Дугуйтай засаг дарга

Дугуйтай засаг дарга

Сурталчилгаа хаахад хоёрхон хоног л үлдээд байна. Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн ажлаа сурталчилж байгаа хэлбэр, ярьж хэлж байгаа сэдэв, мөрийн хөтөлбөрөө олон нийтэд хүргэж байгаа ялгарал зэргийг сонгогчид соргогоор ажиглаж буй. Энэхүү өдрүүдэд сав л хийвэл дугуй жийсэн нэг дарга харагдана.

Тэр нь Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин. Түүнтэй Хан-Уул дүүргийн 15-р хорооны иргэдтэй уулзахаар ирэхэд нь тааралдсан юм. “Дугуйгаа жийсээр л явна уу, та ч дугуйгаар гоёж сурталчилгаа хийж байна” даа гэж асуухад “Би угаасаа байнга дугуй унадаг ш дээ.

Заримдаа дугуйгаа жийгээд ажилдаа ирчихдэг. Амралтын өдөр хүүтэйгээ дугуй унаад дасгалаа хийчихдэг юм.

Шинэ төлөвлөлтүүд ч тэр, шинээр зам тавихад ч тэр, дахин тохижилтод ч , шинэ орон сууцны хотхонууд ч тэр дугуйн замыг төлөвлөж иргэндээ илүү ээлтэй байдлаар шийдэх хэрэгтэй. Хотын гудамжаар унадаг дугуй унахад хүндрэлтэй байдаг.

Унадаг дугуйн зориулалтын зам ховор. Байгаа зам нь явган хүний замтайгаа нийлчихсэн. Явган хүний замаар явахдаа дуут дохиогоо дарахаар зарим хүмүүс нь сонсохгүй, зам тавьж өгдөггүйгээс мөргөлдөх нь цөөнгүй. Тийм учраас л машин замаар явж байгаа харагддаг. Дугуй унах нь эрүүл мэндийн болон хүрээлэн буй орчин, байгальд ээлтэй, зөв амьдралын хэвшил олгох зэрэг олон талын ач холбогдолтой.

Улс орнууд нийтийн эзэмшил болох томоохон парк, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд дугуйн спортыг дэлгэрүүлэх, дэмжих олон талт төлөвлөлтүүдийг хийдэг. Манай улс ч гэсэн цэцэрлэгт хүрээлэн, орон сууцны хотхоны төслүүдэд ч зориулалтын зам талбайг төлөвлөж эхлээд байгаа нь дэвшил гэж харж байгаа” гэв. Х.Тэмүүлэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж