Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн болон цаг үеийн асуудлаар Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл дараах тодруулгыг өглөө.
– Та УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байхдаа “Авлигачдын хууль бус хөрөнгийг хураана” гэж их ярьсан. Энэ асуудал юу болж байна вэ?
-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Авлигын эсрэг хуулийн төслийн танилцуулгыг хийлээ. Өнгөрсөн хугацаанд авлигын хэргүүд юу болсныг та бүхэн мэдэж байгаа. Хөөн хэлэлцэх хугацаагаар, хуулийн хийдлээр, албан тушаалтнуудын эрх мэдлээс шлатгаалж авлигачдыг шийтгэж чадалгүй өдийг хүрсэн. Оффшор дансанд байгаа хөрөнгийг хураана гэж олон жил ярьсан. Хилийн чанадад байгаа хууль бус мөнгө, хөрөнгө хэмжээг тоолно, хураана гэж хий ярихын оронд өөрсдийнхөө нүдэн дээр байгаа хоёр сая төгрөгийн цалинтай хэрнээ 200 сая төгрөгийн машин унадаг.
Гурван сая төгрөгийн орлоготой хэрнээ гурван тэрбумын үнэтэй хаусанд амьдардаг төрийн өндөр албан тушаал хашиж байсан, төрийн өмчит компанийн захирлаар ажиллаж байсан хүмүүст хариуцлага тооцох асуудал чухал байгаа.
Анхдагч хуулийн төсөл 40 гаруй зүйл 200 гаруй заалттай. Дахиад хэлэлцүүлэг хийнэ, санал авна, УИХ-ын намрын чуулганаар амжиж хуулийн төслийг өргөн барина. Энэ хууль батлагдах юм бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг шалтаг тайлбар сонсохгүйгээр татвар төлөөгүй, хууль ёсны орлогоо нотолж чадаагүй хууль бус хөрөнгө орлогыг хураах ёстой. Үүнийг ч Монголын ард түмэн шаардаж байгаа. Ингэж байж авлигатай хийх тэмцэлдээ амжилт гаргана.
-Авлигачдын хууль бус хөрөнгөд тооцоолол хийж үзсэн болов уу?
-Янз янзын тооцоонууд байна. Хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүстэй холбоотой хураагдсан хөрөнгө орлого сүүлийн 6 жилд 15 тэрбум орчим төгрөг төсөвт төвлөрсөн байгаа. Гэхдээ аудитын дүгнэлт үзэхээр олон их наядын хохирол байгаад байдаг. Олон их наядын хохирол байгаа гэдгийг бид ч мэдэж байгаа. УИХ-аар хуулийн төсөл батлагдана гэж найдаж байна. УИХ-ын гишүүдийн 80 гаруй хувь нь шинэ гишүүд, Авлигатай тэмцэх зоригтой байгаа байх. Ерөнхий сайд энэхүү хуулийн төслийг тууштай дэмжиж байгаа.
Хууль батлагдаад хэрэгжээд эхлэх юм бол сан байгуулаад авлигаас хураагдсан хөрөнгийг боловсрол, эрүүл мэндэд зарцуулдаг болно.
Дээрээс нь Авлигын мэдээлэгчийн тухай, Авлигын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулсан. Жишээ нь таны мэддэг нэг хүн тендер “хуссан” бол таны мэддэг албан тушалтан хөрөнгөжсөн бол, та авлигын гэрч болсон бол таны мэдээллийг нууцлая. Нотлогдоод авлигачдаас хөрөнгө хураагдвал тухайн хөрөнгийн тодорхой хувийг мэдээлэгчид өгье гэдэг төслийг танлцууллаа.
-С.Зориг агсны амь насаа алдсан хэргээр МАН шоудсан гэж ард иргэд ярьдаг. Та Хууль зүй дотоод хэргийн яамыг удирдаж байна, ахиц дэвшил гарах уу?
-Энэ хэрэг илрэх ёстой. Эл хэргээс гадна төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсан бид нарын зогсч байгаа энэ газраас хэдхэн метрийн зайд амиа алдсан. Төр нийгмийн зүтгэлтнүүд амиа алдсан хэрэг чимээгүй яваад байж болохгүй. Хууль зүй дотоод хэргийн сайд шууд мөрдөн байцаалтын үйл ажиллагааг удирддаггүй ч Засгийн газрын зүгээс ямар дэмжлэг шаардлагатай байна, энэний төлөө ажиллана. Ерөнхий сайдаас өгсөн үүрэг ч байгаа.
Жил болгон сонгууль болохоор хэрэг ярьдаг, тэрийг улс төрийн журмаар ашигладаг. Ашиглахдаа хамтран зүтгэж явсан нөхдийнх нь эсрэг ашигладаг энэ байдлаас гарах ёстой.
Эрүүгийн хэрэг бол эрүүгийн хэрэг, хэн нэгэн алуурчин, хэн нэгэн буруутай этгээд нь тогтоогдож, хариуцлагаа хүлээх ёстой. Улс төр бол тусдаа байх ёстой. Ийм учраас нэлээн анхаарал хандуулж ажиллана.
Г.ХОРОЛ
Маш зөв 2024-10-09 157.15.7.113
Тултал нь дэмжиж байна, 2 гараа өргөөд дэмжинэ. Улсын төсвийн хөрөнгөөр тансаглагчдын хөрөнгийг хурааж, зохих ялыг нь үүрүүлдэг болчихбол хэн баян, Монгол баян. мега төсөл энэ тэр гэж үлгэр ярихын хэрэгз
Нэргүй 2024-10-09 202.9.40.111
ДЭМЖИНЭЭЭ ДЭМЖИНЭ, АРД ОЛОНТОЙГОО ХАМТРААД, ХАЛШРАЛГҮЙ БҮТЭЭГЭЭРЭЙ,,,,,,,ИРГЭД ЧИНЬ ХАМТ …ХЭН ЭСЭРГҮҮЦЭХ НЬ ОЙЛГОМЖТОЙ……ЦАЛИН ТЭТГЭВЭРИЙГ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА, ОДОО ӨРНҮҮЛЭЭД БАЙГАА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАА САНХҮҮЖҮҮЛЭХ ХАНГАЛТТАЙГААС ХАНГАЛТТАЙ ХӨРӨНГӨ УРСАЖ ИРНЭ……НҮҮРСНИЙ ХУЛГАЙГ ДӨНГӨЖ ХУМЬЖ ЭХЛЭНГҮҮТ ЮУ БОЛЛОО ДОО, ОГЦОМ ӨӨРЧЛӨГДСӨН БИЗ ДЭЭ, АРД ЧИНЬ ТҮШИХ, ХАЖУУГААС ЧИНЬ ДЭМНЭХ ОЛОН САЙХАН ЗАЛУУС МИНЬ ОРЖ ИРЦГЭЭСЭН БАЙГАА, ТЭДЭНТЭЙГЭЭ ХАМТРААД ЗОРИГТОЙ АЖИЛЛААРАЙ……
Зочин 2024-10-09 103.212.117.236
сайхан санаа бна амжилт хүсье маш их бүүр их дарамттай тулгарч хэлсэндээ хүрээрэй ер дуустал нь хийдэг монгол хүн ховор болсонд нэгч гэсэн үлдсэн байлгүйдээ
Зочин 2024-10-09 103.212.117.236
сайхан санаа бна амжилт хүсье маш их бүүр их дарамттай тулгарна тэсээд үлддэг юмшүү эцсийн нь үздэг монгол хүн ховордсонч гнэгч гэсэн бгаа байлгүйдээ
Нэргүй 2024-10-09 139.5.216.42
улныхан зайсанд байртай болох нь
Нэргүй 2024-10-09 51.159.224.71
л***р чинь зарлаад байх юм хулгайчууд эд хөрөнгөө нуун далдаллаа
зочин 2024-10-09 122.201.23.83
за амжилт хүсье
Нэргүй 2024-10-09 122.201.31.237
айл болгоноос 1 хүн явж дээ
Нэргүй 2024-10-09 77.111.245.13
zaa barlaa yu harchii h** ineed hurev buhiin baasaar baajeej uuruu tornii tsaana orov doo
Нэргүй 2024-10-09 158.59.146.28
tegvel turiin alband bgaa nuhud bugdeeree balrah ni dee, odoo yana daa
tegvel turiin alband bgaa nuhud bugdeeree balrah ni dee, odoo yana daa
tegvel turiin alband bgaa nuhud bugdeeree balrah ni dee, odoo yana daa
Нэргүй 2024-10-09 202.9.40.111
Яахав дээ ял зэмээ аваад……., явдал мөрийнх нь хариу байгалийн жам ёс,……үрсийн үрсдээ үлдээх өр төлөөсөө өчүүхэн ч болтугай цайруулах мөрдөө орцгоох нь дээр дээ, мөд цайрахгүй……буянтай буурал дээдсүүд болох уу, өр төлөөсийн балагтай, үрсдээ зүхүүлсэн өвгөд эмгэд болцгоох уу гэдгээ үргэлж санаж явах ёстой доо……………………Мөн ч олон өвөө эмээ нар ач зээ нарынхаа өмнө улалзаж байна даа,……үрсээ дагуулаад хулгай луйвар хийдэг аав эжий нар мөн ч олон байгаа шүү дээ, …..
Нэргүй 2024-10-09 103.140.10.212
Энэ хотын тал хувь нь автомашин, хаус үл хөдлөх хөрөнгөө ямар орлогоор авсанаа тайлбарлаж чадахгүй дээ. Зохиолийн дуучид, хошин урлагийнхан л нэг тоглолт хийсэний дараа байр юм уу? Том машин авдаг нь үнэн байх. Бусад нь нам нэрээр төр болон төсвийн хулгай, нүүрсний хулгайгаар бас шүүх, цагдаа, прокурорууд бол авилгалаар баяжсан хулгайчууд штээ. Яагаад ч өөрийнхөө олсон орлогыг тайлбарлаж чадахгүй. Бүгд л Аюурсайхан шиг маш үнэтэй брэндийн хувцас зардаг үлгэр яриад шоронд орно доо.
Нэргүй 2024-10-09 66.181.191.206
bugdiig n tailbarluulj chadahguig n shorond hiih l heregtei. bugd tiim gej dund n orj zamhruulah sanaatai yu
Нэргүй 2024-10-09 103.145.234.34
Урнаар донгодож байгаам шүү
Зочин 2024-10-09 66.181.178.227
үнэн болов уудаа. үнэн бол сайн л байна. оюун эрдэнэ шигээ худалч болчив доо. хаа байна хүрэлсүх оюун эрдэнэ 2. намынхаа хулгайч нарт дарлуулаад хариуцлага тооцож чадахгүй байгаа биз дээ.
Нэргүй 2024-10-09 202.9.40.222
Хэлсэн ярьсандаа л байгаарай. Сонгуульд гарахдаа гоё юм ярьдаг сайд болсон хойноо юу ч хийхгүй байвал шууд огцруулна гэдгийг санаарай
Zochin 2024-10-09 104.28.71.89
Heregjuulj chadah l baigaada gol ni
Нэргүй 2024-10-09 185.220.101.31
Ороz сөнөж байна.
Нэргүй 2024-10-09 66.181.181.143
Olon jil huleelee odoo hariy mongold neg hund. Calin ogch uzeegui bayn garuud ih bolson
хэрүүлч өвгөн 2024-10-09 103.212.162.25
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ээ, чи. Тэр саарал ордон доторхио цэвэрлээч. Зөндөө авилгач, хулгайч, луйварч байхад шүү. Хуулиа шинэчлэх ажлаа түлхүү хийгээч. Тэр дэмий юмнуудтай оролдож байснаас ард түмнийхээ өмнө дээрх ажлаа амжуулчих аа!
Нэргүй 2024-10-09 103.168.34.121
shaagaad l hulgaichuud uursduuuu
Нэргүй 2024-10-09 202.9.46.225
харагдаач
батаа 2024-10-09 66.181.183.231
За тэгээд хүргэн хүү хүчтэй гэж шинэ дээрээ жавхалзана, бага ангийн хүүхэд сахилгагүйтэж л баййгаа юм бна, 4 жилийн дараа төгсөхдөө их юм ойлгоод харина дө. Тэд нар нь тэгээд тийм амархан мөнгөө хураалгаад суух уу, хөх инээд нь хүрээд сууж бгаа да
Дүгнэх 2024-10-09 103.57.93.16
Дархан цаазтай уул болон ногоон бүсээр яваад үзээрэй. дүүрэн байна
зочин 2024-10-09 66.181.191.129
1990-ээд оны үед ардчилсан хувьсгал,өмч хувьчлал г,м барууны зааж өгсөн луйврын аргаар тэр үеийн ардчилагчид,жинхэнэ луйвардаж, идэж уусан гэж ярьдаг,Ганцхан жишээ дурьдахад, жилд нэг тэрбум төгрөгийн ашигтай ажилласан, Улаанбаатарын гурилын комбинатыг гадаад дотоодын гурван хүнд 800-хан сая төгрөгөөр зарсан,гэдэг,Тэр үед бараг хоёр тэрбум төгрөгийн үнэтэй тариа хүлээн аваад үнийг нь бараг төлсөн байхад үүнээс хамаагүй бага мөнгөөр өгсөн,Өөрөөр хэлбэл үйлдвэрийг бүхэлд нь үнэгүй өгсөэ гэдэг,
зочин 2024-10-09 66.181.191.129
Энэ мэт луйвар тэр үед л буюу 1990-ээд оноос эхлэн үүсч одоо хүртэл үргэлжилж,хэдхэн хүн баяжиж,бусад бүх иргэд хувьцаа гэх хоосон цаасанд хууртах зэргээр хоосон хоцорсон, Луйвар хулгайг үнэхээр шудрага зөв шалгах хариуцлага ногдуулах гэж байгаа бол шалгалтыг энэ үеэс эхлэн хэрэгтэй, Бүтэхгүй биз дээ Хуулийн хугацаа хэтэрсэн,тэр үеийн хууль ийм байсан г,м-ээр дуусах биз, Цөөн хэдэн хүн хэлмэгдүүлээд л дуусах б**х,
Зочин 2024-10-09 172.56.35.139
Авилгалчдыг цаазаар авах хууль батлан хэрэгжүүлэхээс нааш …бүх юм Мянгуужингийн үлгэр хэвээрээ байх болно
зочин 2024-10-09 66.181.191.129
АН-ынхны төр барьж байх үед зөвхөн сөрөг хүчнийхнээс буюу МАН-ын гишүүдээс хэлмэгдүүлж байсан, Ийм л хүмүүс
илт 2024-10-09 202.126.89.199
Чадах уу? Ми.Энхболдоос эхлээрэй….Амжилт…
Нэргүй 2024-10-09 202.9.40.23
Зөв зөв, ингэхгүй бол авлига арилна гэж үгүй……нийтээрээ хараад л сонсоод л, бие биенээ мэдээд л байж байдаг биз дээ, үр хүүхэд нь ч, ач зээ нар нь ч мэднэ, бузар хар энергээр үрсээ хооллоод, ундаалаад, тийрэн болгоцгоогоод байгаа шүү дээ…..Хуулийг хэн эсэргүүцэх нь ойлгомжтой……сайхан залуус минь олноороо орж ирсэн байгаа…….олны хүсэлт, шаардлага үнэхээр мөн шүү, хөгжлийн банк……………………………….одоо иргэд ондоо болсон
иргүн 2024-10-09 103.212.118.136
хоосон худал үг Алтангэрэл чадахгүй Ер нь чадаж байсан түүх ч байхгүй
Нэргүй 2024-10-09 202.9.47.0
за яахавдээ ингэж ярьдаг ш дээ. түүний нэг биз
Нэргүй 2024-10-09 202.9.40.111
олуулаа дэмжинэ шүү.
Нэргүй 2024-10-09 139.5.217.118
Өшөө хорсол үнэртсэн хууль гарах юм бна даа Өнгөрсөн үе рүүгээ буудаж байж ирээдүйгээ баллав даа Цаг үе цаг үеэрээ хэмжигддэг болхоос өнөөдрийн өөрсдийн хулгайгаа нуух гэж хуучны муу сайд ерөнхийлөгч нар луугаа дайрах вий дээ Хуулиа зөв л гаргаарай. Үндсэн санаа чинь зөв бна
Нэргүй 2024-10-09 108.147.36.67
БНСУ-д авилгачдын хөрөнгийг хуу хураадаг хуультай юм байна….
Дөдөдд 2024-10-09 202.9.40.252
тэгмээр дээ.
Иргэн 2024-10-09 103.57.95.171
Хүсээд байсан эрх мэдлээ, одоо хийхийг чинь л харьядаа
Нэргүй 2024-10-09 202.9.40.23
өөрөө бас дэмжих хэрэгтэй шүү
Ээж 2024-10-09 59.153.115.75
Энийг л хийж чадвал монгол улс дорхноо хөгжөөд босоод ирнэ. 3-хан сая хүн шүү дээ. Ах дүү найз нөхөд гэлгүй шударга байж чадвал бүх юм номондоо орно. Ажлын байр дагаад цалин хөлс өснө. Одоо бол ихэнх нь улс төсвөөс хулгайн хөрөнгөөр орон сууцны үнэ хөөрөгдөөд байна. Тэр их авлигын мөнгөөр цахилгааны эх үүсвэрээ хямд болгочихвол хувийн хэвшил босоод л ирнэ. Ёс зүйтэй шударга нийгэм л тогтвортой тэгш хөгжлийн суурь.
irgen 2024-10-09 103.212.119.182
olnii tolgoi erguulj iim ulger yarij zogsoh goyo l bh da,heregtniig togtoodog shuuh n yaj ajillah yum bol,tend l buh asyydl shiidegddeg biz de
Нэргүй 2024-10-09 202.21.109.6
Сонгууль болохоор ярьдаг үлгэрийн нэг биз дээ.
Нэргүй 2024-10-09 103.242.47.254
заа мэдэхгүй дээ яриад байгаа авилгач хулгайч цөлмөөчид нүүрсчид чинь хажууд чинь УИХ гишүүн гээд хууль тогтоогоод МАНАН таж байхад сайдын сачий хүрэх үү.
Зочин 2024-10-09 59.153.112.68
Зоригтой шаргуу тэмцэхийг хүсье.
Нэргүй 2024-10-09 202.9.46.225
Санаа нь зөв юм. Сачий дутах биз ээ. Чадсан үед чинь үнэлэе. дэмжие
Нэргүй 2024-10-09 66.181.160.16
Эрүүгийн хуулийн 19.1-д "… дайны, дайн бүхий байдал, зэвсэгт халдлага, мөргөлдөөн, түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн бол" эх орноос урвасан гэмт хэрэг гэж тооцохоор заажээ?!! Үүнээс харвал: энх цагт эх орноос урвах үйлдэл хийсэн хүнийг яах ч үгүй юм байна?!! 2014 онд ХЗ сайд Тэмүүжингийн өргөн мэдүүлж УИХ-аар батлуулсан "Гэмт хэргийн тухай хууль"-ийн 19.1-д "МУ-ын иргэн … үндэсний аюулгүй байдлын эсрэг гадаад улсын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан бол”- … энэ гэмт
Нэргүй 2024-10-09 66.181.160.16
… энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол бүх насаар нь хорих ял шийтгэнэ" гэж заасан байсан. Гэтэл Дорлигжав, Нямдорж нар 2015 онд энэ хуулийг хүчингүй болгоод хуучин Эрүүгийн хуулиа сэргээж баталсан!?!? Гадаадын тагнуулын албанд элсэгдсэн монгол хүн ял шийтгүүлэхгүй, эх орныхоо эсрэг ил тод ажиллаад байх боломжтой болсон байгаа биз??!! Алтангэрэл энэ заалтыг засуулж чадвал чамайг худлаа ярьдаггүй хүн гэж тооцъё!!!
Уг нь маш зөв санаа. 2024-10-09 139.5.216.121
Уг нь маш зөв санаа. Улсад ч их хөрөнгө орнош. Хамгийн гол нь жирийн иргэд шударга ёсонд итгэж эхэлнэ дээ
Нэргүй 2024-10-09 120.17.82.231
EC ch geh shg ternii daalgavariig biuulehgyi shuu, ter chin naymdorjiin nohoi,
Нэргүй 2024-10-09 122.201.31.127
Зоригтой бай
Зочин 2024-10-09 103.140.10.200
Гол хийх ажлаасаа хөндийрөвдөө. Авилатай тэмцэлгүй яах вэ. Гол нь хоосон хов жив, өнөөгийн нийгмийн зарим сөрөг трендийг засаарай даа. Нэг нэгнийхээ муу үзэх гэсэн нь, бусдыг сонсох чадваргүй болсон зарим нэгэн хоцрогдлоос бид салах ёстой шүү. Залуус аа Хуулиа л зөв гаргая Бүгд боловсрол чадвараа дээшлүүлцгэе. Авилгаас салцгаая
Наран 2024-10-09 112.72.15.86
Амьдрал дээр Намбарын Энхбаяр, хотын дарга асан Ц.Батбаяр, гэх хүмүүс зүгээр алхад явж байна шүү дээ
Монгол улс авлигачдын орон гэдгээрээ дэлхийд алдаршсаар байна…
Нэргүй 2024-10-09 116.203.208.4
Эх орноосоо урвасан жээнко гэдэг новшийг барьж чадах уу?
зочин 2024-10-09 66.181.177.128
Сайн байна залуу минь. Зоригтой ажилла. Бас болгоомжтой бай.
ҮНЭН БОЛ ХӨШӨӨ БОСГОНОО 2024-10-09 103.57.94.35
ХУДЛАА БОЛ УЛСТӨРИЙН ХУДАЛЧ СҮГНҮҮДИЙН НЭГ БОЛЖ ЗАЙЛНА.
Нэргүй 2024-10-09 66.181.178.111
АТГ соён гэгээрүүлэх сурталчилгаа, контентынхоо агуулгад анхаармаар бна шүү! юм л бол шорон!!!
Бааска 2024-10-09 202.131.238.117
Шалгаж байгаа хүмүүс шудрага биш бол худлаа ш дэ
Zochin 2024-10-09 66.181.161.157
Erulbmendiin ue ueiin udirdlaguud,hot hodogiin erul mrnd. Bolovsroliin surguliin omnoh darga nar bgshu,
Нэргүй 2024-10-09 103.212.119.29
сайд танд баяр хүргэе Хуулиа батлуулчихаад ажил болгоорой амжилт хүсэе Танай засгийн газар таны нэн түрүүнд хийх ёстой юм Танд амжилт олон зүйлтэй тулгарах байх залуу хүний хувьд бүү шандар
Ёс зүйгүй төр 2024-10-09 66.181.190.144
Нэг үе хуульчид шүүгчдийн цалин хөлсийг 2-3 дахин нэмсэн. Бас зарим компани татвараас зайлсхийхийн тулд хэсэг өмгөөлөгчдийг байр орон сууцаар хангаж өөрсдийн үйлдлээ хаацайлсан тухай мэдээ гарч л бсан. Хэргийн эзэд нь хэнгэрэгийн дохиурууд нь өнөөдөр ч их хуралд суусан хэвээрээ…. хэрэг илрэхээс сэргийлж, өмчөө алдахаас хамгаалж манаж суугаа юм биш үү….Ямарт нь 0,5 га ямар нь түүнээс их газрыг эзэмшиж өөрсдийгөө тусгаарлаж том хэрэм хашаа барьж хөрөнгөө гайхуулна вэ?
Нэргүй 2024-10-09 210.148.94.144
Жонхуугийн цэргүүд энгээд балайраад байдаг шдээ
ИХ МОНГОЛЫН УСАН ГҮЗЭЭТ 2024-10-09 202.21.110.94
МАЛНУУД ҮЛГЭР ЯРИХГҮЙ ШҮҮ……..
Зочин 2024-10-09 103.212.117.236
үнэн байгаа
Нэргүй 2024-10-09 103.57.93.199
Зарим бүр 2 сая ч хүрэхгүй цалинтай байж нүүрсний тээвэрт хэд хэдэн машин явуулдаг
Нэргүй 2024-10-09 103.57.93.199
Сэвэлт биш биз
Нэргүй 2024-10-09 202.21.117.179
ҮНЭН БОЛТУГАЙ, ХАРЖ Л БАЙЯ
Зочин 2024-10-09 64.119.29.46
Маш зөв юм ярьсан бна одоо ажил хэрэг болгох хэрэгтэй шүү дээ цалин 2-3 сая гэтэл амьдарч бгаа байшин унаж бгаа унаа естой л авцалдахгүй бгаа шүү дээ одоо шалгах хэрэгтэй шүү ажиллаа хиймээр бна амжилт хүсье
бүгд 2024-10-09 66.181.188.212
Сү Батболдын идээд нуусан хөрөнгө АНУ-д өдий төдий сая доллараар гээд л гадаад дотоодгүы ил болсон атал энэ мэтээс эхэл, чдахуудаа харнаа та нарыг
Нэргүй 2024-10-09 192.82.66.27
Наад хууль чинь батлагдахгүй байхаа даа. Хөрөнгө хураах тухай хууль гэж гаргах юм уу? Монголчууд уул нь хэрэг хуучирдаггүй л гэж ярьдаг иймээс хуульд заасан дагуу цээрлэл үзүүлэх нь зүйд нийцнэ.