Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 33,8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 35.6 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 35,7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.7 хувь, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 1,9 тэрбум төгрөгийн ашигтай буюу ДНБ-ий 2 хувь, тэнцвэржүүлсэн тэнцэл 1,9 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 2.0 хувь байхаар тус тус төлөвлөжээ.
ТӨСВИЙН ОРЛОГО ТАСРАХ ЭРСДЭЛИЙГ ТООЦОХ ШААРДЛАГАТАЙ
Монгол Улсын 2025 оны нийт орлого ба тусламжийн дүнг 2024 оны төсвөөс 6,190.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 36,830.5 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нь дотоодын нийт бүтээгдэхүүний 38.8 хувьд хүрэх төлөвтэй байна. Үүнд: Тогтворжуулалтын санд 608.9 тэрбум төгрөг, Үндэсний баялгийн санд 2,356.8 тэрбум төгрөгийг хуримтлуулж, татварын орлогоос 31,939.9 тэрбум төгрөг, татварын бус орлогоос 1,924.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тусгажээ. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүнг 4,992.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 33,864.7 тэрбум төгрөгт хүргэхээр төлөвлөсөн нь худалдааны эргэлт, экспортыг дэмжих, татварын бүртгэл, хамрагдалтыг сайжруулах, уул уурхайн салбарын гол нэрийн бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлж төлөвлөсөнтэй холбоотой байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх татварын орлогын хувь 2025 онд 33.6 хувь буюу өмнөх оноос 0.4 нэгжээр буурах, төвлөрүүлэх дүн 31,939.9 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 5,000.7 тэрбум төгрөгөөр өсөхөөр байна. Монгол Улсын 2025 оны төсвийн нийт орлогын 31.7 хувь буюу 11,689.5 тэрбум төгрөгийг уул уурхайн салбарын орлогоос бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд уул уурхайн гол нэрийн бүтээгдэхүүний биет хэмжээг 2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 0.2-5.2 нэгжээр нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Уул уурхайн салбараас 2025 оны төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн орлого БНХАУ-ын эдийн засгийн байдал, үл хөдлөх хөрөнгийн салбарын болон коксжих нүүрсний эрэлт багасах, уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ буурах зэрэг гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр тасалдах эрсдэлтэй, төсвийн эх үүсвэрийн дутагдлыг бусад салбараас нэмж бүрдүүлэх боломж хомс байна.
Олон улсын шинжээчдийн таамаглалаар дэлхийн зах зээлд 2025 онд өмнөх оноос тонн тутамд зэсийн дундаж үнэ 500 ам.доллароор өсөх бол алтны үнэ унц тутамд 350 ам доллароор, тонн тутамд төмрийн хүдэр 20 ам.доллар, нүүрсний үнэ 35.0 ам.доллар, газрын тосны үнэ баррель тутамд 5 ам.доллароор тус тус буурах төлөвтэй байна.
Төмрийн хүдрийн экспортын биет хэмжээг 9 сая тонн, борлуулах үнийг 65 ам.доллар байхаар 2025 оны төсвийн төсөлд тусгажээ. Гэтэл төмрийн хүдрийн 2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэл 8.4 сая тонн, 8 сард бодит гүйцэтгэлээр 4.8 сая тонн төмрийн хүдрийг экспортод гаргасан байна. Мөн 2025 онд нийт 83.3 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн бөгөөд үүний 37.9 сая тонн буюу 45.5 хувийг Эрдэнэс таван толгой ХК дангаараа эзэлж байна.
Монгол Улс 2024 оны найман сарын бодит гүйцэтгэлээр 55.4 сая тонн нүүрс экспортолсноос тус компани 21.6 сая тонн нүүрсийг экспортолсон нь ирэх жилийн зорилтод түвшинд хүрэхэд хүндрэл үүсэж болзошгүй юм.
Монгол Улсын Засгийн газраас экспортын зах зээлийг өргөжүүлэх, хилийн боомтуудын дэд бүтцийг нэмэгдүүлж, ачаа нэвтрүүлэх процессыг хөнгөвчлөх зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр экспортын хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Үндэсний аудитын газраас 2023 онд “Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитаар “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар цааш дамжуулах өртөөдийн тээх, нэвтрүүлэх хүчин чадал, тээвэрлэлт хийх хөдлөх бүрэлдэхүүн хүрэлцээгүйгээс суурилагдсан хүчин чадлынхаа 18.6 хувийг ашиглахаар, ТавантолгойГашуунсухайт чиглэлийн төмөр замын хувьд хил холболтын цэгийг урьдчилан тохиролцоогүйгээс төмөр замаар хил дамжуулан тээвэрлэлт хийх боломжгүй зам болсон байна” гэж дүгнэсэн. УИХ-ын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024- 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх 14 мега төслийн 1-т “Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг 2025 онд барихаар төлөвлөсөн.
Тус төслийг хэрэгжүүлснээр нийт экспортын хүчин чадал 40 сая тонноор буюу Гашуунсухайт-Ганцмод боомт 20 сая тонн, Ханги-Мандал боомт 10 сая тонн, ШивээхүрэнСэхээ боомт 10 сая тонноор нэмэгдэж, экспортын орлого 2 дахин, төмөр замаар нүүрс экспортлох хүчин чадал 3 дахин, зорчигч болон ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал 2 дахин нэмэгдэж, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэх, зорчигчид ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэхээр байна.
Иймд төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй эрчимжүүлж, гүйцэтгэлд хяналт тавьж ашиглалтад оруулснаар нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлэхэд түлхэц өгөхүйц байна. Монгол Улс “Эдийн засгийн аюулгүй байдал”-ын хүрээнд “Гадаад худалдааны дамжин өнгөрөх тээврийн нөхцөлөөс хэт хараат байдлыг бууруулж, далайд гарцгүй орны хувьд тээврийн салбарт хөрш орнуудтай хоёр болон гурван талын урт хугацааны, харилцан ашигтай хэлэлцээр байгуулна. Экспортын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах далайн боомтуудтай болох, боомт хүртэл тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн бодлогын хүрээнд дараах арга хэмжээ хамаарч байна. Үүнд:
- Засгийн газар 2025 онд боомтын шинэчлэлийг үргэлжлүүлэн боомтын үйл ажиллагааг цахимжуулах, хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг сайжруулах
- “Эдийн засгийн аюулгүй байдал”-ын 3.2.2.6-д “Төрийн албан хаагчид тавигдах ёс зүй, мэдлэг, чадварын шалгуурыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, цалин, хангамжийг нэмэгдүүлж, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.” гэсэн бодлогын хүрээнд дараах арга хэмжээ хамаарч байна. Үүнд:
- • Ирэх 2025 онд 226.2 мянган төрийн албан хаагчдын цалин хөлсийг инфляцийн түвшинтэй уялдуулан 6.0 хувиар нэмэгдүүлэхээр, ингэснээр төрийн захиргааны болон төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээ 1,166.0 мянган төгрөг (суманд 1,632.4 мянган төгрөг, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт 1,399.2 мянган төгрөг), төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчийн цалингийн доод хэмжээ 954.0 мянган төгрөг (суманд 1,335.6 мянган төгрөг, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт 1,144.8 мянган төгрөг) болж, 2025 онд төсөвт төвлөрүүлэх хувь хүний орлогын албан татварын орлого энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 586.5 тэрбум төгрөгөөр буюу 25.2 хувиар өсөж, 2,918.3 тэрбум төгрөгт хүрэхээр тооцоолсон байна.
ОРЛОГЫГ ТООЦОХДОО ӨМНӨХ ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХАРГАЛЗАН ҮЗЭХ ШААРДЛАГАТАЙ
Засгийн газар нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.210 -т заасны дагуу Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс боловсруулсан макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалд үндэслэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулан батлуулах, жилийн төсвийн төслийг тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.311 -т заасны дагуу батлагдсан төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэн төлөвлөх үүрэгтэй. Засгийн газраас өргөн мэдүүлж, 2024 оны зургадугаар сарын 05-ны өдөр батлуулсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн зарим үзүүлэлтүүд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн тооцсон макро эдийн засгийн үзүүлэлтээс зөрүүтэй байна. Дараах хүчин зүйлсээс шалтгаалан зөрүү үүссэн байна. Үүнд:
• Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулиар баталсан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг Төсвийн тогтвортой байдлын үндэсний зөвлөлийн макро эдийн засгийн таамаглалын орлогын дээд хязгаараас 3,229.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн баталсан нь нүүрсний экспортын биет хэмжээний тооцооллын зөрүүнээс (ТТБЗ 50 сая тонн, ЭЗХЯ сая тонн) шалтгаалсан байна.
Өмнөх буюу 2023 оны бодит гүйцэтгэлээр Монгол Улс нийт 69.9 сая тонн нүүрс экспортолсон бөгөөд цаашид нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцохдоо өмнөх оны гүйцэтгэлийг харгалзан үзэх шаардлагатай байна.
Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг ТТБЗ-с тооцоолсныг 3,5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж баталсан нь Засгийн газраас төрөөс олгох цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляц, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөсөнтэй холбоотой байна;
Улмаар Засгийн газрын өрийн нийт хэмжээг ТТБЗ-с тооцсон дүнгээс 13 тэрбум төгрөгөөр бууруулж 47,5 тэрбум төгрөгөөр баталсан нь Засгийн газраас зээлжих зэрэглэлийг үе шаттайгаар сайжруулах, Засгийн газрын гадаад үнэт цаасны төлбөрүүдийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүйгээр төлж, дахин санхүүжилтийг оновчтой хэрэгжүүлэх үүднээс 2024 оны эхний улирлын бодит гүйцэтгэл /33.7 хувь/-тэй уялдуулан төлөвлөсөнтэй холбоотой байна. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 2024 оны наймдугаар сарын 30-ны өдөр орсон өөрчлөлтийн дагуу өрийн үлдэгдлийг нэрлэсэн үнээр тооцож эхэлсэн. Засгийн газраас 2024 оны наймдугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай батлагдсан хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.312, 7.413 -д заасантай бүрэн нийцэхгүй байна.
АМНАТ-ЫН ОРЛОГЫГ БҮРЭН ТӨВЛӨРҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАХ ШААРДЛАГАТАЙ
Засгийн газрын зүгээс уул уурхайн салбарын бүтээгдэхүүнээс бий болох үр өгөөжийг бүрэн дүүрэн ашиглахад анхаарч дагалдах ашигт малтмалд ноогдох АМНАТ-ын орлогыг бүрэн төвлөрүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна. Татварын ерөнхий газраас хийсэн хяналт шалгалтаар тогтоосон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2016-2018 оны татварын ногдуулалт, төлөлттэй холбоотой нийт 33.1 тэрбум төгрөгийн, “Оюу толгой” ХХК-ийн 2013-2020 оны татварын ногдуулалт, төлөлтөд дагалдах элементтэй холбоотой 62.5 тэрбум төгрөгийн татварыг төлүүлэх шийдвэр одоог хүртэл хэрэгжээгүй шүүхийн маргаан хянан шийдвэрлэх шатанд байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжсэнээр ашигт малтмалын экспортын ил тод, нээлттэй байдал, түүнд тавих олон нийтийн хяналт сайжирч, далд эдийн засгийг бууруулах эерэг үр дагаврыг бий болгосон нь төсвийн орлогын бүрдүүлэлтэд эергээр нөлөөлөхөөр байна. Мөн Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд татварын бус орлогыг 2024 оны тодотголоор баталсан дүнгээс 0.4 хувиар бууруулж, 1,9 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн байна. Татварын бус орлогыг өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулж үзэхэд дараах орлого тасарч болзошгүй байна.
Үүнд: Дэлхий нийтийг хамарсан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нөлөө, ОХУ-Украйны дайн зэрэг хүндрэлүүдээс шалтгаалан 2019 оноос 2022 онд олон улсын нислэгийн хөөрөлт, бууралтын тоо болон навигацийн орлого буурсан бөгөөд 2024 оны долдугаар сарын байдлаар нийт 36,740 өнгөрөлтийн нислэг үйлдэгдсэн нь 2023 оны мөн үетэй харьцуулахад 74 хувиар өссөн үзүүлэлттэй боловч зардлын дүн өсөж төсөвт төвлөрүүлэх орлогыг бууруулсан байна.
Нийт 607.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлэхээр төлөвлөсөн төрийн өмчит болон өмчийн оролцоотой 44 хуулийн этгээдийн өмнөх онуудад төсөвт төвлөрүүлсэн ногдол ашгийн дүнг харьцуулан үзэхэд 2022 онд 26 хуулийн этгээд нь нийт 470.8 тэрбум төгрөгийн, 2023 онд 37 хуулийн этгээд 422.0 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
Төрийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн цэвэр ашиг өсөж байгаа хэдий ч эргэлтийн хөрөнгийн байдал болон хөрөнгө оруулалтын зардал зэргээс шалтгаалан төсөвт төвлөрүүлэх ногдол ашиг төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх эрсдэлтэй байна.
Нэргүй 2024-10-10 66.181.184.64
Монголчууд чөлөөт цагаа зөвхөн хүн судлал хийж өнгөрүүлдэг учраас урлаг хөгжүүлэх нь Монголд ашиггүй. Тиймээс урлаг соёлын салбарт улсаас битгий хөрөнгө оруулалт хийж бай!