Элон Маск 5 сая доллар төлж, "Х"-ын хоригийг цуцлуулав

Элон Маск 5 сая доллар төлж, "Х"-ын хоригийг цуцлуулав

Элон Маск 5 сая доллар төлж, "Х"-ын хоригийг цуцлуулав

Бразил улс өнгөрсөн сард Элон Маскийн "X" платформыг өөрийн улсын цахим сүлжээнээс түдгэлзүүлсэн. Тус улсын дээд шүүгч Александр де Мораес Элон Маскийг хэт барууны бүлэглэлүүдтэй холбоотой хаягуудыг идэвхжүүлсэн гэж буруутгасан юм. Эдгээр бүлэглэлүүд нь 2022 оны ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ташаа мэдээлэл түгээсэн гэж Бразилын засгийн газар үзжээ.

Тэгвэл Бразилын Дээд шүүх өнөөдөр "Х" платформын хоригийг цуцалж байгаагаа мэдэгдлээ. Шүүхийн мэдэгдэлд дурдсанаар "Х" платформ худал мэдээлэл тараасан гэх хаягуудыг хааж, 5.1 сая ам.долларын торгууль төлснөөр эрхээ сэргээсэн аж. Мөн Бразилын хуулийн дагуу платформ хариуцсан төлөөлөгчийг томилохоор тохиролцжээ.

Шүүхийн шийдвэрийн дагуу Бразилын харилцаа холбооны Анател компани 20 сая гаруй хэрэглэгчийн үйлчилгээг 24 цагийн дотор сэргээх болсон байна.

Элон Маск шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй олон сар болсны эцэст наймдугаар сарын сүүлээр Бразил дахь ажилтнуудаа халж, оффисоо хаасан. Энэ шийдвэрийг гаргахад маш хэцүү байсан. Шүүгч Александр де Мораес олон хэрэглэгчийн хаягийг хаах шийдвэр гаргасан нь эрх мэдлээ урвуулан ашигласан, үг хэлэх эрх чөлөөг зөрчсөн үйлдэл" гэж Маск тухайн үед мэдэгдэж байв.

"Х" платформ хаагдсаны дараа олон хэрэглэгч "Bluesky" гэх мэт өөр платформ руу шилжжээ. Мөн "VPN" сүлжээний эрэлт эрс нэмэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж