Хятад улс Европын импортод түр хугацаанд хатуу арга хэмжээ авах болсон байна. Учир нь Европын холбооны хямд импортын бараа бүтээгдэхүүн дотоодын эдийн засагт хүндрэл учруулж байна гэж албаныхан мэдэгджээ. Харин импортын брэнд бүтээгдэхүүн борлуулагчид Баасан гаригаас эхлэн барьцаа мөнгө төлөх болсон гэж Худалдааны яам мэдээлэв. Европын холбооны гахайн мах, сүүн бүтээгдэхүүний үнэ хамгийн хямд байгаа нь шударга бус явдал гэж үзсэн тул шалгалт явуулах болсон. Тиймээс бодитой, шударга шийдвэр гаргах нь зөв алхам гэж яамнаас тайлбарлаж буй.
Шинжээчдийн хувьд баруун болон Европын холбооны орнууд Хятадын машинд өндөр татвар ногдуулах болсны хариуд Бээжин харуй арга хэмжээ авч байна гэж үзсэн. Худалдааны яамнаас гаргасан шийдвэрийн дараа Европын комисс Дэлхийн худалдааны байгууллагад хандаж, Хятадын шийдвэрийг эсэргүүцнэ гэж мэдэгджээ. Комисс мөн "Эдгээр арга хэмжээ нь үндэслэлгүй бөгөөд бид Европын холбооны аж үйлдвэрийг урвуулан ашиглахаас хамгаалахаар шийдсэн" гэж мэдэгдлээ.
Munkhjargal 2024-10-09 95.90.241.32
"❤️BAFTI18:21 scheissetarek😊!!!!!!!!! K"
Нэргүй 2024-10-09 66.181.187.215
tsahilgaan mashind ni 40%iin tatvar nogduulah bolsonii hariu
Иргэн 2024-10-09 103.57.95.171
Америк, ЕХ дураараа хориг тавьж байхад зөв ш дээ
Нэргүй 2024-10-09 116.203.208.4
Ард нь ороzууд л хохирч байгаа.