Нийслэлийн хэмжээнд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж буй. Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Хүн, малын гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/948 дугаар захирамжийн дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудын хяналт шалгалтын хийхэд 71 удаагийн үйлдлээр 288 ширхэг тарваганы мах илрүүлсэн байна.
Хяналт, шалгалтаар илрүүлсэн тарваганы махыг Зооноз, өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/-д өгч шинжлүүлэхэд тарваган тахал өвчний үүсгэгч илрээгүй гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Хамгийн сүүлд "Blue Sky" зочид буудалд аравдугаар сарын 08-ний өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл цахим сүлжээнд явсан. Уг асуудлаар ЦЕГ болон ЗӨСҮТ-өөс тус байршилд хяналт шалгалт хийсэн. Уг асуудалд ЗӨСҮТ-өөс "Одоогийн байдлаар тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Тухайн газраар үйлчлүүлсэн иргэд болон ажилчид тарваган тахлын халдварт өртөх эрсдэлгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна" гэсэн юм.
Нэргүй 2024-10-10 103.212.118.173
Одоо цагт ингэж амьтан хядана гэдэг үнэн зэрлэг үү
Зочин 2024-10-10 76.220.74.140
Турж үхэх гэж байгаа юм шиг яадаг байнаа ингэж их амьтан хядаад…
Ebe 2024-10-10 122.201.31.15
l****n gatsdaanuud gudarna
хүннү 2024-10-10 202.9.47.0
Аль аймаг нь ингэж тарвагаа барж ядаад байнаа? Хэдэн ангууч найз нартайгаа очиж долоо хоног шажгинасан шар тулам идэх юмсан. Энэ зун хөдөө гараад ганц тулам идэхсэн гэж бодоод чадсангүй. Тарвага нь байхгүй.
Нэргүй 2024-10-10 202.9.46.115
Шангри-Лад бас тарваганы махаа мартах вий дээ хэ хэ хэ