохион байгуулсан байна.
Илчехин Пехливан 2007 оноос хойш "Turkish Airlines"-д ажиллажээ. Жил бүр тогтмол болдог эрүүл мэндийн үзлэгтээ энэ оны гуравдугаар сард хамрагдахад түүний биед янз бүрийн асуудал гараагүй аж.
Нэргүй 2024-10-10 139.5.218.162
ум маани пад ми хум
Нэргүй 2024-10-10 66.181.189.34
mash haramsaltai bna