Осама бин Ладены хүү Францаас хөөгджээ

Осама бин Ладены хүү Францаас хөөгджээ

Осама бин Ладены хүү Францаас хөөгджээ

"Аль-Каида" алан хядагч бүлэглэлийн удирдагч асан Осама бин Ладены ууган хүүг Францаас албадан гаргасан байна. Мөн түүнийг буцаж ирэхийг хоригложээ. Учир нь Омар бин Ладен олон нийтийн сүлжээнд терроризмыг алдаршуулсан утга бүхий нийтлэл нийтэлсэн гэж албаныхан мэдэгдэв. Тэрбээр уг бичлэгийг 2023 онд аавынхаа төрсөн өдрөөр нийтэлсэн аж.

Францын Дотоод хэргийн шинэ сайд Бруно Ретайлло Омар Бин Ладеныг Францад нэвтрэхийг хориглосон тушаалд гарын үсэг зурсан. Тэрбээр "Х" хуудаснаа "Орне хотод хэдэн жил Их Британийн иргэний нөхрөөр амьдарч байсан Бин Ладен 2023 онд терроризмыг алдаршуулсан сэтгэгдлээ сошиал сүлжээнд нийтэлсэн" гэж бичжээ.

Харин Омар бин Ладены том хүү ийм бичлэг хийсэн гэдгээ үгүйсгэж байна. Тэрбээр өөрийн хаягаа хакердуулж, хэн нэгэн түүний нэрээр мессеж нийтэлсэн гэж мэдэгджээ. Омар бин Ладен 2016 оноос хойш Британи эхнэрийнхээ хамт Нормандид амьдарч байсан. Гэвч Францаас хөөгдсөнийхөө дараа Катарыг зорьжээ. Тэрбээр Дотоод хэргийн яамны шийдвэрийг давж заалдана гэдгээ илэрхийлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: TAGTIK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-09 66.181.191.206

манайхан шиг л юм байна. Хотод шигдчээд хөдөөгөөр санаад л magtaad l hotiig muulaad l baidag zohiolchid baidagdaa

Avatar

Нэргүй 2024-10-09 66.181.161.175

Орос юмуу хужаад байж болдоггүйм байхдаа үхсэнээ хийж балай европ руу зүтгээд байдын бас болоогүй терор меророо дэмжээд байдын байхдаа ккк

Avatar

зочин 2024-10-09 103.71.100.65

ингээд Ладены хүү будаа болжээ хөөрхий.

Avatar

Нэргүй 2024-10-09 116.203.208.4

Лалууд, ороzууд шиг барууныг газар дор ортол муулна тэгчээд баруундаа шигдээд, шимэгчилж амьдардаг хогийн ургамлууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж