Монголд Путиныг баривчлаагүйтэй холбоотой дүгнэлт гаргана

Монголд Путиныг баривчлаагүйтэй холбоотой дүгнэлт гаргана

Монголд Путиныг баривчлаагүйтэй холбоотой дүгнэлт гаргана

ОХУ-ын ерөнхийлөгч Путин өнгөрсөн сард Монгол Улсад айлчилсан билээ. Тухайн үед Олон улсын эрүүгийн шүүхийн тушаалыг биелүүлж Путиныг баривчлахыг Украин улс Монголоос хүссэн. Олон улсын эрүүгийн шүүх өнгөрсөн оны гуравдугаар сард Путиныг Украины нутаг дэвсгэрээс олон зуун хүүхдийг хууль бусаар албадан гаргасан дайны гэмт хэрэгт буруутган баривчлах тушаал гаргасан. Уг тушаалын дагуу шүүхийн гишүүн 124 улс Путиныг өөрийн нутаг дэвсгэрт хөл тавьсан тохиолдолд баривчлах ёстой аж.

Тэгвэл Монгол Улсад Путиныг баривчлаагүйтэй холбоотой дүгнэлтийг Олон улсын эрүүгийн шүүх хараахан гаргаагүй байгааг тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Фади эл-Абдаллах Лхагва гаригт хэллээ. Энэ талаар шүүх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд үр дүнг олон нийтэд ил тод зарлах болоогүй гэв.

Монгол Улс Ромын дүрэмд нэгдэн орсон улсын хувьд Путиныг хүрэлцэн ирэхэд нь баривчлах үүрэг хүлээсэн. Хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсан тохиолдолд Олон улсын эрүүгийн шүүх дүгнэлт гаргаж, оролцогч улсуудын Ассамблейд мэдээлж болно. Дараа нь Ассамблей зохих арга хэмжээг авдаг. Баривчлах тушаалын тухай ерөнхий мэдээллийг өгөхөөс бус Монголыг онцлон хэлэх боломжгүй гэж Фади эл-Абдаллах хэлэв.

Путины айлчлал нь баривчлах тушаалаас хойш Ромын дүрмийг соёрхон баталсан улсад хийсэн анхны айлчлал байжээ. Монгол Улс Путиныг баривчлаагүй гэдгээ эрчим хүчний хараат байдалтай холбон тайлбарласан гэж "Ukrinform" хуудсанд мэдээлжээ.

ЭХ СУРВАЛЖ: UKRINFORM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХахаХаха
12
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

59 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-10 122.201.31.163

Манай хэдэн авилгач хулгай ч нарыг энэ шүүхэд ѳгчих юмсан

Avatar

Зочиг 2024-10-10 66.181.161.81

юун баривчилгаа
тэнэгтэж өгдөг бна шүү
БАЛАЛДГИЙН БНА ХӨӨE

Avatar

Нэргүй 2024-10-10 66.181.189.125

ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН ТУШААЛ ГЭНЭЭ. ЯДАЖ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГЭЖ УНГАС АЛДААЧ. ТЭД МОНГОЛ УЛСАД ТУШААДАГ ХЭН ЮМ БЭ. МОНГОЛЫН ТАЛААС ЯРИХГҮЙ, ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН НЭРИЙН ӨМНӨӨС Л ЧАЛЧИХ ЮМ ДАА

Avatar

Нэргүй 2024-10-10 103.41.93.41

ПУТИНЫГ БАРИВЧЛАХ Л БАЙСАН. ЯДАЖ Л ОРОЛДЛОГО ХИЙСЭН БОЛ НАР НҮҮРЭЭ АВРАХ БАЙЛАА ГЭЖ.

Avatar

Haha 2024-10-10 103.168.34.130

HARIN

Avatar

Нэргүй 2024-10-10 66.181.187.221

гуцаа гуц. юу нэр нүүр.

Avatar

zochin 2024-10-10 103.215.14.2

hol ochij h***.duraaraa ain

Avatar

Зочин 2024-10-10 202.9.40.66

яаж ч бодсон яаж баривчлах юм бэ. хэн баривчлах юм бэ. тэр байгууллагынхан өөрсдөө ирж баривчлах ёстой байсан юм биш үү тэгвэл. инээдтэй юм.

Avatar

Нэргүй 2024-10-10 202.9.40.222

Эрдэнэбалсүрэн нь эзнийхээ заавраар монголйнхоо эсрэг ажиллах магадлалтай юм. Эх орны эрх ашиг тэдэнд сонин бишээ. Харин хувийн намын эрх ашиг 1-рт тавигддаг. Монголчууд өөрсдөө Монголоо хорлодог явдал улс төр болон спортод байсаар байна. МАН монголын засаглаж байгаа учир сөрөг хүчин болсон АН-ынхан монголыг хоригт оруулах санаатай л байгаа. Тэр тухай яриа өгүүллийг гаргаж ярьж бичиж байсан. Хоригт орвол Монгол л хохирно.

Avatar

Нэргүй 2024-10-10 66.181.160.110

Хүрэлсүх Туркменистаны дараа Катарт албан ёсоор айлчлах байсан чинь Катарууд Монголын Ерөнхийлөшчийг хүлээн авахаас татгалзаж, айлчлалыг цуцалсан байна!!!

Avatar

Нэргүй 2024-10-10 103.168.34.130

TEGSEN UU YANAA

Avatar

зочин 2024-10-10 66.181.191.129

Монгол улс Украины нацистүүд шиг хоёр хөрш гүрэнд дайсагнавал хормын дотор сөнөнө,Гаагийн шүүх бол олон улсын шинж чанараа алдаж, барууны дохиогоор ажилладаг бусдын хараат байгууллага болж хувирсан бололтой, Манай улс ийм шудрага бус ,дэлхийд ноцтой сөргөлдөөн үүсгэгч байгууллагын гишүүн байх шаардлагагүй, Бид барууны колони улс биш, Даруй гишүүнчлэлээс татгалзах хүсэлтээ өгөх хэрэгтэй

Avatar

зочин 2024-10-10 66.181.182.39

Гаагын ОУШ-д Элбэгдоржийн "хонгилын шүүгч" Эрдэнэбалсүрэн гэдэг "нөхөр" гишүүнээр сонгогдсон гэсэн үү?

Avatar

Нэргүй 2024-10-10 192.82.92.204

Нохойноос дор сэтгэдэг юмаа, Монгол хүн Олон улсын байгууллагад ажиллах нь улсын нэр хүндэд хэрэгтэй бус гэж үү?

Avatar

зочин 2024-10-10 66.181.191.129

Бид барууны колони орон биш, Барууны хамааралд орж,тэдний дохиогоор ажилладаг байгууллагын гишүүн байх ёсгүй

Avatar

Зочин 2024-10-10 103.68.107.106

Ямар хэрэгтэй гэж хэнд ч хэрэггүй, нөлөөгүй "Олон улсын эрүүгийн шүүх" мэтийн юманд элсдэг юм бэ. Энэ "шүүх"-д чинь Орос, Хятад байтугай Америк ч байдаггүй гээ биз дээ.
Эх сурвалж нь UKRINFORM гэх шиг. Шар хэвлэл

Avatar

зочин 2024-10-10 66.181.191.129

Монголчууд барууныг дагавал хоёр хөрштэй тогтоосон харилцаа усдана, Украинаас ч дор хохирч сүйрнэ,

Avatar

хүннү 2024-10-10 202.9.47.0

Их гүрнүүд ядарсан монголыг минь юун ч холоос оролдох юм? Монгол хүн урьсан зочиноо нохойд хаяж өгдөггүй, ёс жаягаа дагадаг ард түмэн. Ирсэн зочиндоо дээд зэргийн хүндэтгэл үзүүлж буцхад нь “замдаа сайн яваарай” гэж цагаан сүүнийхээ дээжээр дөрөөг нь мялааж, цацлаа өргөдөг ард түмэн. Тэр олон улсын шүүх, Ромын дүрэм, монголчуудын зочиноо хүндэтгэх ёс жаягийг даваж чадахгүй.

Avatar

Нэргүй 2024-10-10 78.246.92.235

Анхнаасаа урих хэрэггүй байсан юм.Хүн урихдаа
үр дагаварыг нь бодож бх ёстой. Манайд төрийн хар хайрцаг нь бодлого байхгүй нь жишээ.

Avatar

Үнэн 2024-10-10 14.1.81.61

Уриагүй байх өө, зориуд ирж Монголыг бусад ардчилсан улсуудын эсрэг болгох зорилготой алхам байх. Ирж Хүүкийг хаан болооч би дэмжинэ гээ биз.

Avatar

зочин 2024-10-10 66.181.191.129

Монголчууд барууныг дагаж,хоёр хөршид дайсагнавал, эдгээр оронтой тогтоосон сайн хөршийн харилцаа усдана, Улс орон маань Украинаас дор сүйрнэ, Баруунд урвасан ардчилагч гэх хулгайчууд үүнийг л хүсдэг, Биднийг устгахыг санаархадаг,

Avatar

Зочин 2024-10-10 66.181.181.168

Монгол Улс өөрийн гэсэн бодлоготой, өөрийн гэсэн онцлогоос үүдэн өөрийн гэсэн эрсдэлтэй, бэрхшээлтэй, зовлонтой бие даасан улс. Барууныхан Монголыг тэр гишүүнчлэлээсээ хасчихгүй юү, тэгээд ч тэр шийдвэрийг заавал биелүүлэх албагүй гэсэн журамтай биз дээ. Манай элсүүлсэн нөхөр өөртөө зориулсан байх, бас ийм бодлогоор а**х ялгүй болгосон гэлцдэг хэн билээдээ, өөрийн ирээдүйг сайн харжээ барам чинь

Avatar

Haha 2024-10-10 103.168.34.130

BUH ORNIUUD ZA

Avatar

Haha 2024-10-10 103.168.34.130

BUH ORNUUD ORNO ZA

Avatar

Нэргүй 2024-10-10 66.181.186.41

Чи а**х ял сонсвол ямар байхав, хө ?! Давахгүй гэсэн дав аагаар хэд ч давж магадгүй гэдгиймдаа !!!

Avatar

Нэргүй 2024-10-10 103.168.34.130

UNEN

Avatar

Зочин 2024-10-10 66.181.161.81

үгэнд орохгүй бол бөмбөгддөг пуужинддаг олон дайн хийдэг тэр улсаа шүү

Avatar

Нэргүй 2024-10-10 59.153.115.193

Манайхан олон улсын гадаадын гэхээр үхэн хатаад элдэв хэрэгтэй хэрэггүй гэрээ конвеницэд нэгэдэх дуртайгийн яанаа. Дараа нь пянгийн даахгүй олон юманд орооцолдох юм. Одоо Си жи Пинийг бас Гаагийн шүүх баривчлах тогтоол гаргавал бүр сайхан юм болж Монгол 2 хөршийн удирдагчдаа барьж томорч байгаад тусгаар тогтнолоо алдах хэрэг болох нь л дээ. Барьж өглөө гээд манайд ямар ашигтайг мэдэх хүн байна уу

Avatar

Нэргүй 2024-10-10 103.168.34.130

MONGOLIIN SHUUGCH BAIGAA ZA

Avatar

Нэргүй 2024-10-10 202.9.46.18

Ингэж байж л тусгаар тогтнолоо хамгаална ш дээ, эргүү хог вэ

Avatar

иргэн 2024-10-10 202.9.46.94

Монголын дотоод хэрэгт хэн ч оролцох эрхгүй

Avatar

Нэргүй 2024-10-10 59.153.115.193

Ийм осолтой конвенициас гарах хэрэгтэй. Бусад гэрээ конвеницийг ч гэсэн хянаж үзээд манайд ашиггүй, хүндрэл учруулах зүйл байвал гарах нь зөв

Avatar

Нэргүй 2024-10-10 103.168.34.130

ARD AA UY HELEH VE

Avatar

ИНЭЭХ ҮҮ ДЭЭ... 2024-10-10 202.179.24.47

КККК._…. ИНЭЭХ Л ҮЛДЛЭЭ…. МОНГОЛЧУУД ОРОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ БАРИВЧЛАХ ….. УДАХГҮЙ ЕРӨӨСӨӨ, Л ХЯТАДЫН ДАРГЫГ БАРИВЧЛАХ НЭЭ ДЭ. ГЭСНЭЭ АМЕРИКИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ БАРИВЧЛЬЯ Ч ГЭХ НЬ…. БҮГД ӨӨР ӨӨРИЙНХӨӨ УЛС ҮНДЭСИНИЙ ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ЖИЖГҮҮДИЙГ ДАРАНГУЙЛАГЧИД ШД… САЙХАН ХҮҮХЭН БҮГДИЙГ БАРИАД БАЙХ УУ …ГЭЖ КИНОНД ГАРДАГ ШИГ .КК

Avatar

Зочин 2024-10-10 82.144.201.2

Яг жинхэнэ Путин нь манай улсад айлчилсан юмуу, баталж хэлж чадах байгууллага, хүн бнуу…айн. Орлон тоглогч нь ирээд явчихсан биш биз дээ….ккк ккк

Avatar

Нэргүй 2024-10-10 66.181.191.70

Үүргээ биелүүлж чадахгүй юм бол ийм хаа хамаагүй байгууллагад бүү элсэж бай. Нэгэнт элссэн бол бүү ийм заваан алуурчныг урьж бай.

Avatar

Нэргүй 2024-10-10 202.126.88.172

… Дайны талбараас олон зуун хүүхэд албадан гаргасаныг барьдаг. олон зуун хүүхэд алж байгааг нь яах ч үгүй ….Ромын дүрэм ч гэх шиг.. Солиорцийн.

Avatar

Нэргүй 2024-10-10 66.181.181.212

Путины саяын айлчлал нь ОХУ-ын дипломат түрэмгийлэл
ийн бодит жишээ юм. Энэ бол олон улсын харилцааны хүрээнд Монгол Улсыг эвгүй байдалд оруулж, бага буурай хөршөө илэрхий дарамталсан, зориудын бодлоготой ажил гэдэг нь дэлхий дахинд ойлгомжтой. Эцсийн дүгнэлт гарг ахдаа энэ байдлыг харгалзан үзэж таараа….

Avatar

Нэргүй 2024-10-10 202.126.88.188

Одоо энэ барууны уянаас Монгол гарах хэрэгтэй

Avatar

Зочин 2024-10-10 202.9.40.15

Авилга амьдрал болсон улс хэзээч гарч чадахгүй. Авилгаар бүх юмаа боолгуулж хүлүүлсэн улс.

Avatar

Нэргүй 2024-10-10 66.181.160.110

Монголын эсрэг арга хэмжээ авлаа гэхэд тэр нь ОХУ-ын эсрэг авсан хориг шиг ил тод, шууд хориг хэлбэрээр биш, харин манай Ерөнхийлөгчийг гадаадад үл тоох, үл хүлээн зөвшөөрөх, уулзахаас зайлсхийх, төрийн албан айлчлалд урихаас татгалзах, гадаад улсын төрийн өндөр албан тушаалтнууд Монголд айлчлахаас зайлсхийх г.м. тойруу замаар доромжлох арга хэмжээнүүд л байх болов уу??!!

Avatar

Нэргүй 2024-10-10 202.9.46.18

Шведийн хааны айлчлал аль хэдийн цуцлагдсан

Avatar

Нэргүй 2024-10-10 122.201.23.83

Ардчилсан нэртэй комунист улс учир баривчлаагүй

Avatar

Нэргүй 2024-10-10 103.57.92.152

яаав л гэж украйн манай улсыг занан сүрдүүлсэн .жингийн цуваа явж л байдаг жингэр нохой хуцаж л байдаг гээ биз дээ

Avatar

Зочин 2024-10-10 202.131.230.162

Украйн эхлээд өөрийн орондоо учраа ол. Дараа нь Монгол улсад заавар дүрмээ өг. ГААГийн шүүх гэдэг нь зүгээр л сайн дурын олон улсын байгууллага. 20 дугаар зуунд олон дайныг хэн хийсэн билээ. Яагаад тэр улсыг шүүгээгүй юм бэ? тэхлээр энэ шүүх нэг талын л шүүх. Олон улсын шүүх бүр биш.

Avatar

Нэргүй 2024-10-10 66.181.160.39

хуцаа гичиии сайтааа

Avatar

Зочин 2024-10-10 103.71.100.65

олон улсын гэрээ конвенцид зааснаар дэлхийн бүх улс орны төрийн тэргүүн нь хаана ч очсон халдашгүй дархан эрх эдэлдэг. энэ олон улсын гэрээ конвкнцийг зөрчиж гарсан гаагийн шүүхийн шийдвэр бол хууль бус шүү бузар тэнэгүшдээ. энэ гаагийн шүүхийн хэвлэлийн төлөөлөгч гэх фади-эл абдаллах гэж этгээд бол юуч мэддэггүй долоогч л байна. нэрийг нь харахад араб гаралтай тэнэг бололтой.

Avatar

Нэргүй 2024-10-10 103.10.20.218

эх сурвалж UKRINFORM гэдэг шал хэрэггүй мэдээ гэдгийг хэлээд байгаа бус уу

Avatar

Нэргүй 2024-10-10 157.15.7.104

Оросын мэдээний эх сурвалжид л итгэнэ гэсэн үг үү?

Avatar

Нэргүй 2024-10-10 66.181.160.15

За монгол ч баларчээ , бас нэг Зеленьскийг л БЭТ – ээр ирүүлэх байх даа …

Avatar

ажил хэрэгч иргэн 2024-10-10 139.5.216.85

Баривчлахгүй, цаашид ч яах ч үгүй…Дэмийрцгээ

Avatar

Дэл 2024-10-10 202.55.188.97

Гөлөгнүүд яаж солиорч байна

Avatar

Зочин 2024-10-10 59.153.113.189

Энэ сайт иймэрхүү мэдээллийг олж авч, худлаа үнэн орчуулж тавихдаа мөн гаргуун шүү. Эх орны эрх эшиг гэдэг юм энэ сайтны эзэнд хэзээ ч байгаагүй, хэзээ ч байхгүйг ойлгох хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-10-10 202.179.26.115

Америкийн б**с долоогч алиалагч Монголыг удирдана гэж байхгүй

Avatar

хүннү 2024-10-10 202.9.47.0

Элбэгдорж уу? Одоо тэр сүүлээ хавчаад Америкдаа байгаа биз. Монголруу баахан гөлөг төөрүүлсэн гээ биз дээ.

Avatar

Бадарч тахар 2024-10-10 66.181.185.219

Укриан улс одоо Монголыг араандаа зуучихсан байгаа ! удахгүй Ангарскийн үйлдвэрт мөн Братскийн цахилгаан станцад цохилт өгч Монголоос хариугаа авахаар нарийн төлөвлөж байгаа ! Путиныг зүгээр буцаасны хариуг Укриан заавал авна харин Гаагын шүүх бол чадахгүй !!

Avatar

Зочин 2024-10-10 59.153.113.189

Мөн хуцаваа

Avatar

Зочин 2024-10-10 202.9.40.15

Украйны дронууд ирж бөмбөгдөх боловуу. Бархан минь.

Avatar

Haha 2024-10-10 103.168.34.130

OO EE2😂😂😍

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж