Жолооны эрхгүй хүн машин жолоодох зөрчил буурахгүй байна

Жолооны эрхгүй хүн машин жолоодох зөрчил буурахгүй байна

Жолооны эрхгүй хүн машин жолоодох зөрчил буурахгүй байна

Улсын хэмжээнд 2024 оны гуравдугаар улиралд 2.443.823 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.2 хувиар өссөн бөгөөд 71.3 хувь нь нийслэлд, 28.7 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Нийт зөрчлийн хэргийн дийлэнх буюу 92.8 хувийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил эзэлж байгаа бол олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 3.8, Автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 1.6, хүний биед халдах зөрчил 0.6, гэр бүлийн хүчирхийлэл 0.4 хувийг тус тус эзэлж байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн дийлэнх хувийг жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан зөрчил эзэлж байна. Тодруулбал,

  • Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан 17125,
  • Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16409,
  • Жолоодох эрхгүй, эсхүл эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон 12164,
  • Жолоодох эрхгүй, эсхүл эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 3768 зөрчил бүртгэгджээ.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад жолооны эрхгүй хүн автомашин жолоодсон зөрчил 23.6 хувиар, жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан зөрчил 36.7 хувиар тус тус өссөн байна. Харин жолооны эрхгүй хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 55.7 хувиар буурчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-09 73.133.61.184

ehnii udaad 3 saraar barivchilj, darrgiin udaad 6 sar, 9 sar 1 jil geh meteer yal uguud, davhar mashiniig i huraaj ulsiin orologo bolgood sumdiin eruul mendiin gazrat uguud baih heregtei, shiitgeliin bodlogo ni het sul bnaa gesen ug, bankind bgaa ulsiin Niigmiin Daatgaliin geh met mungu husval buh nasara ni horij, hulgaichiin gerbvliig turiin alband oirtuulahgui baih heregtei dee

Avatar

Зочин 2024-10-09 103.161.242.129

цагдаа нар зөвхөн амралтын 2өдөр үлээлэгдэг шигээ бүх өдөр наадахаа үлээлэг зөвхөн амралтын өдөр наад жолооч нар чинь уудаггүй байгаан биш үү одооний болсон болоогүй бацаанууд их гадуур машинтай сэлгүүцээд байгаан бишүү дээ эргэн тойрноо сайн хар жоохон бацаанууд үнэмлэхгүй дураараа машин бариад яваад байгаан бишүү дээ цагдаа нараа

Avatar

Нэргүй 2024-10-09 158.59.146.28

undarmaa metiin alban tushaaltnuud ni alban tushaal, erh medlee urvuulan ashiglaj hussen eehiigeed, yal zem hurtehgui baigaad baihaar irged ni ch egsen iim baij bolno gej bodood bna, mun tolgoig ni ileed yavuulaad baihaar iim ur dund hurch bgaam daa

Avatar

Нэргүй 2024-10-09 66.181.184.11

Зохицуулах хуулийн заалт нь л сул байна. Ямар ч тайлбаргүй 14 хоног нийтийн тустай хөдөлмөрт хамруулаад маш өндөр торгоод өг. Тэгээд үр дүнг нь хар

Avatar

Нэргүй 2024-10-09 59.153.114.194

Замын цагдаа ажлаа муу хийж байна. мөн хүлээлгэх шийтгэл, хариуцлага сул байна.

Avatar

Зочин 2024-10-09 202.9.47.34

Замын цагдаа нар урьдчилан сэргийлэх, аюул осолгүй байхад уриалах, хамтран ажиллах бус алдаан дээр нь дөрөөлөх зарчмаар ажиллах хандлага их байгаам. Яг архи уусан аюултай нөхцөл байдал үүсдэг орой гэхээсээ өмнөх уусан нь гараагүй эсвэл өөр шалтгаантай буюу 0.5 хэтрэхгүй промильтэй баахан амьтан хасчихсан, тэрийгээ навс архи уугаад осол гаргасан гаруудтайгаа адил зүйлчлэлээр шийтгээд байдаг үнэхээр сонин, ялгаж салгахгүй юм бол цагдаагаар яадаг юм илрүүлдэг өчнөөн технологийн дэвшил байдаг бишүү

Avatar

Иргэн 2024-10-09 103.140.10.220

Одооны замын цагдаа мэрэгжлийн ур чадвар түй ч байхгүй зогсооно торгоно л гэсэн ганцхан зорилготой зүгээр л төсөв бүрдүүлэгч

Avatar

Нэргүй 2024-10-09 203.91.119.18

жолооны эрхгүй машин унаж явж байвал автомашины эзэмшигч өмчлөгч хэн байхаас үл хамааран автомашиныг улс хурааж авах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж