“Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр/2024.10.08/ Монголын хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан 20 багц буюу 128 мянган тонн 1/3 коксжих нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжжээ. Арилжаанд хоёр худалдан авагч оролцож 83 ам.долларт хэлцэл хийгдсэн байна. Ингэснээр тус компани 2024 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс аравдугаар сарын 8-ны өдөр хүртэл нийт 38 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулжээ. Дээрх хугацаанд нийт 2.9 сая тонн коксжих нүүрс, 7.4 сая тонн 1/3 коксжих нүүрс, 2.2 сая тонн эрчим хүчний нүүрс тус тус биржээр арилжаалаад байгаа аж.
Сануулахад, Монгол Улс энэ жил 78 сая тонн нүүрс экспортод гаргах зорилт тавьснаас энэ оны есөн сарын байдлаар 62 сая тонн нүүрс экспортод гаргасан талаар Эдийн засаг хөгжлийн яамнаас мэдэгдээд буй. Мөн дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унасан байгаа ч оны төгсгөл рүү эргэн сэргэнэ гэдэг хүлээлттэй байгаа юм.
Г.ХОРОЛ
Булхай 2024-10-08 122.201.31.140
булхайгаа хийх гээд биржээр нүүрс зарахгүй байгаа, чихэр долоолгох төдий хэмжээний нүүрс зараад тэрийгээ мэдээллийн хэрэгслүүдээр цацна
Зочин 2024-10-08 66.181.177.238
Яагаад одоогийн байдлаар биржээр борлуулсан нүүрсний хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 70 хувь байснаа 16 хувь болтлоо буурсан гэж ТВ мэдээгээр харуулаад байна вэ. Борлуулж байгаа нүрсний хэдэн хувь нь биржээр борлуулж байгааг хөдөлгөөнгүй зөв мэдээлэх хэрэгтэй . Нүүрс манай гол экспортын бүтээгдэхүүн учраас УУХҮЯ яаж ажиллаж байгааг сайд Туваан үүргээ биелүүлж чадаж байгаа эсэхийг иргэд харах болно,