Техасын сансар судлалын "Venus Aerospace" компани "Stargazer" нэртэй тийрэлтэт онгоц бүтээхээр ажиллаж байна. "Stargazer" нь "гиперсоник" буюу дууны хурднаас тав дахин хурдан явах боломжтой бөгөөд бусад онгоцноос өндөрт нисэхээр төлөвлөгдөж байна. Хэрэв 33 сая ам.долларын өртөгтэй уг онгоц биеллээ олбол Лондоноос Нью-Йорк хүрэх 5552 км агаарын замыг нэг цаг хүрэхгүй хугацаанд туулах юм.
Энэ нь Concorde гэх цагт 2179 км туулах чадвартай онгоцноос гурав дахин, NASA-ийн удахгүй гаргах ‘Son of Concorde’-оос тав дахин хурдан юм. "Venus Aerospace" компанийн үүсгэн байгуулагч Эндрю Дагглби хэлэхдээ, "Stargazer"-ийн хөдөлгүүр нь "өндөр хурдны нислэгт хувьсгал" хийх боломжийг олгоно. Мөн "Онгоцны хөдөлгүүр нь хэт авианы эдийн засгийг бодитой болгож байна" гэж хэлжээ. "Stargazer"-ийн хөдөлгүүрийн нэршил нь "VDR2" буюу "Venus Detonation Ramjet 2000 lb Thrust Engine" юм.
"Venus Aerospace"-ийн мэдээлснээр "VDR2" нь дууны хурднаас 6 дахин их буюу 7600км/цаг орчим хурдлах чадвартай. Улмаар өндөр хурд нь тус онгоцыг албан ёсоор "гиперсоник" болгож буй. Бэлэн болсон үедээ "VDR2" нь өндөр хурдны дрон болон "Stargazer"-ийг хөдөлгөх болно гэв.
Нэргүй 2024-10-09 103.212.118.176
Хэт авиа хурдтай огт хамаагүй, зөвхөн дууны давтамжийг илэрхийлдэг. Хэт авианы аппаратыг эмнэлэгт оношилгоонд ашигладаг, нөгөө эхо шүү дээ. Бас хайперсоник гэхээр дуунаас яг тав дахин хурдан байх албагүй, илүү ч байж болох тул хайперсоник гэхээр л тав дахин хурдан гэж орчуулах нь утгагүй. Онгоцын хурдны тухайд бол 7200 км/цаг хурдтай North American X-15 гэхэд аль 1959 онд бүтээгдсэн эд. Одоогоор нисгэгчтэй онгоцны хурдны рекорд нь энэ. Нисгэгчгүй онгоцны хурдны рекорд 11850 км/ц Nasa Х-43
Эх оронч 2024-10-09 103.168.34.152
Зорчигчдын онгоц бол энэ ямар ч хэрэггүй хог!!! Өмнө нь Конкорд гээд дуунаас хурдан зорчигчидын онгоц бүтээсэн ч хэрэггүй гээд хассан. Харин байлдааны цэргийн зориулалттай онгоц байж болно.
Нэргүй 2024-10-09 202.21.121.147
Хог мөн бишийг чи мэддэггүймаа. Өчнөөн шилдэг инженерүүд шийдлийг нь гаргачихсан байдаг юм.
Эх оронч 2024-10-09 103.168.34.152
Би бол нисгэгч инженер хүн. Чи муу гөлөг юу ч мэдэхгүй!!! Зорчигчдын хувьд энэ их хурд ямар ч хэрэггүйг чам мэтийн сармагчин ойлгох чадвар байхгүй.
Нэргүй 2024-10-09 202.21.121.147
хахах Чам шиг инженер байдаггүймаа. Насаараа намыг бусдын б**с долоож инженер нэр зүүсэн чамайг нохой ч тоож шиншлэхгүй. Мэдлэггүй с** надтай үг сөрөх санаатай бас.
Хурц 2024-10-09 103.212.118.254
Хүний биед яаж нөлөөлөх вэ? Зорчигчид? Байлдааны зориулалттай юм уу эсвэл?
Уншигч 2024-10-09 66.181.160.28
Зөвхөн хөдөлгүүрийн тухай мэдээлэл гэж ойлгогдлоо