Ардчиллыг өмчилж, албан тушаалын гишүүр болгож ирсэн Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшин ялалт байгуулж, улмаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон О.Алтангэрэлийн амнаас “авлигачдын хууль бус хөрөнгийг хураана, авна” гэх үг айдас, хүйдэсгүйгээр унадаг болжээ.
Түүний санаачилан боловсруулсан, удахгүй УИХ-д өргөн барихаар зэхэж буй Авлигын эсрэг хууль парламентаар батлагдсан нөхцөлд шүүгдэгчээс ямар нэгэн тайлбар сонсох, хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүйгээр хууль бус хөрөнгийг нь хураах нөхцөл бүрдэх юм байна.
Авлига нь зөвхөн Монголын биш аль ч улсын нийгэм, эдийн засгийн хорт хавдар мөн. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд харшилж, үндэсний аюулгүй байдалд заналхийлдэг аюулт дайсан. Авлигачдыг цадаж ханадаггүй албин чөтгөрүүд гэвэл Монгол Улс чөтгөрийн тойргоосоо гарах нь, хэзээ, яаж гэдэг нь асуултын тэмдэг болжээ.
1.
Авлигатай ганцхан Монгол Улс тэмцээд байгаа юм биш, дэлхийн бүх улс орнууд авлигатайгаа тэмцэж байна.
Монгол Улсын 55 мянга орчим хүн оршин суудаг БНСУ 2016 онд Авлигын эсрэг хуулийг баталсан. Уг хуульд төрийн албан хаагч, сэтгүүлч, багш зэрэг албан тушаалтан үйлчлүүлэгчдээсээ тодорхой хязгаарыг давсан бэлэг сэлт хүлээн авахыг хориглосон байдаг. Өмнөд Солонгосын Авлигатай тэмцэх иргэний эрхийн комисс нь авлигаас урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах үүрэгтэй төрийн анхан шатны байгууллага юм. Гэхдээ өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг шалгадаг тусгай албатай. Авлига, албан тушаалын хууль бус үйдлийн талаар мэдээлсэн аливаа хүнийг БНСУ-д Шүгэл үлээгчийн хуулиар хамгаална. Хамгийн гол нь авлигын талаарх мэдлэг мэдээллийг иргэдэд түгээхэд ихээхэн анхаардгийн нэг илрэл нь боловсролын хөтөлбөртөө авлигын тухай хичээлийг суулгасан байна.
Тэгвэл Монгол Улсад авлигатай тэмцэх газрыг байгуулаад 17 жил болж буй агаад үндсэн чиг үүрэг нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах юм.
Улс орнуудын авлигын эсрэг бодлого шийдвэр, тусгай байгууллагынх нь үйл ажиллагаа хэрхэн үр дүнд хүрч буйг “Транспаренси интернэйшнл” байгууллагын гаргасан жил бүрийн индексээс харж болно.
2023 онд дэлхийн 180 орноос Өмнөд Солонгос 33 дугаарт, Монгол Улс 121-т жагссаныг “Транспаренси интернэйшнл”-ээс зарласан билээ. Товчхондоо, авлигын эсрэг Монголын төрийн бодлого байндаа ч, банзандаа ч туссангүй гэсэн үг.
Г.Занданшатарын авлигын эсрэг цогц бодлогыг Д.Амарбаясгалангийн шинэ парламент залгамжлахаа, өмнөх Засгийн газрын “таван Ш ажиллагаа”-г хамтарсан засаг үргэлжүүлэхээ зарласан. Хууль зүйн сайд асан Б.Энхбаяр шударга ёсны илд бамбай нь байхаа мэдэгдэж байснаас яг нэг жилийн дараа ардчиллын ачаар түүний суудалд заларсан О.Алтангэрэл авлигачдын хууль бус хөрөнгийг хураахаа мэдээлэв. Сөрөг хүчний үүргээ албан тушаалаар зарчихсан Ардчилсан намын сайд нар Ардын намын хий гэснийг энэ мэт хийж, хэл гэснийг нь хэлэхээс өөрөөр өрөвдөлтэй нь өөрийн толгой, үнэт зүйл гэж тэдэнд алга. О.Алтангэрэл хуулийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн өмгөөлөгч, хүний эрх, эрх чөлөөний хамгаалагч, мөн ардчиллаар туг хийж ирсэн намын гишүүний хувьд санаачилан батлуулахаар бэлтгэж буй хуулийнхаа үр дагаврыг өнөөдөр тооцож үзээгүй гэвэл худлаа болно. Авлигачдын хөрөнгийг хураах амбиц нь ард түмэнд таалагдаж болох ч хожмоо амаа бариад нэмэргүй зуун жилийн өмнөх хэлмэгдүүлэлтийн гашуун түүхийг эргэн авчирч мэдэх юм.
Чухам энэ хардлага О.Алтангэрэлийн амаар хэлүүлж, гараар хэрэгжүүлэхээр боловсруулж буй Авлигын эсрэг хуулиас айхын гол шалтгаан.
2.
Ленин, нам хоёр ихэр ах дүүс юм гэдэг шиг авлига, Ардын нам хоёр нэг зоосны хоёр тал. Энэ нь авлигатай тэмцье гэвэл Ардын намтай тэмцэх шаардлагатай болно гэсэн утгатай. Авчиг О.Алтангэрэлд Л.Оюун-Эрдэнийн намынх нь анд нөхдийн авлигын хөрөнгийг хураах эр зориг болоод ухаан бий эсэх нь бүр эргэлзээтэй. Тэр тусмаа түүнийг улс төрд хөтлөн оруулж, хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн Женко.Баттулгатай холбоотой авлигын хөрөнгийн асуудал үүсвэл “загалмайлсан эцэг-ээ барьж хорьж чадах эрх мэдэл түүнд байгаа эсэх нь бас юу л бол?!.
Монголд авлига, албан тушаалын аливаа баривчилгаа хэвлэлийн камертай сүр дуулиантай явагддаг ч эсрэгээрээ шүүхээс оноодог ял нь өнчин ишиг хулгайлсны дайны шийтгэл болж чаддаггүй, Хамгийн сүүлийн факт гэвэл 40 их наядын нүүрсний хулгайн хэрэгт хорих шийтгэлээ эдлэж буй “Эрдэнэс Тавантолгой” гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн ялыг давахын шүүх нь хөнгөрүүлсэн нь анхан шатны шүүх алдаатай шийдвэр гаргасандаа байсан гэсэн үг бүр биш. УИХ-ын дээд төвшинд улс төрийн тохироо явагдсан нь шүүхийн шийдвэрээс тодорхой уншигдсан.
Мөн УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарын хэргийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь өнгөрөгч зуны парламентын сонгуулиар МАН-д үйлчилсний шагнал юм.
Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон “Эрдэнэс Монгол”-ын экс захирал Д.Хаянхярваа, “Эрдэнэc ресурс”-ийн Т.Мөнхбаяр, ЖДҮХС-гййн сэжигтүүдэд их л сайндаа торгуулын ял оноосон.
Энэ мэт “хоёр нүүртэй” шүүхийн шийдвэр, Төрийн ордны аль нэг давхраас өгдөг “албан бус” чиглэл нь Монголын авлигачдыг айдасгүй болгож хувиргадаг. Хэрэв хуулийнхан нь хуульдаа үйлчилдэг, шүүгч нь ёс зүйдээ үнэнч бол авлигачдын хөрөнгийг хураах нь авлигачдын хувьд шоронд сууснаас хатуу шийтгэл болох юм шүү дээ, уг нь.
Даанч манайд хуулиа худалдаад иддэг хуульч, шүүгч олон. Тэр тундаа улстөрчид нь хууль ашиглаж, хувийн өш хонзонгоо авах хэрэгсэл болгодог. Жишээ нь, Женко.Баттулга Ерөнхийлөгчийн инстутицийг ашиглан эртний хорслоо тайлсан. Мөн Кремлийн захиалгыг биелүүлсэн.
Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт зэрэг том ордуудтой холбоотой Монголд ашигтай шийдвэр гаргасан бүхнийг толгой дараалан баривчилж ял шийтгэл оноосон нь Н.Азизовын хүсэл байсныг Н.Номтойбаяр илчилсэн билээ.
Авлигачид, албан тушаалын хэрэгтнүүд бол эх орноосоо урван тэрслэгчид мөн үү, мөн. Гэлээ гээд жоомоо алахын төлөө гэрээ шатааж болохгүй. Тэр тусмаа өргөсөн тангарагтаа биш томилсон даргадаа үйлчилдэг, наанаа хуулийн засаглал ярьдаг ч цаанаа хувь хүний засаглалд худалдагддаг хууль шүүхтэй байж “авлигачдын хөрөнгийг хураах” О.Алтангэрэлийн хуулийн төсөл том зургаараа ардчиллын эсрэг үг-үйлдэл болж мэднэ.
Авлигачдаас хураасан хөрөнгийг боловсрол, эрүүл мэндэд зарцуулна гэдэг употи улс төр. Ц.Нямдорж долоон жилийн өмнө “Эрдэнэт” зуун хувьд ард түмний өмч боллоо гэсэн, атал Ардын намын цөөн хэдэн даргын саалийн үнээ нь байсаар л байна.
Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны дээрэм, ногоон автобусны луйврын хэргүүдийн шийдвэрлэлтээс харахад даргын талын авлигач хөрөнгөтэйгөө үлдэж, даргын эсрэг дайсан хөрөнгөө хураалгаж мэдэхээр, шинэ 30 жилийн их хэлмэгдүүлэлт эндээс эхлэхгүй гэх газаргүй юм. Энэ тохиолдолд О.Алтангэрэл санаачилсан хуулийнхаа шанг хэзээ нэгэн цаг хүртэж мэднэ. Будда хүртэл ингэж хэлсэн юм гэнэ лээ, “Өөрийн хийсэн үйлийг бусдад тохох боломжгүй” гэж. Үүнийг монголчууд үйлийн үр эзнээ отдог гэдэг.
Улс төрийн өрсөлдөгчдөө намнах зорилгоор АТГ-ыг байгуулсан Н.Энхбаяр хожмоо яалаа. Оймсыг нь гозолзуулаад АТГ-ынхан аваад явсан нь гашуун сургамж хийгээд бодит түүх юм.
Жич: Монголд авлига буурахгүй байгаа үндсэн шалтгаан нь ДАРГЫН ТАЛ БА ДАЙСНЫ ТАЛ гэсэн дабль стандарт юм шүү дээ!
Нэргүй 2024-10-10 103.71.101.199
Ж.НЯМСҮРЭН бол эрүүлээр сэтгэдэг сайн сэтгүүлч. Сайд гуай сагсагнаж байгаад Ардчилалын амыг тасалж мэднэ шүү. Монголын хамгийн том төсөл ардчилал гэж сайд асан Цогтбаатар онож хэлсэн шүү. Тэгвэл монголын хамгийн үнэт зүйл бол АРДЧИЛАЛ гээд Нямсүрэн сануулж хэлдэг нь зөвөө.
зочин 2024-10-10 66.181.179.216
АЛТАНГЭРЭЛИЙГ ДЭМЖИЖ БАЙНАА. САЙН ХУУЛЬЧ, ЗОРИГТОЙ ЭР ЮМ.
Б.Есүхэй 2024-10-10 103.212.119.146
Нямсүрэн чи хэн бэ? БААС!!! Мэдэв үү!!! ХӨРӨНГӨ ХУРААХГҮЙ ЯАЖ ТЭМЦДЭГ ЮМ БЭ?
Нэргүй 2024-10-10 66.181.176.189
Тайлбарлаж чадахгүй орлогыг хураахаас гадна ял оноох нь шудрага ёс ардчилалыг хөгжүүлдэг бүх оронд баримталдаг зарчим. Женко шиг АН -н өнгөтэй гэснийг нь шоронд хийсэний шинэ хувилбар бол харин энэ улсын төгсгөл ирлээ гэсэн үг.
Зочин 2024-10-10 76.220.74.140
Монгол улс хөгжиж шударга ёс тогтох нь чухал болохоос ардчиллын амь тасарнуу байна уу хамаа алга
Нэргүй 2024-10-10 103.71.100.91
Шударга ёс гэдэг чинь ардчилал шүүдээ.
иргэн 2024-10-10 104.28.135.80
Хэдэн хулгайч нар нь ардчиллын амь юм байхдаа. Ийм ч ядмаг бичигч байх гэж
Нэргүй 2024-10-10 202.9.46.42
энэ залуу энийгээ хийж чадвал ок
Нэргүй 2024-10-10 103.140.10.212
Олсон орлогоо тайлбарлаж чадахгүй асуудлаас болж ардчилалын амь тасраад байх уу? Юу хэлэх ээ ч мэдэхгүй тэнэг юмнууд их байх юмаа. Төрийн өндөр албан тушаалтнууд, хулгайч, луйварчид нь ардчилалын амь тасарлаа энэ тэр гээд бич гээд энэ сэтгүүлчийг мөнгө өгч хөлслөө биз. Хууль батлагдвал яана аа? гээд нурууны хөлс асгараад унтаж чадахгүй хүн их олон байгаа даа.
зочин 2024-10-10 103.57.92.33
Алтангэрэлийн зөвөө,зөв, Бизнес хийдэгүй мөртлөө том хауз,машин унадаг хулгайч баяячуудын хөрөнгийг хуу хурааж авах хэрэгтэй.
Луйварчин хулгайчуудын хөрөнгийг хураахад ардчилалын амь тасрана гэж юу байхав дээ.
ХӨРӨНГИЙГ НЬ ХУРАА.
Нэргүй 2024-10-10 66.181.179.245
Авлига, албан тушаалын гэмт хэргийн замаар олж авсан хөрөнгийг хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүйгээр бүрэн хураах нь шударга ёсны суурь шүү дээ. Тэд нийт ард түмний төрд итгэх итгэлийг эвдэх нь нэг талаар төрийн эсрэг гэмт хэрэг. Сайд асан нөхрийн сонгодог жишээгээр авлигын мөнгөөрөө АНУ-д 10 байшин авсан гэх боловч хохирол төлөх болоход тэр бүх байшингаа хураалгалгүй мөнгөний ханшны уналтаар тал байраа хохирлын дүнд үнэлүүлж хураалгаад үлдсэн 5 нь өөрт хэвээр үлдэж байх жишээний.
Нэргүй 2024-10-10 124.158.106.66
АН -ын сүржин сайд монголынхоо эдийн засгийг сүйрүүлэх нь дээ. Дээхэн 68% -ыг чухамдаа АН тавьж олон жил Монгол банкны алтны нөөц хорогдож билээ. Одоо энэ компоотог сайд бас л гадаадын хөрөнгө оруулалтыг үргэээж э/засгаа сүйрүүлэх нь дээ.
Зочин 2024-10-10 122.201.31.184
луйвраар баяжигсадыг ардчилал гэсэн нэрийн дор өмгөөлж хамгаалах нь буруу..
Нэргүй 2024-10-10 66.181.184.64
Чимээгүйхэн шоронд хийж, эд хөрөнгийг нь хураагаад ав! Сонин хэвлэлээр нэрийг нь дурдаж, битгий энэ юмнуудыг алдаршуулаад бай!
Зочин 2024-10-10 202.9.40.15
Энэ Ж. Нямсүрэнгийн бичсэнээр бол хулгайч авилгачдыг өмгөөлөн хамгаалахыг ардчилал хүний эрх гэнээ гэж тов тодорхой ойлгуулж байна. Ийм санаа ойлголтыг дэлхийн 8 тэрбум хүн эсэргүүцэх ба Нямсүрэн хүн төрөлхтөний дайсан болох юм.
Нэргүй 2024-10-10 202.9.40.173
энэ жул, доожоогүй сайд юу хэлж юу хийх гэж байгаагүй мэдэхгүй л дээ үнэндээ! Мунхаг
Нэргүй 2024-10-10 202.9.40.111
ГАРЧИГ НЬ ЯАСАН СҮРТЭЙ СҮРЖИН ЮМ, СҮЙРҮҮЛЭГЧДИЙГ, ЦӨЛМӨГЧДИЙГ ӨМГӨӨЛСӨН СҮРЖИН НИЙТЛЭЛ БАЙНА……..ӨӨРӨӨ ЭГНЭЭНД НЬ БАЙДАГ БАЙХ
Нэргүй 2024-10-10 202.9.40.111
утгагүй, хэн ч үнэмшихгүй, өдөөн хатгасан, илт эсэргүүцсэн эргүү нийтлэл байна……нийтээрээ олон нийт хуулийг дэмжинэ,Яагаад авлигачдыг өмгөөлөөд өмнөөс нь өгүүлээд байна вээ??????????? Ач холбогдолгүй, авигыг дэмжсэн аятай , ард олны дургүйцлийг төрүүлэх чалчаа үгс байна
иргэн 2024-10-10 62.55.205.86
Нийтлэлийг захиалагч Эбэ, Сайханбилэг, С.Баяр, Сү.Батболд тэргүүтнүүдийн шээс дусаж эхлэвой
Иргэн 2024-10-10 66.181.180.184
Үүнийг бичигч эрхэм Та хэдэн бор цаасны төлөө ард түмнээ худалдаж идэхээс ч буцахгүй бололтой. Өнгөрсөн 30 жилд ганц ардын наим биш АН ынхан ч ялгаагүй аавилагч, хээл хахуульчин, үндэслэлгүй хөрөнгөжсөн бүхэл бүтэн арми буй болсон. Ямартай ч Энэ засгийн үед батганы байг гэхэд Бар болсон томчуудынх хөрөнгийн нэгээхэн хэсгийн хурааж чадвал түүхэнд үлдэх том гавьяа болно. Өнгөрсөн 1930 оны хэлмэгслүүлтээр сүр далайлгаж, авилгын эсрэг тэмцэлийг зогсооно гэвэл үлгэр болно шүү Тэнэг минь
Нэргүй 2024-10-10 202.9.40.111
Ёстой ёстой, хаа хамаагүй хэлмэгдүүлэлттэй хутгах хэрэггүй Ариун үйлтнүүдийг биш авлигачин хулгайчид, түйвээгч сүйтгэгч, Монгол улсыг уруудуулсан, ёроолд нь хүртэл цөлмөсөн тийтэнгүүдийн тухай ярьж байна……хэн гээч бичээд байгаа юм.энэ сайт уртын урт холион бантанг нийтэлдэг нь юу вэээ????????????
Нэргүй 2024-10-10 202.21.102.222
Үг үсгийн алдаагаа шалгаач.
иргэн 2024-10-10 202.21.117.179
Авлигатай тэмцэх нь монгол орны туйлын чухал зориолт болоод бнаа. Юун их сандарсан хүн юу бичээд байнаав Айсан хүнд аргал хөдөлнө гэгчийн үлгэрээр юм юм руу үсчиж ихээхэн балмагдсан аятай нийтлэл байна.
зочин 2024-10-10 202.9.47.2
Энэ сэтгүүлч Нямсүрэн гэгч их л өндөр үнэ- хахуулиар үүнийг бичсэн байх даа??!!!🤦🏻
Авилгачдын мөнгө хөрөнгө хураахад Нөгөө " Галсан мээрэнгийн эхнэр гэдэг чинь шал хөгшин чавганц байхгүй юу " гэдэг шиг аль амбасын 37 он чинь энд огт хамаагүй гал өөр шүү !!!! Ард түмэнээ бага шиг л басаж үзээрэй дээ !!!
Archi 2024-10-10 202.9.46.53
бүрэн дэмжиж бна, одоо цаг нь болсон, амжилт
Зөв 2024-10-10 157.15.7.113
маш зөв. бүрэн дэмжиж байна. төрийн мөнгөөр хөрөнгөжсөн хүмүүсийн л хөрөнгийг хураах тухай асуудал. Хятадад ийм хөдөлгөөн өрнөж буй, түүнээс сайн суралцах хэрэгтэй. тансаг байшин, машин, хурдан удмын адуу, авгай хүүхдээ тансаглуулж буй төрийн албан хаагчид, улс төрчид зэрэг нь түүний бай байх ёстой
иргэн 2024-10-10 192.82.66.11
АЛТАНГЭРЭЛИЙГ ДЭМЖИНЭ.ЗӨВ ЗҮЙЛ ЯРЬЖ БНА.
Нэргүй 2024-10-10 66.181.181.154
Элбэгдоржийн хууль бус хөрөнгийг / уран зураг, Ачит Ихт г.м / хамгийн түрүүн хураа, араас нь Нямтайширын бүх хулгайлсан орд газруудыг улсад ав тэгж байж шударга ёс тогтоно.
сонгогч 2024-10-10 202.9.46.94
“авлигачдын хууль бус хөрөнгийг хураана, авна” гэдэг маш зөв. тэгж байж Монгол цэвэршинэ.
иргэн 2024-10-10 43.228.129.134
Хулгайн хөрөнгө бол хувийн өмч биш хураах нь зүйтэй.
Зочин 2024-10-10 66.181.181.168
Оюун-Эрдэнэ, Алтангэрэл нарын бодлогыг дэмжиж байна. Аль эрт ингэх байсан юм. АН-ын туйлширсан улстөржилтөөс шалтгаалсан. МАН-ыг иймэрхүү бусад алхам хийхэд ардчиллын нэр барьсан хулгайчууд аль элэнц хуланцын 37 оны хэлмэгдүүлэлтийг сөхөж одоогийн хойч үеийгнь буруутгаж хоцрогдсон улстөр хийдэг байхгүй юу. Хамтарсан засаг байгуулсан дээрээ нам харгалзахгүйгээр илт хууль бусаар хөлжсөн дархалсан хулгайчуудын хөрөнгийг төр ард түмэнд шилжүүлэх нь зүйтэй.
Нэргүй 2024-10-10 59.153.115.193
Зеленьский өөрийг нь ерөнхийдөгч болгосон загалмайлсан эцэг Коломойскийгоо намнаж чадсан гэдгийг Алтангэрэлд сануулчихья. Иргэдийнхээ амьжиргаагаа залгуулах, сурч боловсрох, эрүүл энх байх гээд амьд явах хүртэлх бүх эрхийг үгүй хийсэн тэр хулгайчдын хөрөнгийг хувийн өмчид халдах нь гэсэн далд санаагаар бичжээ. Хулгайн хөрөнгө бол хувийн өмч биш тул Алтангэрэл сайдыг дэмжиж харин энэ бичүүлсэн нөхрийг ингэж амиа хамгаалахгүй ээ иргэдийн боломжийг хулгайлж олсон хөрөнгөө хураалганаа гэж хэлье
Нэргүй 2024-10-10 103.57.93.199
Элэнцгийн чинь ардчилал
Нэргүй 2024-10-10 203.91.115.41
huzuugui hariig hurdan barij ireech ! eh orniig mine horloj zugtaachihaad barigdah bolhooroo ardchilal gj chjee kkk
Нэргүй 2024-10-10 59.153.115.89
elbegdorjiin site aigaad ehelsen uu?
Нэргүй 2024-10-10 59.153.115.89
za gutsaa sain l biz de. uhsenii chin helmegduulelt
Нэргүй 2024-10-10 202.126.88.188
Үнэний ортой л бичжээ
Zochin 2024-10-10 202.126.91.219
х**
Zochin 2024-10-10 202.126.91.219
хуу
Zochin 2024-10-10 202.126.91.219
хууц
Нэргүй 2024-10-10 103.71.101.124
Жонхуу шиг хулгай хийчихээд дээр нь мухар төмөр зам тавьж улсаа хохироосон нөхдүүдийн хөрөнгийг хураах хэрэгтэй.
Нэргүй 2024-10-10 139.5.218.218
Авилгаар зад баяжсан хулгайчийн хөрөнгийг хураасан нам сөнөх тавилантай болсонд ардчиллаа устахаас айсан нийтлэл бн. Дархан хулгайчдын хөрөнгийг хэн хураана түүнээс үс ч үлдэхгүй. АН-ыг түвэггүй хөмрөх уран арга бол тэднээр сэлэм эргүүлэх. Эцэст нь МАН хэлмэгдүүлэгч хэмээн АН, ХҮН хоёрыг ард түмнээр нулимуулах. Цахилгааны үнийг ХҮН-аар нэмүүлэх гэнэ. Хоолныхоо хэдийг тогонд өгсөн ядуус Доржхандыг цовдлох биз.
Нэргүй 2024-10-10 59.153.114.194
Хууль бусаар олж авсан хөрөнгө бол хураах хэрэгтэй. Яагаад ард түмний хөрөнгийг хууль бусаар авчихаад хураах гэхээр хамгаалж байдаг юм.
ЗӨНӨГ 2024-10-10 139.5.218.218
Авилгаар зад баяжсан хулгайчийн хөрөнгийг хураасан нам сөнөх тавилантай болчоод-Нямсүрэн ардчиллаа устахаас айсандаа энийг бичжээ. Оросууд магтсаар малыг минь цөлмөж, маажсаар голыг минь гоогдсон. АН-ыг хөмрөх уран мэх бол хулгай луйраар хураасан хөрөнгийг хэн хуу хураана түүнээс үс ч үлдэхгүй. Цахилгааны үнийг ХҮН намаар нэмүүлэх гэнэ. Хоолныхоо хэдийг тогонд өгсөн ядуус Доржхандад үзүүлээд өгнө. Эцэст нь МАН хэлмэгдүүлэгч АН, ХҮН хоёрыг ард түмээр нулимуулаад оршуулуулна.
jghhh 2024-10-10 202.9.40.252
Хулгай хиыж хөрөнгжнсыг ардлл гэж худлаа шаадага болио боли хулгай хийсныг шийтгдийн.
ZOCHIN 2024-10-10 58.160.64.25
HURUNG UU …YAJ OLJ AVSAN AA L BATALCHIH. TEGEED L BOLOO BIZDEE…CHADAHGUI BOL IOLGOMJTOISHUUDEE….
Нэргүй 2024-10-10 66.181.176.238
Захиалгат бичлэг байна. Авилгачид сандарч, эсэргүүцлээ илэрхийлж эхэллээ. Өнөөгийн нөхцөлд өмнөх үеийн хэлмэгдүүлэлт давтагдахгүй парламентийн баталгаатай болсон. Хэн нэг нь төрийн эргэлт хийгээгүй цагт эрүүл ухаанаар асудалд ханддаг болж эхэлсэн шүү. Захиалгаар бичигч, Нямсүрэн минь. Боловсролоо дээшлүүл.
1 2024-10-10 124.158.104.88
yasan nowshuud aigaa yu
Нэргүй 2024-10-10 66.181.160.39
хамгийн түрүүнд элбэгхулгайч, салга саарал ,сагсуу со мэтийн хулгайч нартай тооцоо бодох хэрэгтэй
Зочин 2024-10-10 202.131.230.162
Муу хэлээд байгаа Соц нийгэмд авилгал байгаагүй. Авилгал сүүлийн ардчиллын 30 жилд л цэцэглэсэн. Үүнтэй Оюун-Эрдэнийн Засгийн газар маш сайн тэмцэж байгаа. Ард түмэн туйлын тааламжтйа хүлээн авч байгаа. Одоо Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газраа байгуулаад ажиллаж эхэллээ. Өмнөх сайд Энхбаяр маш сайн ажилласан. Авилгачдын зүрх згосох шахсан. Одоо Алтангэрэл сайд. үргэлжлүүлэх эсэхийг олон нийт хүлээж бна. Авилгалтай тэмцсэнээр Монголын ардчилал үгүй болдогюм бол Монгол улс ардчилсан улс биш бн
Нэргүй 2024-10-10 66.181.160.110
Соц.нийгэмд шил цагаан архинаас өөр авилгад өгөх юм нь байгаагүй юм чинь?!!
Зочин 2024-10-10 202.179.18.203
Хулгайч авилгач нар энэ сэтгүүлч нямсүрэнг худалдан авчээ. Хэдхэн төгрөгний төлөө энэ сайхан мэргэжлээ худалдах гэж дээ өнөрөө шигээ. Эд нар энэ хуулиас их айж байгаа бололтой. Энэ хууль бол олон улс оронд мөрддөг хууль шүү дээ. Ард түмний хууль юм шүү сэтгүүлч гуай.
Галбадрах 2024-10-10 103.212.118.243
Хөрөнгийг хамгийн түрүүнд хураах ёстой. Тэгэхгүй өмнөх шигээ толгойг нь илээд тэдэнд цөлмүүлээд явж байх ёстой юм уу,
Нэргүй 2024-10-10 202.131.236.22
Авилгал хулгайтай тэмцэхээр Ардчилалын амь тасарч байгаа бол Ардчилал гэдэг нь хулгай дээрэм авилгал байхнээ.
Zochin 2024-10-10 202.126.91.219
Хаха ёстой гоё хэллээ
gjjh 2024-10-10 202.9.40.252
хулгай хийж хөрөнгжсныг ардчлл гэж худла солиордго болио хулгай хийсныг шийтгдийн
Нэргүй 2024-10-10 66.181.181.143
Avilaga hulgai ene ulsiig 30 jil sohruullee huulia hurdan batlaad ur huuhduudee shudraga niigem uldeecgey
зочин 2024-10-10 103.71.100.65
өнөөгийн энэ их авлигал чинь 1990 оны ардчилсан хувьсгал гэх нэртэй хөрангөтний хувьсгалаас эхтэй юм шүү дээ. 1990 оны хувтсгалын удирдагч Зориг нь ардчилсан нэртэй хөрөнгөтний хувьсгалыг өөрчилнө гэж дуугарснаасаа болоод хөрөнгөтнүүддээ алуулчихсан юм шүү дээ. энэ бол гашуун үнэн шүү. 1990 оны жагсаал болон өлсгөлөнгийн удирдагчид зоригоос бусад нь бүгдээрээ эд хөрөнгийн шуналтангууд байсан шүү. одоо тэний орон сууц машин энэ тэрийг хардаа. монголын толгой баячууд шүү дээ.
Зочин 2024-10-10 139.5.216.132
Урд нь авилга авч баяжсан нь баяжаад одоо авилга авч чадаагүй ядуу байгаа нь тэр чигтээ хохино уу тээ? Ардчилал мардчилалаа б*******ө чихээд амаараа гудар нямсүүүрээн!!! Хөөн хэлэлцэх хугацаа гэж байхгүйгээр хөрөнгө нь авилга болон түүнтэй адил хууль бус замаар орсон бол хурааа !!!
ЗОЧИН 2024-10-10 66.181.179.75
зөв шүү ЛУЙВАРЧИД АЙЖ БАЙГАА ДАА ТЭД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛСАН МИНИЙН ӨМЧ ХУВИЙН ӨМЧ ГЭЖ ИХ ХУЦАХ ЮМ ТЭГЖ ЯРИВАЛ МИНИЙ ААВ ЭЭЖИЙН ХӨРӨНГӨӨ ШҮҮ ИХ ХУРАЛ ХЭНИЙ ТАЛД БАЙХЫГ ХАРЪЯ
Нэргүй 2024-10-10 59.153.114.80
Монгол улс хүн амдаа харьцуулсан G class гэдэг машинийхаа тоогоор дэлхийд хол тасархай түрүүлцэн яваа гэдэг
Нэргүй 2024-10-10 59.153.114.80
Манай улс авилгалд ялагдах гээд бна , танай эзэн Элбэгшуналховдогдоржиноогоос чинь болоод
Нэргүй 2024-10-10 202.9.47.0
Ямар гоё тохирсон нэр өгчвөө ха ха…ЭЛБЭГ+ШУНАЛ+ХОВДог+ДОРЖ
ЖИРИЙН ИРГЭН 2024-10-10 202.126.91.188
ENE ALTANGERELIIN ZUB SH TEE….ENE ZAXIALGAT NIITLEL BAINA….XEN BICHSEN NI TODORXOIGUI…..
Нэргүй 2024-10-10 66.181.160.110
Одооны АН-ынхан бол 1990 онд ардчилсан хувьсгал хийсэн ахмадуудаас тэс өөр, огт өөр хэв загварын хүмүүс!! Эд нарт ардчиллын үзэл, итгэл үнэмшил г.м. оюуны үнэт зүйл тархинд нь байхгүй, гагцхүү албан тушаалаар баяжих гэсэн цорын ганц зорилготой хүн дүрст сармагчингууд!!! Тэр тусмаа энэ банди Женко-ийн хиа юм бол бүр ч ярих юмгүй, харин аль болох бага гай тариасай л гэж наминчилж суухаас яах вэ??!! Ер нь энэ үеийн хөлдүү банди нар юу ч хийхээс буцахгүй шүү!!!!
Нэргүй 2024-10-10 66.181.160.110
Харин энэ бандийн яриад байгаа хөрөнгө хураах асуудал бол заавал шүүхийн шийдвэрээр шийддэг зүйл шүү!!! Үнэхээр авлигаар олсон хөрөнгө мөн гэдгийг тогтосон нөхцөлд зад хураах нь зүйн хэрэг!!!
зочин 2024-10-10 66.181.180.38
Жич: Монголд авлига буурахгүй байгаа үндсэн шалтгаан нь ДАРГЫН ТАЛ БА ДАЙСНЫ ТАЛ гэсэн дабль стандарт юм шүү дээ! САЙХАН ХЭЛЛЭЭ
Нэргүй 2024-10-10 43.242.242.59
Аилгал ганцхан МАН-д байдаг мэтээр бичсэн нь цэвэр гүтгэлэг. наад захын хүн ч үүнд итгэхгүй. Авилгалыг цэцэглүүлсэн хүмүүс нь АН-ын хүмүүс байдгийг Нямсүрэн, Нарантөгс, Элбэгдорж гураваас бусад нь мэднэ. Авилгал албан тушаалаас ашиглаж олсон хөрөнгийг хураая гэж хамгийн их ярьж сонгуулиар гарч ирсэн хүмүүс бол АН-ынхан. Одоо хэлсэн амандаа хүрч ажлаа хийх үлдлээ. Бид яаж ажиллахыг нь харж байна.
Zochin 2024-10-10 202.55.188.89
Mash zuv avilgaar olson buh hurungiig ni huraa mash amarhan notlogdno
Нэргүй 2024-10-10 103.87.255.42
Яасан их айж байх юм бэ? Ардчилал нэрийн дор өөрсдийн идсэн ууснаа аваад авсандаа орох гэж байгаа юм байх даа. Үйлийн үр гэж нэг юм байдаг шүү АВЛИГАЧДАА. Насаараа идэх хөрөнгөө хураачихсан одоо болоо гэж бодож байгаа бол санасны гарз шүү. Авилгалаар олж авсан бүгдийг нь хурааж авах ёстой. Үүнийг тэрлэгч та бээр авилгачдын гар хөл биш л бол энэ нийтлэлээ залруулсан нь дээр байх даа.
И 2024-10-10 103.168.34.165
их хурал ийм хууль батлахгүй, зүгээр л Алтангэрэлийн шоу.
Нэргүй 2024-10-10 66.181.161.61
энэ бичснээс авилгачид ардчилал ярьж түүний ард нуугдаж байдаг юм бна.хэн ардчилал гэж чанга орилно тэр хулгайч юм бна. тэгхээр элбэгшунал нэг номёрын хулгайч юм
Нэргүй 2024-10-10 66.181.185.18
нямсүрэн гэгч чи тэдний хөрөнгийг хураахаас тэгтлээ айгаад сандараад байдаг нь ямар учиртай юм бэ??? чи тэдний гар хөл хамаатан эс бөгөөс томоохон авилгаё байх. нуугдаад үлдсэн. авилгачдын идэж уусаныг хураахаар ардчилал сөнөх юм биздээ. хол очиж өмхийгөө гарга. өөрийг чинь шалгуулахаар хүүр байнадаа. ААГИЙ бүү ай. хураа. шүүх байгуул. дээд шүүхийг татан буулгаж нэн яаралтай шүүх яам байгуул. тэгвэл энэ ядюлзарсан шүүгчид далд орно.
Нэргүй 2024-10-10 122.201.31.235
eebii ih aij bgaa uim bn
Нэргүй 2024-10-10 103.57.95.178
Ардчилалын буянаар хулгай луйвар авлига цэцэглэн мандаж шудрага ёс үнэнийг уландаа гишгэснийг засаж залруулах хууль хүчний байгууллага чадах эсэх эргэлзээтэй
Нэргүй 2024-10-10 180.149.80.74
Алтангэрэлд дагздуулснаа Ард түмэн удахгүй ойлгоноо, өөрөө авилгач хулгайч шдээ
Дэл 2024-10-10 202.55.188.97
Монголын сэтгүүл зүйн салбар авилгын талд ажиллах нь гутамшиг
Нэргүй 2024-10-10 202.55.188.101
О.Алтангэрэл ээ зөв шүү хөгшөөн, наад хуулиа шууд ш**. Авилгачид л айж байх шиг байна. Авилга авч үзээгүй насаараа бизнес хөөсөн мань мэт нь ийм юмнаас ацаараа айдын. Харин ч мань мань мэтийгээ гарын үсгээрээ дарамталж хуулиас гадуур цусалж ирсэн хууль бус хөрөнгийг нь бүгдийг нь хураа. Насаараа төрийн шавхруу шиг цалинтай төрд ажиллачихаад язартлаа баяжчихсан шдээ энэ авлигачид чинь.
Нэргүй 2024-10-10 59.153.115.41
Угаасаа ардчилал хүний эрх гэж хэт солиорвол улс орон данпуурна тэр америкыг хар , ардчилал гэдэг чинь авилгалч луйварчдыг өөгшүүлдэг юм биш
Зочин 2024-10-10 202.9.47.34
Залуу хүн зоригтой хийх хэрэгтэя хэлмэгдүүлэлт гэж орилж байгаа хүмүүсийн ихэнх нь 2 саяын цалинтай бизнесс хийж үзээгүй 20 тэрбумын хөрөнгөтэй гаруудын гар хөл хамаатан садан хөлсний хүмүүс л байгаа. гол нь гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлсний үндсэн дээр өршөөх бодлого буюу хуулийн энэрэнгүй байх зарчмыг баримталж шоронжуулах биш цаашид гарахыг таслан зогсоох ёстой. амжилт
Нэргүй 2024-10-10 66.181.182.194
mash zow yyaraltai
Нэргүй 2024-10-10 202.55.191.194
Ц.ЭЛБЭГДОРЖООС ЭХЛЭЭРЭЙ
Нэргүй 2024-10-10 203.98.77.237
Төсөвийн мөнгө төрийн өмчийг л авлигаас хамгаал Төрийн нэртэй компани олныг байгуулаад өөрсдөө цуслаад байгаагаа боль Авилга төрд төсвийн байгууллагад л бна өөр газар байдагүй юм Тогтолцоогоо өөрчил хуулийнхан хүчнийхнийг хувийн компаныг дарамтлуулах гэж намаас ашигладагаа боль
хүннү 2024-10-10 202.9.47.0
Алтангэрэл сайдын зөв. Энэ хуулийг нь УИХ даруйхан батлах хэрэгтэй. Тэгэж чадвал энэ126 гишүүний гавьяа тэр. Эсрэг байгаа нь авилгачийн тэжээвэр гөлөг гэсэн үг.
хүннү 2024-10-10 202.9.47.0
Бичсэн зүйлийг нь гарчигтай нь уялдуулан ойлгохоор ардчилал авилга хоёр салшгүй холбоотой юм байна. Энэ үнэн ш дээ. Арчилалын энэ он жилүүдэд авилга албан тушаалын хэрэг цэцгэлсэн. Ардчилал, хүний эрх ярьсаар дээр дооргүй хулгайч, луйварчин болсон.
Авилгачидын хөрөнгийг хураавал Ардчилал нуран унах гэнэ. Одоо яахав дээ нуран унахаас биш…Дэлхийд ганцхан монгол арчилсан улс биш, авилгагүй арчилсан улс орон дэлхийгээр л байна. Тэдэн шиг байж чадаагүй нь монгол хүний онцлог юм даа.
Л БХАЯР 2024-10-10 66.181.188.86
ДАНДАА ХЯТАДУУДААР БИЧҮҮЛДЭГ ЮМ УУ ДАА ИЙМ ЮМНУУДАА. ХЭЗЭЭ МОНГОЛЧУУД ТЙИМ ИХ ЖООМТОЙ БАЙСАН ЮМ. ЖООМ ГЭЖ МЭДДЭГГГҮЙ АРД ТҮМЭН Ш ДЭЭ. УГ ГАРАЛ НЬ. НЭГ ИХ БАЙШИН ХАНЗАНД Ч АМЬДАРЧ ИРЭЭГҮЙ УЛС. УГ НЬ НУУХЫГ НЬ АВЭХ ГЭЭД НҮДИЙГ НЬ СОХЛОВ ГЭЖ ЯРЬЖ ИРСЭН ЮМ САН
Зочин 2024-10-10 59.153.115.187
Оросуудын байр, тавилганд бясаа бас байсан даа. Худлаа юу…
Нэргүй 2024-10-10 85.163.127.116
Ардчилсан нам угаасаа коммунистуудаар бөөстөсөн байнлээ. Алтангэрэл сайдын үг коммунист, харц коммунист, үзэл санаа н коммунист болсон байна лээ. Өмнө н хичнээн сайн хүн байлаадаа.албан тушаал хүний зэсийг цухуйлгах юмдаа.
Нэргүй 2024-10-10 202.21.102.98
Зөв хулгай луйвар хийж олсон бол хураах хэрэгтэй
Зочин 2024-10-10 203.98.76.9
Авилгаар хэдэн 10 байртай нууц амрагууд нь байртай гээд дэндүү даварч байна. Үүнийг горимд нь оруулахад авилгачид хохирох тул ард олон баярлах ба багач гэсэн шудрага ёс тогтох бусуу!!!!
Зочин 2024-10-10 202.21.102.98
амар юм болсон худал хэлж хулгай хийгээд явахийг ардчилал гэх юм байх даа муу тэнэгүүдээ
зочин 2024-10-10 66.181.160.80
Хөрөнгө байвал хураагаад л лам таарвал буудаад л сүм байвал шатаагаад л !!…. МАНгаруудын унаган араншин Ардчилалынханд бас халдварлаж байгаа юм байлгүй дээ …
Нэргүй 2024-10-10 124.158.123.244
Нийтлэлийн нэрээс ардчилал, шудрага ёс хоёр нийцдэггүй гэсэн логика гарч ирлээ. Ядахдаа нэрээ бодож өгсөнгүй дээ…
Woman 2024-10-10 59.153.115.75
Хууль бусаар хөрөнгөжсөн нөхдүүд яасан айгаад эхлэв үү…тэгвэл маш зөв юм хиййж байна. Энгийн мөрөөрөө хөдөлмөрлөж байгаа олонхи шууд л дэмжинэ. Тэгж байж улс ард түмэн бүгд хөгжинө. Өөр гарц байхгүй.
Нэргүй 2024-10-10 66.181.160.15
Энэ Ж . Нямсүрэн гэх бүсгүй \ зургийг хар \ Элбэгдорж , Батүүл , Да . Ганболд гээд ардчилалын партизануудаас хэн ч САНДРААГҮЙ байхад юунд ингэж ЭМГЭНЭН САНЛРАВ … ??? АН – МА\х\Н ялгаагүй АВЛИГАЧДЫН – ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТНУУДЫН хөрөнгийг \ хөөн хэлэлцэх хугацаагүйгээр\ ХУРААНА л гэсэн хууль юм биш үү … АРД ТҮМЭН ДЭМЖИНЭ ЭЭ …
Нэргүй 2024-10-10 202.21.125.22
тэгээд яг яа гээд байгаа юм бэ
тэмц 2024-10-10 103.215.14.2
Зүрх зоригтой залуу хүнийг мохоох нийтлэл байна, Авилга, авилгачидтай хатуу тэмцэх цаг нь болсон, авилгын хэргийг эх орноосоо урвасантай адил хэмжээнд авч үзэх ёстой юм.
Зочин 2024-10-10 66.181.188.152
Зөв. Авилгачдыг хатуу шийтгэх хэрэгтэй. Яриад л байдаг. Яриад л байдаг …
Нэргүй 2024-10-10 192.82.65.146
О.Алтангэрэл сайдын зөв. Түүнийг тултал дэмжинэ.