Dota2-ийн дэлхийн шилдэг багууд Улаанбаатарт аваргаа тодруулна

Dota2-ийн дэлхийн шилдэг багууд Улаанбаатарт аваргаа тодруулна

Dota2-ийн дэлхийн шилдэг багууд Улаанбаатарт аваргаа тодруулна
MESA буюу Монголын цахим спортын холбоо ээлжит нэгэн гэнэтийн бэлгээ задаллаа. Тэдний хувьд энэ жил "CS2" төрлөөр MESA Nomadic Masters тэмцээнийг зохион байгуулж, дэлхийн шилдгүүдийг Улаанбаатарт авчирч чадсан.
Тэгвэл энэ удаад "dota2" төрлөөр дэлхийн шилдгүүдийн анхаарлыг Улаанбаатарт татаж, нэгэн гайхалтай тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
“𝗠𝗘𝗦𝗔 𝗗𝗢𝗧𝗔𝟮 𝗜𝗡𝗩𝗜𝗧𝗔𝗧𝗜𝗢𝗡𝗔𝗟 𝟮𝟬𝟮𝟰" тэмцээн нь 100 мянган ам.долларын шагналын сантай бөгөөд Европ, Азийн шилдэг багуудыг урин дуудаж, гайхалтай өрсөлдөөнийг үзүүлэх аж. Тус холбооны мэдэгдэлд,
"Энэ жил бид Counter-Strike 2 төрөлд $100,000 шагналын сантайгаар MESA Nomadic Masters тэмцээнийг Европын 4, азийн 4 нийлсэн 8 багийн дунд 3 өдрийн studio LAN, 2 өдрийн Arena LAN-аар зохион байгуулсан билээ. Тус тэмцээнд OG, Gaimin Gladiators, Bleed, Aurora тэргүүтэй олон улсын топ organization-ууд оролцож байсан бол энэ удаад DOTA2 төрөлд ч гэсэн Европын шилдгүүдийг Монгол улсын Улаанбаатар хотноо хүлээн авах гэж байна. Та ямар багуудыг MESA DOTA2 Invitational 2024 тэмцээнд харахыг хүсэж байна вэ? Тэмцээний тов, оролцох багуудыг бид тун удахгүй зарлах болно" гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж