Паралимпийн аварга У.Сүрэнжав, Л.Цэнгүүнжав нар Куккивоны шагнал хүртжээ

Парисын паралимп-2024

Паралимпийн аварга У.Сүрэнжав, Л.Цэнгүүнжав нар Куккивоны шагнал хүртжээ

Паралимпийн аварга У.Сүрэнжав, Л.Цэнгүүнжав нар Куккивоны шагнал хүртжээ

Дэлхийн таеквондогийн төв байгууллагын хамгийн нэр хүндтэй шагнал болох Куккивоны шагналаар Монголын таеквондогийн холбооны дэд ерөнхийлөгч Л. Цэнгүүнжав, Паралимпийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав нарыг шагналаа.

Тус байгууллагын ерөнхийлөгч И Дун Соп шагнал гардуулахдаа "Дэлхий дахинд 300 сая хүн таеквондогийн спортоор хичээллэж байгааг дурдаад энэ нэр хүндтэй спортод Монгол Улс олимпийн алтан медаль хүртсэнд баяр хүргэж, таеквондогийн спортын хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, энэхүү нэр хүндтэй шагналаа олгож байна" гэлээ.

Дэлхийн таеквондогийн төв байгууллага /Куккивон/ нь 1972 онд байгуулагдсан бөгөөд Сөүл хотод байрладаг таеквондогийн зэрэг дэв дан олгодог дээд удирдах байгууллага юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 13 минутын өмнө 202.179.15.130

Баяр хүргэе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж