Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Ногоон нуур орчимд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц баригдаж буй бөгөөд 2025 оны зургадугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр гүйцэтгэгч тал ажиллаж байгаа аж.
Засгийн газрын хуралдаанаас саяхан дээрх 1008 айлын орон сууцыг нийслэлийн харьяанд шилжүүлсэн. Нийслэл нь Засгийн газраас дэвшүүлсэн “20 минутын хот” төлөвлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд газраа чөлөөлсөн айлуудыг уг байранд оруулах юм. Ингэхдээ Дэнжийн мянга, Зурагт орчмын гэр хорооллын айл өрхүүдийг дээрх 1008 айлын орон сууцанд оруулах бодлого барьж буй. Нийт 8 блок 21 давхар барилгаас бүрдэх 1008 айлын орон сууц нь давхартаа 49.95, 55.04 мкв хоёр өрөө бүхий 6 айл байрлахаар төлөвлөгдсөн. Мөн дэргэдээ 960 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай сургууль, 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэгтэй байх юм. Нийт 4.2 га газар дээр төлөвлөгдсөн. Нийслэлээс газар чөлөөлөх байдлаар дэргэд нь өрхийн эмнэлэг барьж, төрийн бүхий л үйлчилгээг 20 минутын дотор авах бололцоог бүрдүүлэхээр ажиллаж байгаа ажээ.
Г.ХОРОЛ
Зочин 2024-10-09 103.212.117.236
олон жил дараалан агаарын чанар маш муу байдаг 1рхороолол хэсэгтээ анхаарал хандуулаачээ схчууд 2ч хотын даргыг төрүүлсэн ард түмэн шүү
ХУУЛЬЧ 2024-10-09 202.9.46.220
ЖИЛД 1008 АЙЛЫН ОРОН СУУЦ АИГЛАЛТАД ОРДОГ БОЛ ,,,,,ГЭР ОРООЛОЛООС МӨДДӨӨ САЛАХГҮЙ ЮМ БАЙНА ДАА.,,,,,