АНУ-ын сонгуулийг үймүүлэхээр төлөвлөсөн афган эрийг баривчлав

АНУ-ын сонгуулийг үймүүлэхээр төлөвлөсөн афган эрийг баривчлав

АНУ-ын сонгуулийг үймүүлэхээр төлөвлөсөн афган эрийг баривчлав

АНУ-ын сонгуулийн өдөр Исламын улс бүлэглэлийн нэрийн дор халдлага үйлдэж, үймээн тарихаар төлөвлөж байсан гэх афган эрийг Холбооны мөрдөх товчоо баривчилжээ. Сэжигтэн этгээд нь 27 настай Насир Ахмад Тавхеди гэгч бөгөөд Оклахомад амьдардаг. Тэрбээр 2021 оны есдүгээр сард эхнэр, хүүхдийн хамт цагаачлалын тусгай визээр АНУ-д ирсэн аж.

Холбооны мөрдөн товчооны дарга Кристофер Врэйн мэдэгдсэнээр "ISIS"-аас сэдэл авсан афган эр сонгуулийн өдөр халдлага үйлдэхийн тулд галт зэвсэг нөөцлөхийг завджээ. Насир Ахмад Тавхедиг гадаадын террорист байгууллагад дэмжлэг үзүүлэхийг завдсан, хуйвалдаан зохион байгуулсан, гэмт хэрэг, терроризм үйлдэхэд ашиглах галт зэвсэг, сум худалдан авахыг оролдсон хэрэгт буруутгаж байна. Тэрбээр насанд хүрээгүй хүүхдүүд болон өөр афган иргэнтэй үгсэн хуйвалдсан байжээ. Мөн тэрбээр Вашингтон дахь хяналтын камерууд, Цагаан ордон, Вашингтон хөшөөний ойролцоох вэб камеруудыг хянахыг завдсан. Цаашилбал, галт зэвсгийн хууль нь арай сул байдаг мужийн тухай хайж, судалж байжээ.

Түүнийг халдлагад ашиглахын тулд АК-47 автомат буу хайж байсан гэж эрх баригчид үзэж байна. Буу худалдаж авахын тулд тэрбээр энэ Даваа гаригт хамтран хуйвалдагчийн хамтаар Холбооны мөрдөх товчооны нууц ажилтнуудтай холбогджээ. Энэ худалдан авалтынх нь дараа түүнийг баривчилсан байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-09 64.119.31.34

Шүүхээр буруутан гэж нотлоогүй байхад буруутан гэж зарлахгүй гээд байдаг. Яагаад баривчилсан төдий мэдээ нь хаа байсан монголд ирчихсэн тууж явна аа? Бүр нэр устайгаа шүү. Ардчилал, хүний эрхийн туйл гэдэг АНУ чинь яс юман дээр ийм л байна даа. Цагаан арьстай нэг хүн чамайг нэг юманд буруутгахад чи тэгээд дуусаа. Тэр хүний эрх, ардчилал чинь ану-гийн хүн бүхэнд тэгш үйлчилдэг гэж бодно уу? АНУ-д цагаан ба хар арьстаны хооронд л хүний эрхийн асуудал байгаа. Энэ хоёроос бусад нь дуугүй байх эрхтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж