Кино театрууд сонгуулийн өдөр ажиллах хүсэлт гаргажээ

Кино театрууд сонгуулийн өдөр ажиллах хүсэлт гаргажээ

Кино театрууд сонгуулийн өдөр ажиллах хүсэлт гаргажээ

Хотын дарга Х.Нямбаатарт хандан Кино театруудын менежментийн холбооноос хүсэлт гаргажээ. Үүнд, орон нутгийн сонгуулийн ирцийг дэмжиж зөвхөн саналаа өгсөн иргэд болон хүүхдүүдэд үйлчлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт гурван өдөр буюу 2024 оны аравдугаар сарын 10, 11, 12-нд архи согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэхийг зогсооно. Учир нь аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт Баасан гаригт буюу аравдугаар сарын 11-нд зохион байгуулах юм. Аравдугаар сарын 11-ний Баасан гариг нь бүх нийтийн амралтын өдөр байна.

Хуульд заасны дагуу санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглох бөгөөд гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүд ажиллахгүй гэдгийг албаныхан мэдээлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-09 66.181.183.35

Даварчихсан шаарууд

Avatar

Нэргүй 2024-10-09 59.153.115.41

Ер нь яагаад сонгуулийн өдрүүдэд үзвэр үйлчилгээний арга хэмжээ явуулж яагаад болдлггүй юм. Хүний эрхийг ингэж хааж боож болохгүй. Арга хэмжээ явдагаараа явж байгявуулахыг. Харин тэр үеэр срнгуулийн ямар нэг сурталчилгаа явуулахыг хуулиар хаачих ,зөрчвөл арга хэмжээ авч байх талаар тусга. Энэ жил сонгуулийн үеэр олон сайхан арга хэмжээ болсон ч үзэгчдийн хүртээл болоогүй.Ийм байвал сүүлдээ Сонгууль өгөх хүнгүй болнр доо? Сонгууль гэж бөөн хар гай

Avatar

Нэргүй 2024-10-09 66.181.191.70

УИХ-д сонин сонин толгойн эргэсэн хүмүүс их суух юмдаа. Сонгууль өгөхөд үсрээд 1 цагзарцуулна. Тэгэд бусад цагт нь хүн амарч чөлөөт цагаа өнгөрүүлэх хэрэгтэй. Энийг огт бодолцоогүй байх юм

Avatar

хүннү 2024-10-09 202.9.47.0

Ер нь сонгуулийн өдөр үзвэр үйлчилгээ, зах худалдааны төвийг хаадаг аргаа барсан ажлаа болих хэрэгтэй. Иргэдийг сонгуульдаа идвэхгүй оролцоод байна гэдэг. Иргэдийн сонгуульдаа оролцох боломж нь:
1. Тухайн нам эвслийн мөрийн хөтөлбөр бодит үнэн байх (сонгогчдыг хуурах байдлаар үлгэрийн зүйл бичээд байна)
2. Нэр дэвшигч нь төр түмнийхээ төлөө шударга ажилдаг байх ( худалч, хулгайч, авилгач, зодоонч хүн нэр дэвээд байна)

Avatar

Нэргүй 2024-10-09 66.181.168.82

Хууль дүрэмтэй бол түүнийгээ л дага. хүсэлт гаргалаа гээд шийдээд байвал бүгд л хүсэлт гаргана шүү дээ. хууль бол хууль гэдгийг одооноос мэдрүүл

Avatar

з 2024-10-09 202.9.46.255

ганц өдөр кино гаргахгүй бол үхлээ юү

Avatar

Нэргүй 2024-10-09 210.148.94.144

Хотын дарга ийм зүйлийг шийдэх эрхгүй биз дээ. Эсвэл Сонгуулийн хороо нь хотын даргын харьяанд байдаг нэгж үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж