Ц.Оюунгэрэл АЭХ-ны тэргүүнээр сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2010.09.04-нд нийтлэгдсэн

Ц.Оюунгэрэл АЭХ-ны тэргүүнээр сонгогдлоо

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ээлжит гуравдугаар чуулган Төрийн ордонд дөнгөж саяхан өндөрлөлөө. Чуулганд 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргийн 400 гаруй төлөөлөгч, мөн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, Хяналтын зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хорооны эмэгтэй гишүүдээс бүрдсэн нийт 450 орчим эмэгтэйчүүд оролцсон юм. Тус холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн асан Б.Дэлгэрмаа өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан учир чуулганы үеэр шинэ тэргүүнийг сонгох санал хураалт явуулж, Ерөнхийлөгчийн зөвлөх асан Ц.Оюунгэрэлийг олонхийн саналаар АЭХ-ны тэргүүнээр сонгосон байна. Мөн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүнээр ажиллаж байсан Ш.Батцэцэг, ҮЗХ-ны гишүүн Л.Нармандах, мөн ҮЗХ-ны гишүүн З.Нарантуяа нарыг дэд тэргүүнээр сонгожээ. Дашрамд дурдахад, АЭХ нь өмнө нь нэг дэд тэргүүнтэй байсан бол энэ үеэс эхлэн гурван дэд тэргүүнтэй байхаар болжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж