Монголчууд байгалийн баялгаас хувь хүртэх ёстой!

Монголчууд байгалийн баялгаас хувь хүртэх ёстой!

Монголчууд байгалийн баялгаас хувь хүртэх ёстой!

Том газар нутаг дээрх цөөн хүн ам, байгалийн асар их нөөц баялгаараа Монгол Улс Ази тивд төдийгүй олон улсад нэртэй. Тэгвэл яагаад өнгөрсөн жилүүдэд монголчууд байгалийн баялгаасаа тэгш хувь хүртэж чадаагүй вэ? Энэ бол эрх зүйн орчин байхгүйгээс эрх мэдэлтэй цөөн хүний гарт байгалийн баялгийн хуваарилалт хязгаарлагдсантай холбоотой. Харин одоо монголчууд стратегийн орд газруудаас жинхэнэ утгаараа бодит хувь хүртэж, түүнийгээ захиран зарцуулах мэдэлтэй болсон.

Тодруулбал, Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж, санд хуримтлагдсан баялгийн хувиас иргэд бодит өгөөж хүртэх боломжтой болоод буй. Өөрөөр хэлбэл, монголчууд стратегийн орд газар буюу байгалийн баялгаас хувь хүртэх боломж жинхэнэ утгаараа таван сарын өмнө бүрдсэн.

Гэхдээ иргэд стратегийн орд газрууд болон тэдгээрээс ногдох хувь хэмжээний талаар бүрэн ойлголтгүй, мөн үр өгөөжийн тухайд мэдлэг дулимаг байгаа учир тийм ч их анхаарахгүй байгаа сэдэв. Улсын байгалийн баялаг гэдэг бол тухайн орны ард иргэдийн баялаг гэсэн үг. Товчхондоо бол үндэсний баялаг нь стратегийн ордууд юм. Стратегийн орд гэдэг бол жилд Монгол Улсын дотоод нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу, үйлдвэрлэх боломжтой орд. Тиймээс үндэсний баялгийн санг бүрдүүлэгч гол нэгжээс иргэн бүр хувь хүртэх нь зүйн хэрэг.

Иргэд байгалийн баялгаас тэнцүү хувь авч хуримтлалтай болсноор эрүүл мэнд, боловсрол, цаашлаад орон сууцны үйлчилгээ авахдаа зарцуулах эрх үүснэ.

Өөрөөр хэлбэл, газрын хэвлий дэх баялгаа ард түмэн баялгийн сангаар дамжуулан эзэмшсэнээр баялагтаа эзэн Монголыг бүрэн утгаар нь цогцлоох боломжтой. Монгол Улсын Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжилтийг хангуулахаар хувийн эзэмшилд байгаа стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын есөн ордоос Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төрийн буюу ард түмний эзэмших хувийг тогтоох, шаардлагатай хэлэлцээр хийх шийдвэр гаргаад буй.

Хувийн эзэмшилд байгаа есөн ордоос ард түмэн хувь эзэмшсэнээр урьдчилгаагүй орон сууцтай болохоос эхлээд эрүүл мэнд, боловсролын тэгш хүртээмжтэй байдал бий болно.
Ингэснээр нийгмийн хөгжлийн суурь асуудлууд шийдэгдэж, иргэд ч байгалийн баялагтаа хяналт тавих боломж бүрдэх юм.

Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохыг тусгасан байдаг. Тус хуулийн:

5.4. Улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон стратегийн орд, түүний үүсмэл ордыг тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмших бөгөөд төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож болно.

5.5. Улсын төсвийн оролцоогүйгээр нөөцийг нь тогтоосон стратегийн орд, түүний үүсмэл ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр үнэ төлбөргүйгээр эзэмших төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож болно гэж заасан.

Тиймээс иргэн бүр эх орныхоо баялагт эзэн байж, хяналт тавихын зэрэгцээ хувь хүртэх боломжийг бүрдүүлж байгаа Үндэсний баялгийн сангийн талаар ойлголт мэдлэгээ нэмэх нь зүйтэй…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
8
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-10-10 66.181.191.68

Ийм төртэй улсын иргэ үргэлж гуйлгачин улс орноосоо дайжиж боолын хөдөлмөр хийж амьдардаг юс

Avatar

Нэргүй 2024-10-10 103.57.93.205

байгалийн баялгаас хувь хүртэх нь гэдэг бол буруу биш зөв юм энгийн иргэд ч гэсэн.

Avatar

ХУУЛЬЧ 2024-10-10 202.9.46.30

МОНГОЛЧУУДЫГ ХЭН БАЙГАЛИЙН БАЯЛГААСАА ХУВЬ ХҮРТЭЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН ЮМ БОЛ ДОО .,,,,НӨГӨӨ МУУ НЭРТ ЕРӨНХИЙ САЙД Су БАТБОЛДЫН ҮЕД ИРГЭН БҮРТ ҮНЭГҮЙ1072 ШИРХЭГ ХУВЬЦААНЫ ЭРХ ОЛГООД,,,, БАЯЛАГААСАА ХҮРТГЭЭД боломжийг аль 2011 онд ХУУЛЬЧИЛСАН ШҮҮ ДЭЭ .,,,,,,

Avatar

зочин 2024-10-10 202.9.46.94

стратегийн 9 ордыг хулгайлж, дээрэмдэж авсан 9 гэр бүл түүнийг Монголын төр, ард түмэнд нэн яаралтай буцааж өг…эс бөгөөс бид буцааж авталаа тэмцэх болно….

Avatar

Бодит байдал 2024-10-10 66.181.161.173

малаа тэр баялаг чинь зүгээр бэлэн байдаггүй юм,эхлээд тэрийг чинь эрж олно -хайгуул хийнэ- тоног төхөөрөмжөө бэлдэнэ- үйлдвэрээ барина-ажиллуулах хүнээ сургана.Тэрэнд хэрэгтэй мөнгийг хувийнхан гаргана,төр мөнгө гаргавал чиний сонгосон шуналтангууд хийж байгаа нэрээр идсээр байгаад 10 жил бариад ч дуусдаггүй сургуулийн барилга шиг болно.Ийм болгож байгаа нь чиний сонгосон бүх шатны шуналтангуудаас болдог юм,учир нь чи хэзээ ч ажилсаг хүнийг сонгож байсан түүх сүүлийн 34 жилд байхгүй

Avatar

Нэргүй 2024-10-10 66.181.160.110

Төр 34% эзэмшинэ гэдэг заалтыг Монголын дайснууд тавиулуудаараа дамжуулан хуулинд оруулж, далдуур маш их хорлосон, одоо ч монголчуудын дийлэнх олонх нь үүнийг ойлгоогүй хэвээр байгаа нь эмгэнэлтэй бөгөөд ичмээр!!! Тэнэглэхэд доошоо хязгаар байдаггүй учир мунхагууд ичихийн зовлонгүйгээ гайхуулан энэ тухай сошиалаар орилж салахгүй нь бүр хоржоонтой!!

Avatar

инженер 2024-10-10 139.5.216.85

Баялгын санг үйлдвэр барихд зарцуулхаас зүгээр идэх юм биш …

Avatar

Нэргүй 2024-10-10 66.181.181.143

Mongol hun bolj torson bol iim erh edleh uchirtai heden ger bulees omchoo avcgay

Avatar

Нэргүй 2024-10-10 66.181.181.212

Баялагийн сан байгуулаад цөмөөрөө тэгш тэнцүү хувааж хүртнээ гэдэг чинь соц-измын сэтгэлгээ явж бнаа, туйлын буруу төсөөллөөр ард түмнийг мунхруулж бна шүү !
Эх орны элс шороо, эрдэс чулуулагийг жинхэнэ баялаг бо лгон боловсруулахад хэн ямар хувь нэмэр оруулсан бна, эх орны хөгжил цэцэглэлтэд хэн ямар тус хүргэсэн бна, тэр тэр хэмжээгээрээ л хувь хишиг хүртэнэ шүү !!!
Тэгснээс зүгээр суусан хүнд юм хүртээж болохгүй шүү !!!

Avatar

Зочин 2024-10-10 202.21.102.98

чи тэгээд ганцаараа идэх гээд байгаа юм уу энэ баялагийг хойч үeдээ үлдээхийн тулд өчнөөн аавын хүүгийн амь нас бүлээн цусаа урсган байж авч үлдсэн юм тэгээд газрийг хэвлийн баялагийг хэн нэг нь бий болгоогүй юм.

Avatar

хүннү 2024-10-10 202.9.47.0

Ажил хийхгүй хэрүүл тэмцэл хийчээд ууж идээд л баялгийн сангаас бэлэн мөнгө хусаад л суух юм мөрөөдөж болохгүй. Баялгмйн сан бэлэн мөнгө биш. Идэж уумаар байвал ажил хий, мөнгө ол.

Avatar

Зочин 2024-10-10 64.119.29.46

Баялагын сан байгуулаад ард түмэн хувь хүртэх нь зөв шүү дээ хувааж иднэ гэж юу байхав дээ зөв юманд зарцуулаад дагаад улс орон дэд бүтэц хөгжөөд зөв замд оров естой цөөхөн хүн хөлжих биш нийтээрэй үр шимийг нь хүртэх нь зөв шүү

Avatar

Нэргүй 2024-10-10 66.181.191.206

хорлон бусниулах уриалга уу. баялагийн санг бүрдүүлээд эдийн засгийн хөгжилд зарцуулж үр шимийг нь ирээдүйд хүртэх ёстой юм. зүгээр хуваагаад цохиод бай гэх гэж юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж