ХХААХҮЯ: Улаанбуудай 76, хүнсний ногоо 66 хувьтай ургац хурааж байна

ХХААХҮЯ: Улаанбуудай 76, хүнсний ногоо 66 хувьтай ургац хурааж байна

ХХААХҮЯ: Улаанбуудай 76, хүнсний ногоо 66 хувьтай ургац хурааж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлснээр ургац хураалтын ажил 44-85 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, 2024 онд улсын хэмжээгээр  349.6 мянган га талбайд үр тариа, үүнээс 314.7  мянган га талбайд улаанбуудай, 18.9 мянган га талбайд төмс, 18 мянган га талбайд хүнсний ногоо, 91.6 мянган га талбайд малын тэжээл, 130.3  мянган га талбайд тосны ургамал, 7.2 мянган га талбайд жимс, жимсгэнэ, нийтдээ 615.8 мянган га талбайд тариалалт хийсэн.

Ургацын урьдчилсан балансаар 465 мянган тонн үр тариа, үүнээс 429.1 мянган тонн улаанбуудай, 259 мянган тонн төмс, 210.4 мянган тонн хүнсний ногоо, 64.5 мянган тонн тосны ургамал, 212.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарсан.

Тэгвэл аравдугаар сарын 8-ны өдрийн байдлаар 257.49 мянган  га талбайгаас 335.7 мянган  тонн үр тариа, үүнээс 234.53 мянган  га талбайгаас 302.34 мянган тонн улаанбуудай, 16.18 мянган га талбайгаас 212.4 мянган тонн төмс, 11.99 мянган га талбайгаас 157.63 мянган тонн хүнсний ногоо, 33.69 мянган га талбайгаас 84.30 мянган тонн тэжээлийн ургамал, 56.23 мянган га талбайгаас 25.25 мянган  тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна.

                                 УРГАЦ ХУРААЛТЫН МЭДЭЭ
Д/дТаримлын төрөлХураах талбай         (га)Хураасан талбай           (га)Хувь 

Нэгжийн ургац (цн)

Нийт ургац

(тн)

1Үр тариа340,865257,49975.513.0     335,716
Үүнээс Улаанбуудай305,992234,53576.612.9302,348
2Төмс18,391         16,18885.5 131.2212,457
3Хүнсний ногоо18,001       11,99866.7 131.4157,633
4Тэжээл93,717      33,69836.0025.02    84,308
5Тосны ургамал125,209     56,23444.994.50     25,251

 Намрын ургац хураалтаас стратегийн нөөцөд “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК 32.7 мянган тонн, гурил үйлдвэрлэлд найман гурилын үйлдвэр 95.3 мянган тонн нийтдээ 128 мянган тонн хүнсний улаанбуудай нийлүүлээд байна.

ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА

 2024 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс аравдугаар сарын 9-ний өдрийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ сарын10-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Онон, Улз голын хөндийгөөр, 11-нд Онон, Улз голын хөндийгөөр, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Харин 13-нд говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орно.

Салхи 10-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Энэ сарын 11-нээс ихэнх нутгаар дулаарч, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +18…+23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +12…+17 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хүн ногооны эзэн нь байх ёстой. 2024-10-09 103.168.34.27

Энэ лалрын бузар,ёрын цаг агаартай оронд гадаа талбайгаас олигтой ургац авна гэдэг шал худлаа. Тиймээс том нутаг дэдсгэртэй Өмнөговь,Говь-Алтай, Дорнод,Дорноговь, Сүхбаатар зэрэг аймгуудад хүлэмжийг олноор байгуулж ялангуяа Өмнөговь.Говь-Алтай зэрэг хүн ам маш цөөн том нутагтай сумдад ногоо, улаан буудай, арвай тариалж боловсруулаад УБ хотод ирж зараахд нь зуун хувь татдар есөн шидийн зүйлээс чөлөөлдөн болчихьол 1- рт хүн ам хүнсээр хангагдана. 2-рт орон нутаг эзэнтэй болно. 3-рт хүмүүс ажиллана

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж