Нийслэлд хугацаат цэргийн албаны энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд үргэлжилсэн. Уг цэрэг татлагаар Батлан хамгаалах салбар түүхэнд байгаагүй цөөн тооны цэрэг татсан гэх мэдээлэл байгаа. Цэргийн дэг нэрийн дор нэгнээ хүчирхийлдэг үзэгдэл Монголын армид олон жилийн турш байсаар ирсэн. Үүнээс шалтгаалж цэрэгт явах хүсэлтэй залуусын тоо буурч, эцэг эхчүүд хүүхдээ цэрэгт явуулахаас халшрах болсон. Мөн цэргийн алба хаагчид эрт тэтгэвэрт гардаг, цэргийн алба хаагчдын тэтгэвэр өвлөгддөггүй зэрэг Батлан хамгаалах салбарыг тойрсон олон асуудал бий. Энэ жилээс Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлнэ. Үүгээр цэргийн алба хаагчийн тэтгэврийн насыг нэмэгдүүлнэ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн юм. Эдгээр асуудлуудад Батлан хамгаалах яамнаас ямар байр суурьтай байгаа талаар тодрууллаа.
ЦЭРГИЙН ДЭГЭЭС БОЛЖ ЦЭРЭГ ТАТЛАГЫГ ЖИЛД НЭГ УДАА ЗОХИОН БАЙГУУЛДАГ БОЛСОН
Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-ын дарга хошууч, генерал с.Ганбямба "Зэвсэгт хүчний хувьд хугацаат цэргийн албаны татлагыг жилд нэг удаа зохион байгуулж байгаа. Хилийн болон дотоодын цэрэг, улсын онцгой объектуудыг хамгаалах цэргүүдийг жилд хоёр удаа татна. Зэвсэгт хүчин 2022 оноос жилд нэг удаа цэрэг татлага зохион байгуулдаг болсон. Энэ нь нийгэмд үүсээд буй Зэвсэгт хүчинтэй холбоотой асуудлуудаас болсон. Тодруулбал цэрэгт дэг байдаг гэх асуудлаас шалтгаалж байгаа.
Жилд хоёр удаа цэрэг татлага зохион байгуулдаг байхад зургаан сар тутам шинэ цэрэг ирдэг байсан. Тэгэхээр зургаан сарын өмнө ирсэн нь ах болоод уламжлалт оны ялгаа гэх зүйл гардаг.
Өөрөөр хэлбэл хугацаат цэргийн алба хаагчид дунд харилцааны зөрчил үүсдэг. Тиймээс хугацаат цэргийн алба хаагчдыг жилд нэг удаа буюу намар татдаг болсон. Хаврын татлага зөвхөн хилийн болон дотоодын цэргийн хүрээнд зохион байгуулагдана. Тийм учраас хаврын цэрэг татлагын тухай тэдгээр байгууллагуудаас тодруулах нь зүйтэй. Цэрэг татлага гэдэг бол орон нутгийн захиргааны байгууллага зохион байгуулдаг ажил гэв.
Хугацаат цэргийн алба хаагчдыг жолооны үнэмлэхтэй, англи хэлний анхан шатны мэдлэгтэй болгох чиглэлээр ажиллаж байгаа тухай Батлан хамгаалах яамны сайд С.Бямбацогт мэдээлсэн.
Тодруулбал хугацаат цэргийн албан хаагчдад англи хэл, компьютерийн мэдлэг олгох, жолооны В ангиллын үнэмлэхтэй болгох, хугацаан цэргийн алба хаах хугацаандаа цэргийн эрдэмд сургахаас гадна өөрсдийн хүсэлтээр эрэлттэй мэргэжлийн сургалт, дадлагад хамруулна гэж мэдэгдсэн юм. Уг ажил 2025 оны хоёрдугаар улирлаас хэрэгжиж эхлэх юм.
Батлан хамгаалах яамны сайд с.Бямбацогт "Хугацаат цэргийн алба хаагчдыг англи хэл, компьютерын мэдлэгтэй болгох, жолооны сургалтад хамруулах зэрэг нь цэрэг бага татагдаад байгаа учраас авч хэрэгжүүлж буй бодлого биш. Энэ бол ердөө орчин цагтай уялдсан шийдвэр. Цэргийн алба хаагаад халагдахдаа яагаад амьдралдаа хэрэгтэй зүйлд суралцаж болохгүй гэж. Ганцхан цэргийн эрдэмд суралцах албагүй. Гадаадын улс орнуудыг харвал тухайн улсын цэргийн насны бүх хүн цэрэгт татагддаг. Монгол Улсад цэргийн насны бүх хүн цэрэгт татагдаж чадахгүй байгаа. Бүгдийг нь татах боломж ч хомс. Болж өгвөл бүгдийг нь татаж байж тухайн орны Батлан хамгаалах салбарын нэр хүнд өсч байдаг. Жишээ нь Солонгос улс төрийн албаны тухай хуульдаа заавал цэргийн алба хаасан байх шаардлагыг хатуу барьдаг. Монгол Улсад ч мөн адил үйлчилдэг. Гэхдээ оюутан цэрэг, дүйцүүлэх алба зэргээр зохицуулалт хийдэг. Дүйцүүлэх албаны босгыг өндөрсгөх чиглэлд ажиллах шаардлагатай байгаа" гэв.
ОЛОН УЛСЫН ЖИШГЭЭР ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧ ЭРТ ТЭТГЭВЭРТ ГАРДАГ
ЗХЖШ-ын дарга хошууч, генерал С.Ганбямба "Цэргийн тэтгэврийн нас 47 болон нэмэгдэж байгаа. Харин цэргийн тэтгэвэр өвлөгдөх тал дээр хууль хэрэгжиж эхлээгүй байна. Цэргийн алба хаагч яагаад богино жил алба хаагаад тэтгэвэрт гардаг вэ гэвэл цэргийн алба өөрөө эрсдэлтэй алба. Цэргийн алба хаагчийн сургалт бэлтгэлдээ болон өдөр тутамдаа ашиглаж байгаа хэрэглэгдэхүүн нь өөрөө эрсдэл дагуулж байдаг. Жишээ нь байлдааны сумтай буу ашигладаг. Дээр нь өдөр шөнө өвөл зун гэхгүй 24 цагаар хээрийн дадлага сургуулилт хийж байдаг. Тиймээс тухайн цэргийн албан хаагчийн сэтгэл зүй болон бие бялдрын нөхцөл байдлыг харгалзан үзэх хэрэгтэй. Мөн нийгмийн харилцаанд орох асуудал нь энгийн мэргэжилтэй хүнээс ялгаатай, нээлттэй бус байдаг. Аль ч улсын зэвсэгт хүчин энгийн хүний тэтгэвэрт гарах наснаас бага байдаг. Энэ бол олон улсын жишиг.
Цэргийн алба хаагч эрэгтэй 25 жил, эмэгтэй алба хаагчид 20 жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарах эрх нээгддэг.
Эдгээр алба хаагчид цаашдын алба амьдралаа авч явахад хүндрэлтэй залуугаараа тэтгэвэрт гарч байна гэж ярьдаг. Гэхдээ хуулиараа бол насны дээд хязгаар гэж бий. Жишээ нь офицерууд 52 нас хүртлээ алба хаах эрх зүйн зохицуулалттай. Ахлагчдын хувьд 47 нас, мөн ажил мэргэжлийн хувьд нэн шаардлагатай ажил мэргэжил эрхэлж байгаа офицер, ахлагчийн алба хаах хугацааг таван жил хүртэл нэмэгдүүлэх боломж бий" гэх байр суурийг илэрхийллээ.
ЭРГҮҮНҮҮД 2024-10-10 66.181.177.116
СОЛИОТОЙ ТЭНЭГҮҮД ХАВАР БҮРТГҮҮЛСЭН БОЛ НАМАР ОЧИХ ХЭРЭГГҮЙ БАЙМААР
Зоч 2024-10-10 139.5.217.223
Юу ч бичээд ,юу ч яриад байгаа юм дээ.Энийг нь ойлгож байгаа хүн ч алга.Хаврын татлагыг нь орон нутаг зохион байгуулдаг ,намрын татлагыг нь Батлан хамгаалах яам зохион байгуулдаг юмуу хаашаа юм.Ямар завхарсан юмаа яриад унаваа.
Балт 2024-10-10 202.126.88.191
Ганц цэргиинхэнд дэг тохохгүй шүү. эх эцэг нэртэй улаан сексчингүүд хэрээ мэдкү хүүхэд цувуулна арын н даөхгүй, хүмүүжүүлж чадкү хөсрии хүнэнцэрээ арми д явуулна, нөгөөдүүл цэрэгт ирээд аль муу бүхнииг хиинэ, цэргииг 3 жил болгож алуур даадаг эрчүүд бии болж байж улс орны аюулгүй байдлыг ярина.
Х 2024-10-10 103.212.118.254
Урьд нь жилд 1 удаа татдаг байсан. Одоо цэрэг татлага 2 удаа болж байгаа. Өвчтэй хүүхдийг татаад явчихсан, оны ялгаа дэг дэглэм тогтоодог талаар сошиалаар шуугиад байхад ямар арна хэмжээ авч байнаа?
Зочин 2024-10-10 59.153.115.187
Монгол улсад мянганы хегжлийн сан 2 удаа тусламж егехед цэргийнхэн шууд нелеелсен. Татвар телегчдийн емне уургээ биелуулсэн. 2000 аад онд иракт манай цэргууд орсныг одоо мартсан юм байх даа. Тэд 1 ч тегрег аваагуй. Харин манай улс 2 удаа тусламж авсан. Худлаа гээд батал даа. Баримт бол хангалттай байгаа…
Зочин 2024-10-10 66.181.177.142
Иракын дайнд манай цэрэг ороогүй ээ. Худлаа донгосох хэрэггүй. Наадхыг чинь хэн ч үгэмшихгүй.
Зочин 2024-10-10 103.212.118.57
цэргийн насанд хүрсэн эр хүйстэй болгон нь цэрэгт явах хэрэгтэй яг Солонгос улс шиг тэгж байж өв тэгш эр хүн төлөвшинө даа
Зочин 2024-10-10 103.212.118.57
энэ дэмийрч солиороод байгаа 07 гийнхэн ганц өдөр ч гэсэн цэргийн амьдралаар амьдраад үздээ цэргийн алба хаасан хаагаагүй хүний хооронд өдөр шөнө шиг зөрүүтэй шүү цэргийн алба хаасан ядаж хүнээс үг сонсож сурна бас өлсөж өл даах гээд зөндөө л ялгаатай шүү дээ одооны энэ цэрэг гэж дээ өлгийнд боолгож өөх өмхсөн нөхдүүд байх юмаа цэрэгт яваагүй нь цаанаа л нэг борвио хувирсан эмэгтэй гормон давамгайлсан эрэнцэрүүд л байх юмаа даа кккк
Зочин 2024-10-10 122.201.31.145
Үхсэн элэнцэгнийх нь тэтгэвэр өвлөгдөх. Юу хуцаад байгаан? Улсаа дампууруулах гэээгүй бол энэ элийрлээ зогсоо!
ЗОЧИН 2024-10-10 66.181.184.155
АРД ИРГЭДИЙНХЭЭ ТЭТЭГВЭР БОДОХ 45% ИА НЭМЭЭЧЭЭ
Нэргүй 2024-10-10 202.9.46.225
Юуны чинь өдөр шөнө, өвал зунгүй хээрийн бэлтгэл хийж байдаг гээд бүлтэрнэв. казарм дотор уйдсан улс хөзөр тоглоод л цаг нахцөөж баыдаг биз дээ.80 хувиар тэтгэвэрт гардгийг даруйхан болих хэрэгтэй. Ямар дайн байлдаанд явж байгаад ирсэн биш.
Зочин 2024-10-10 59.153.115.187
Чи очоод 1 долоо хоног алба хаагаад уз дээ. Чадвал харин урамшуулья
Зочин 2024-10-10 66.181.177.142
Чи цэрэгт 40 жил алба хаагаад л цалингийнхаа 80%-аар тэтгэвэр авахч дээ. Хэн байг гэсэн юм бэ. Ер нь монгол хүн ахиухан мөнгө авсаны төлөө чи боож үхээд яах нь вэ.
Нэргүй 2024-10-10 202.131.225.197
цэрэг, цагдаа, онцгой, тагнуул гэх мэт эрт тэтгэвэр, эмнэлэг атралт сувилал бүх зүйлсээр нь хангадаг нийгмийн ялгаварлалыг болимоор байна. жирийн алба хаагчдын далбаан дор конторын цүдийсэн гахайнууд завшдаг.
Зочин 2024-10-10 59.153.115.187
Тэнд 1 долоо хоног ажиллаад уз дээ. Алба болгон онцлогтой. Чи сайн юм бол мэргэжилдээ амжилт гаргаач. Мэдэхгуй байж бусдыг битгий шуумжил.
Зочин 2024-10-10 66.181.177.142
Атаархаж боож үхмээр байна уу?
зочин 2024-10-10 103.71.100.65
цэргийн албан хаагчид НДШ төлдөг болох хэрэгтэй. энэ бол хамгийн чухал шүү. НДШ бол татвар биш хувь хүний ирээдүйн амьдралын баталгаа шүү.
Нэргүй 2024-10-10 202.21.109.1
Үнэн үнэн. гэхдээ 70-аад оноос үүссэн гэдэг. Өмнө үед тийм цэргийн дэг байгаагүй, ах дүү шиг нэг нэгэндээ шинийг зааж сургаж, тусалдаг байсан гэж тухайн үед цэрэгт байсан хүн ярьж байсан. 70-аад оноос оросуудыг дуурайж нэгнийгээ дэглэж, архидалт эхэлсэн гэж ярьдаг
Зочин 2024-10-10 59.153.115.187
Нийгэм дэх гэмт хэрэг, буруу зуршил телевшиж байж цэргийн энэ асуудал шийдэгдэнэ. Учир нь цэрэг гэдэг нийгмийн амьдралын нэг тусгал. Зевхен батлан хамгаалах салбар дангаараа шийдэхэд дутагдалтай. Гэр бул, сургууль гээд олон шатанд авсан хумуужил нелеелдег. Бид харин уунийг ойлгохгуй зевхен цэргийнхэнд бурууг нь егч байгаа нь буруу. Цэргийн алба бол онцлогтой. Бас шорон ч биш. Тер онцгой анхаарах нэг салбар…
зочин 2024-10-10 192.82.65.103
Ажил эрхлэж байгаа хүнээсээ олон ,хэтэрхий эрт тэтгвэрт гардаг НДШ төлдөггүй зэрэг нь Нийгэмийн даатгалын санд дарамт болж байна. Энэ цэргийн алба хааж байгаа хүмүүсийг НДШ төлдөг болгмоор байгаа юм.
Зочин 2024-10-10 59.153.115.187
Телж л байгаа. Харин ч тогтвортой. Хууль унш даа…
Зочин 2024-10-10 66.181.177.142
Социализмын үед НДШ,хүн амын орлогын албан татвар төлдөггүй байсан. Одоо аль хэдий нь төлдөг болсон шүү дээ. Юм уншиж жаахан гадарлаж байж ярьж бай.