Улсын гуравдугаар төв эмнэлэгт өчигдөр /2024.10.08/ БНСУ-ын Бусан хотын засаг захиргаа, олон улсын эдийн засгийн засгийн хамтын ажиллагааны газрын удирдлага болон Бусан бүс нутгийн анагаах ухаан, эрүүл мэндийн байгууллагын хамгийн том төв болох "Донг-А" их сургуулийн эмнэлгийн захирал тэргүүтэй төлөөллүүд албан ёсны айлчлал хийлээ.
Айлчлалаар тус эмнэлэгт "Донг-А" их сургуулийн эмнэлэгтэй хамтарсан алсын зайн оношилгоо эмчилгээний зориулалттай Телемедицины төв байгуулж, олон талт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.
Эмнэлгүүд телемедицины төвөөр дамжуулан Зүрх судас, тархи, мэдрэл, хавдар болон төрөлжсөн мэргэшлийн бусад бүхий л чиглэлүүдэд Монголд хараахан оношлох эмчлэх боломжгүй өвчин эмгэгийн нарийн төвөгтэй тохиолдлуудаар эмч, эмнэлгийн мэргэжилтний хамтарсан хэлэлцүүлэг зөвлөгөөн, эмч мэргэжилтний онлайн сургалт семинарийг тодорхой давтамжтайгаар зохион байгуулах үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх болж байна.
"Донг-А" их сургуулийн эмнэлэг нь зүрх тархи судас, мэдрэл, нуруу нугасны мэс засал, яаралтай тусламж, хавдар, эрхтэн шилжүүлэх чиглэлүүдээр Өмнөд Солонгос улсын эрүүл мэндийн яамнаас магадлан итгэмжлэгдсэн Бусан бүс нутгийн эрүүл мэндийн томоохон төв эмнэлэг болох бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, технологийн хөгжлөөр улсдаа тэргүүлэгч эмнэлгүүдийн нэг юм.
Эмнэлэг хоорондын хамтын ажиллагааг Бусан хотын захиргааны зүгээс бүхий л талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн бол эмч мэргэжилтэн солилцооны хөтөлбөрийн хүрээнд тус эмнэлгийн зүрх судасны мэргэжлийн хоёр эмч мэргэжилтэнг ирэх арваннэгдүгээр сараас эхлэн "Донг-А" эмнэлэгт хүлээн авч богино хугацааны сургалтад хамруулахаар болж, хамтын ажиллагааны гараагаа амжилттай эхлүүллээ.
Нэргүй 2024-10-09 202.131.234.123
УГТЭ гэдгээ зүгээр бич л дээ. улсыг гутаасан тэнэгүүдийн эвлэл юм шиг