Зурагт, Дэнжийн мянга орчмын айлуудыг ирэх онд орон сууцанд оруулна

Зурагт, Дэнжийн мянга орчмын айлуудыг ирэх онд орон сууцанд оруулна

Зурагт, Дэнжийн мянга орчмын айлуудыг ирэх онд орон сууцанд оруулна

Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Ногоон нуур орчмын 1008 айлын орон сууцны барилга байгууламжийг нийслэлийн мэдэлд шилжүүлэх шийдвэрийг энэ сарын 2-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргасан. Ингэснээр Дэнжийн 1000, Ногоон нуур, Радио телевиз орчмын айл өрхүүдийг ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад орох орон сууцны хороололд газраар нь сольж нүүлгэн шилжүүлэх ажлыг Улаанбаатар хот хариуцахаар болж байна.

Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул: "20 минутын хот" концепцын хүрээнд гэр хорооллыг дэд бүтэцтэй орон сууцанд хамруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ ажлын нэг хэсэг нь Чингэлтэй дүүргийн 7, 8, 9 дүгээр хороонд хэрэгжих боломж бүрдлээ. Нийт 4.2 га газарт баригдаж байгаа 1008 айлын орон сууц нь ил, далд зогсоол, ногоон байгууламж зэрэг хүний хэрэгцээг нэг дор цогцлоосон байхаар тооцоолж байна.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Б.Мөнхбат: 1008 айлын орон сууц нь хажуудаа 960 хүүхдийн сургуультай, 240 хүүхдийн цэцэрлэгтэй байхаар төлөвлөсөн. Цэцэрлэгийн барилга одоо баригдаж байна. Нэг дутагдаж байгаа зүйл нь эрүүл мэндийн байгууллага. Тиймээс нэмж газар чөлөөлж эмнэлэг барих шаардлагатай гэж үзэж байна. Энэ төлөвлөгөөг суулгаад хэрэгжүүлэх боломжтой.

Нийт 8 блок 21 давхар барилгаас бүрдэх 1008 айлын орон сууц нь давхартаа  49.95, 55.04 мкв хоёр өрөө бүхий 6 айл байрлахаар төлөвлөгдсөн байна. Чингэлтэй дүүргийн гэр хорооллыг орон сууцжуулах ажил ийнхүү хойд хэсгээсээ Дэнжийн мянгаас 1008 айлын орон сууц, урд хэсгээсээ 32-ийн тойргоос Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын бүс нутгийг хамарч хоёр талаасаа зэрэг хэрэгжиж эхэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 38.42.106.107

Ёоо битий сэрээгээрэй, гоя зүүдэлжаахад

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 192.82.66.243

ТӨР хийнэ бүтээнэ л гэхийн….Ямар Хэний Мөнгөөрөө вэээ…..Төр бол ХЯНАХ, УДИРДАХ, ЗОХИОН БАЙГУУЛАХ л Үүрэгтэй болохоос Айлыг Орон Сууцанд Амьдруулдаггүй байгаа шүүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж