Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд ажиллалаа. Тэрбээр, хөдөлмөрийн аюулгүй байдлын үйл ажиллагааг сайжруулахад бодлогын дэмжлэг үзүүлэх, шийдэл гаргах талаар албаныхантай санал солилцсон байна.
Судалгаанаас харвал, 2019-2023 онд улсын хэмжээнд хөдөлмөр эрхэлж байх явцдаа 240 хүн амь насаа алдаж, 823 хүн гэмтэж бэртсэн бол 686 хүн хөнгөн гэмтжээ.
Нийт 1,749 хүн үйлдвэрлэлийн осолд өртсөн гэсэн мэдээлэл байна. Эдгээрээс 25 хувь нь уул уурхай олборлолтын салбарт бүртгэгджээ. Цаашдаа хөдөлмөрийн нөхцөл байдлын үнэлгээг тухай бүрд хийж, ослын дараа биш урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг сайжруулах зайлшгүй шаардлагатай талаар ярилцаж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад гадаад болон дотоодын сайн туршлагыг бүх салбарт хэрэгжүүлнэ гэдгээ хэлэв.
Холбоотой мэдээ