"TikTok" үнэхээр сэтгэцэд нөлөөлдөг үү?

"TikTok" үнэхээр сэтгэцэд нөлөөлдөг үү?

"TikTok" үнэхээр сэтгэцэд нөлөөлдөг үү?

АНУ-ын арав гаруй муж болон Колумбын дүүрэг цахим платформ “TikTok”-ын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Учир нь тус платформ сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэж үзсэн байна. Энэхүү нэхэмжлэл нь 2022 оны гуравдугаар сард “TikTok”-ыг шагуулахаар олон муж улсын ерөнхий прокурорууд хамтран шүүхэд гомдол гаргасантай холбогдож буй.

Брайан Швалб

Нэхэмжлэгчдийн үзэж буйгаар “TikTok”-ын алгоритм нь хүмүүсийн сонирхолд нийцүүлж, бага багаар донтуулдаг. Тодруулбал, тус платформын өвөрмөц дизайн, үйлдэл нь эцэс төгсгөлгүй богино бичлэгүүдийг ээлжлэн үзүүлж, сонирхолтой зураг, бичлэг хийх чадвар нь бага насны хүүхдийг донтуулж байна гэж үзсэн.

Колумбын дүүрэг уг алгоритмыг "допаминыг өдөөдөг" гэж тодорхойлж, санаатайгаар "донтуулах" зорилгоор бүтээгдсэн гэж мэдэгджээ.

Мөн “TikTok”-ыг эзэмшигч компани залуу хэрэглэгчдийг хэт их дэлгэцийн хамааралтай болгож байна гэж шүүмжилж, донтсон хэрэглэгчид сэтгэл түгших, сэтгэл гутрал, бие махбодын асуудалтай болж байна гэв. Эдгээр асуудлууд улам даамжирсаар "сэтгэлзүйн болон физиологийн гүнзгий хохирол" авчирна гэж нэхэмжлэлдээ онцлон тэмдэглэжээ.

Колумбын дүүргийн Ерөнхий прокурор Брайан Швалб ярилцлага өгөхдөө "Хүүхэд, залуусыг платформдоо донтуулж ашиг болж байна. Олон хэрэглэгчтэй байснаар зар сурталчилгаанаасаа асар их орлого олдог нь үнэн зүйл шүү дээ. Хамгийн харамсалтай нь тэд хэрэглэгчдийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг" гэжээ.

“TikTok” нь 13-аас доош насны хүүхдийг үндсэн үйлчилгээ болох цензургүй контентын үйлчилгээнд хамруулдаггүй. Мөн 18-аас доош насны хүмүүст зарим контентыг хязгаарладаг. Гэсэн хэдий ч насанд хүрэгчдийн үзэж болох контент, бичлэгүүдийг 18-аас доош насны хүүхэд насаа худал бүртгүүлж үзэж болдог байна. Үүнийг Колумбын дүүрэг нэхэмжлэлдээ дурдаж, хатуу арга хэмжээ авах ёстой гэжээ.

Колумбын дүүрэг “TikTok”-ыг “зөвшөөрөлгүй гуравдагч эдийн засгийг” бий болгож байна гэв. Тухайлбал, платформ хэрэглэгчид “Live” хийж, шууд дамжуулалтын үеэр бэлэг гэх нэрийн дор мөнгө авах боломжтой. Платформ тухайн бэлгийн 50 хувийг шимтгэл болгон авдаг бол үлдсэн хэсгийг “Live” хийсэн хэрэглэгч бэлэн мөнгө болгон авах юм. Энэ процесс нь Сангийн яам ,дүүргийн удирдлагын оролцоогүй байдаг бөгөөд улсад ямар ч орлогын албан татвар болдоггүй.

Улмаар мөнгө шилжүүлж буй болон хүлээн авагч нь төрийн ямар ч санхүүгийн бүртгэлд бүртгэгдээгүй байдаг тул эрсдэлтэй гэж үзэж буй.

“TikTok”-ын “Live”  дамжуулалтын үеэр мөн өсвөр насны хүүхдүүд бэлгийн дүр хүслээ ил тод харуулсан контент бүтээгчдийг үзэж, буруу үлгэр дуурайлал авч байна гэж Колумбын дүүрэг онцолсон байна. Уг платформ нь өнгөн хэсэгтээ насны хязгаарлалт заасан ч хэдхэн худал мэдээлэл бөглөөд нэвтрэх боломжтой тул "виртуал стриптиз клуб” мэт үйл ажиллагаа явуулж байгааг буруутгажээ. Платформ эзэмшигч компанийн хувьд хууль бус, бүртгэлгүй ашиг олж байгаа тул садар самуун, мансууруулах бодис, зүй зохисгүй байдлыг сурталчлах болсон гэж ерөнхий прокурор Брайан Швалб тайлбарласан байна.

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд олон муж улсууд “TikTok” болон бусад технологийн компаниудын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

Учир нь олон нийтийн цахим платформууд дээр залуус хамгийн их цагийг зарцуулж, хувийн мэдээлэлтэй холбоотой контент нийтэлж байгаа тул үүнийг эсэргүүцэх хүний тоо ихэсжээ. Зарим тохиолдолд платформ хэрэглээг архи, тамхи, эмийн үйлдвэрлэлтийн эсрэг арга хэмжээ авдаг шиг зохицуулахаар хичээсэн муж ч бий.

“TikTok”-ын хувьд үндэсний хэмжээнд сорилтуудтай тулгарч байгаа хэвээр байна. Хятадад төвтэй “ByteDance” компани тус платформыг эзэмшдэг. Хэрэв ирэх нэгдүгээр сарын дундуур гэхэд платформоо зарахгүй бол шинэ хууль, шүүхийн олон арван нэхэмжлэлийн дагуу АНУ-д үйл ажиллагааг нь зогсоож магадгүй юм. Гэсэн хэдий ч “TikTok” болон “ByteDance”-ын удирдлагууд Вашингтон дахь шүүхийн нэхэмжлэлийг болон хориглох хуулийг эсэргүүцэж байгаа юм. Шүүгчийн бүрэлдэхүүн өнгөрсөн сард уг хэргийн талаарх аман маргааныг сонссон бөгөөд АНУ-ын Дээд шүүхэд давж заалдах шийдвэр гаргах төлөвтэй байна.

 

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-10-10 66.181.180.248

Tik Tok ийг хаагаачээ бага болон өсвөр насны хүүхдүүдийг бүр донтуулж, хичээл номноос холдуулж байна. Том жижиггүй гар утасанд шалдан нүцгэн зураг байнга ирэх юм?? хүүхдүүдийг их донтуулж, тархийг нь бүр мөсөн донтуулж байнаа яанаа МОНГОЛЧУУДАА…
chrome g.nodaderir.com энэ сайтаар байнга шалдан зураг утсан дээр ирүүлж байхийнмаа??? ТӨР ЗАСАГ МИНЬ БИДНИЙ ИРЭЭДҮЙ ХОЙЧ БОЛСОН ӨСВӨР НАСНЫ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДАА АВАРААЧЭЭ? ХҮСЭХЭД: МОНГОЛЫН МУНДАГ ПРОГРАМЧИДАА ЭНЭ САЙТУУДЫГ УСТГААЧЭЭ. ЭНЭ САЙТЫГ

Avatar

Нэргүй 2024-10-10 202.180.219.28

chi ooroo bitgii shaldan sait reklamdaad bai

Avatar

zochin 2024-10-10 95.90.235.81

tik tok iing haawal taarna.

Avatar

Нэргүй 2024-10-10 103.212.162.26

Донтуулахаа хүрвэл Facebook YouTube бүгд донтуулна. Америк биш Хятад болохоор гадуурхаад байх шиг Европ төрхнүүд дэлхийд дандаа манлайлж байх ёстой бусдад тийм боломж олгохгүйн төлөө гэнэ дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж