Төв ганданд маргааш майдар эргэх ёслол болно

Төв ганданд маргааш майдар эргэх ёслол болно

Төв ганданд маргааш майдар эргэх ёслол болно
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд жилд нэг удаа хаврын адаг сард Майдар эргэх их ёслол болдог. Энэ уламжлалын дагуу маргааш /2024.10.10/ төв ганданд майдар эргэх ёслол болох аж.

Намрын адаг сарын шинийн 7-нд буюу аравдугаар сарын 10-нд Майдар эргэх ёслол болох бөгөөд сүсэгтэн олныг хуран цуглахыг Гандантэгчэнлин хийдээс мэдээллээ.

Майдар гэдэг нь эртний Энэтхэгийн санскрит хэлний “мадри” буюу асрах, хайрлан энэрэх гэсэн үг ажээ. Утгын хувьд асрах хайрлах сэтгэл буюу зөвхөн өөртөө хайртай байх бус өөрөөсөө илүүтэй бусдыг асран халамжилж, зовж зүдэрсэн хүнд туслах улмаар эх болсон зургаан зүйл, хамаг амьтныг амгалан жаргалантай байлгах өндөр их хариуцлагын нэр.

Их майдар бурхан гэдэг нь бусдыг хайрлан энэрэх үлэмж зорилго, сэтгэл өвөрлөсөн дээд төрөлхтөн буюу ялгуусан бурхад, их бодисадва нарын нэг аж.

Асрал нигүүслийн галаар хилэнг түлэн шатаагч
Аугаа билгүүний гэрлээр мунхгийн харанхуйг арилгагч
Асар номын ялгуусны орлооч амьтны тусыг зохиогч
Амар баясгалантын оронд оршигч /Майдар/ түүнд мөргөе! хэмээн нийт сүсэгтэн олныг төв ганданд ирэхийг урьжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-09 66.181.191.206

songuuli uguulehgui yah geed bainaa

Avatar

Нэргүй 2024-10-09 66.181.191.242

🚲

Avatar

Нэргүй 2024-10-09 66.181.191.242

яг одоо ч ирэхэд бэлэн байгаа бурхан. хөлөө буулгачихсан дүрслэл.

Avatar

Нэргүй 2024-10-09 66.181.191.242

майдриархат ирнэ гэсэн үг.

Avatar

👍🏻 2024-10-09 66.181.191.242

майдар эргээхээр оюун хөгждөг гэдэг. ухаанаа унжуулж явахгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж