Шөнийн тарифын хөнгөлөлтийг хэвээр үлдээх нь зөв үү?

Шөнийн тарифын хөнгөлөлтийг хэвээр үлдээх нь зөв үү?

Шөнийн тарифын хөнгөлөлтийг хэвээр үлдээх нь зөв үү?

Эрчим хүчний салбар 357 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа талаар салбарынхан мэдээлсэн. Тиймээс энэ өвлөөс буюу ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс тогны мөнгийг нэмж алдагдал хаах шийдвэр гаргаад буй. Энэ шийдвэр зөв гэдгийг эдийн засагчид хэлсэн бөгөөд олон жил алдагдалтай байсан тус салбарт үнийг бодит судалгаанд тулгуурлан нэмэх нь зөв гэдгийг онцолсон.

Гэхдээ цахилгааны үнийг нэмэх нь тодорхой болсон шөнийн тарицын хөнгөлөлтийг хэвээр үлдээнэ гэсэн. Иргэд үнэ нэмж байгаа тохиолдолд хэсэгчлэх, эсвэл энэ шийдвэрээ эргэж харах хэрэгтэйг шүүмжилж байна.

Гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифын цахилгааны хөнгөлөлт ирэх сард мөн эхэлнэ. Энэ хөнгөлөлтийг цуцлах шийдвэр гараагүй. Мөн энэ онд төсөвлөсөн санхүүжилтийг ч эргүүлэн татах талаар яригдаагүй байна. Шөнийн хөнгөлөлтийн тухайд нийт таван сарын хугацаанд 21:00-06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгаан болон сэргээгдэх эрчим хүчний тарифыг 50-100 хувиар хөнгөлдөг.

2024 оны хувьд тус хөнгөлөлтөд нийслэлийн 110 мянган өрх, орон нутгийн 70 гаруй мянган өрх нийт 189 мянган айл өрхийг хамруулахаар тооцоолжээ. Уг ажлыг хэрэгжүүлэхээр улсын төсвөөс 30.5 тэрбум төгрөг тусгасан байна.

Шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгч нь цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй, хоёр тарифт тоолууртай байх шаардлагатай. Мөн Улаанбаатар хот болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын айл өрхүүд хамрагдана. Тус хөнгөлөлтийн хугацаа нь 2025 оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэл үргэлжлэх юм. Иргэдийн зүгээс энэ шийдвэрийг хэвээр үлдээх нь зөв. Гэхдээ гэр хорооллын бүсийг зааглаж, хөнгөлөлтийг үргэлжлүүлэх нь зөв. Хөнгөлөлт зайлшгүй шаардлагагүй зарим бүсийн айлыг бодит тарифаар тооцох хэрэгтэй гэж. Албаныхнаас ийн зааглаж, шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэх боломжтойг тодруулахад, боломжгүй гэх хариултыг өгөв. Учир нь "Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам” Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолд хэсэгчилж гэж заасан хэсэг байхгүй юм. Тус журмыг доорх зурагт харуулав.

Цахилгааны үнийг нэмэхэд мөн л эцэслэсэн тооцоо судалгаа байхгүйг эдийн засагчид, судлаачид, салбарын төлөөлөл нар нь шүүмжилж буй. Тухайлбал, Монголын ложистикийн холбооны тэргүүн А.Мөнхболдын хэлснээр, цахилгааны үнийг найман цент болгож нэмнэ гэдэг нь жн кВт цагийн үнэ 270 төгрөг болно. Үнэ нэмээд асуудал шийдэгдэхгүй. Өмнө нь 2015 онд үнэ нэмчихвэл бүх юм сайхан болно гэж орилсоор байгаа нэмсэн, одоо нөхцөл байдал яг л хэвэндээ. Суурь үнэ хөдлөхөөр бүх юмны үнэ нэмэгдэнэ гэсэн үг. Монголын эрчим хүчнийхэн гэж ам.доллараар ярьсан хүмүүс. Мэдээж, шалтгаан нь тоног төхөөрөмжөө ам.доллараар авдаг гэх биз. Гэтэл бид үйлдвэрлэгч улс биш бүх салбар шаардлагатай тоног төхөөрөмжөө ам.доллараар л авч байгаа.

Цахилгааны үнэ нэмэх болсон шалтгаан, нэмснээр үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийн тооцоо судалгааг ил болгох хэрэгтэй гэсэн.

Үнэхээр л суурь үнийг нэмж байгаа бол бодит судалгаа хэрэгтэй. Түүнээс өнгөрсөн олон жилийн алдагдлаа нөхөх нэрийдлээр шууд нэмэх нь зохимжгүй. Хэрэв үнэ нэмж байгаа бол хөнгөлөлттэй тариф дээр ч мөн шийдвэрээ эргэж харах нь зөв юм.

Цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд 2017 онд 6.2 тэрбум төгрөг, 2018 онд 9.8 тэрбум төгрөг, 2019 онд 13 тэрбум төгрөг, 2020 онд 18.1 тэрбум төгрөг, 2021 онд 23.6 тэрбум төгрөг, 2022 онд 29.5 тэрбум, 2023 онд 33 тэрбум төгрөг зарцуулсан байдаг.

Тэгвэл айл өрхийн цахилгаан эрчим хүчний үнийг ирэх сарын 1-нээс нэмэх тухай яригдсан уг шийдвэр эцэслэн шийдэгдээгүй байна. Үнэ нэмж, хөнгөлөлт цуцлагдах уу гэдэг нь иргэдийн дунд асуулт хэвээр л байна гэсэн үг…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-09 202.55.188.33

орос руу угааасаа бараг үнэгүй шахам урсгаж байхаар өөрсдөө хэрэглэх нь ашигтай

Avatar

Иргэн 2024-10-09 66.181.183.233

Үнэгүй юм зөвхөн Монгол улсын төрийн өмчит компаниудад байдаг!!! Ямар юмных нь илүүдэл байхав зай хураагуураар зохицуулах амархан!!! Гэвч Улаанбаатарын иргэд энхрий хайрт МАН-Н буяанд утаандаа угаартаж үхэж бн!!!

Avatar

d 2024-10-09 66.181.180.63

Шөнийн тариф бол угаасаа илүүдэл цахилгаанаа өгч байна гэсэн үг тул эдлүүлэх нь хэрэгтэй байх. Тэгж байж нүүрсний хэрэглээ буурна. Ер нь бол цахилгааныг чөлөөлөх хэрэгтэй. Ялангуяа оргил цагаар хүрэлцэхгүй байна ш дээ.

Avatar

Санал 2024-10-09 103.145.234.98

маш буруу. эх-ны нөхөдүүд хөнгөлтийн зөрүүг төрөөс дотацаар авчихаад амар сууж байдаг. орлогоо өөрсдөө хөөцөлдөж ав. хэрэгэлсэн цахилгаанаа айл өрх бусадтай адилхан төл.

Avatar

Зочин 2024-10-09 66.181.187.90

Энд буруу нь юу байгаа юм. Тэртэй тэргүй шөнийн илүүдэл цахилгаанаа иргэд хэрэглээд шөнө нүүрс түлэхгүй л байвал их юм бишүү. Агаарын бохирдолд бага ч атугай хэрэгтэй шүү. Сүрхий хүн болж тэнэгтээд яах вэ дээ.

Avatar

Энэ ойлголт зөв 2024-10-09 59.153.87.54

шөнө үйлдвэрлэсэн илүүдэл цахилгаанаа орос руу үнэгүй шахуу нийлүүлдэг. Үүнийгээ ард иргэддээ өгөх нь зөв. Нүүрсний станцуудын өртөг бага, гол алдагдал нар салхины станцуудаас болж буй

Avatar

Зочин 2024-10-09 66.181.187.90

Тэгвэл нар, салхины станц хэрэглэхээ болиёоо

Avatar

Хотын иргэн 2024-10-09 202.131.249.106

Гарааж маань +22 градустай хонож байна. Зөв биз дэ. Хөөрхий ядарсан машинууд

Avatar

Уншигч 2024-10-09 202.21.99.52

Цахилгааны хөнгөлөлт байхгүй бол хотын утаа улам нэмэгдэнэ. Утаа нэмэгдвэл хотод байгаа иргэд, орон сууцанд байгаа эсвэл гэр хороололд байгаа эсэхээс үл хамаарч бүгд л хордоно. Манай зарим попууд хоёр тийшээ савлаж хэт туйлшрах юм. Цахилгааны үнэ нэмэхтэй энэ хөнгөлөлт ямар ч хамаагүй.. Магадгүй нүүрснээр өөр утаа багатай, хийн түлш гэх мэт бусад хувилбар гарсан тохиололд цахилгааны шөнийн хөнгөлөлтийг яриж болох байх

Avatar

ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА 2024-10-09 202.179.25.47

ОРОН СУУЦНЫХАН 1КВ ЦАХИЛГААНЫГ 12 ТӨГРӨГӨӨР ТООЦОЖ ХЭРЭГЛЭДЭГ БАЙТАЛ ГЭР ХОРООЛЛЫНХОН 140 ТӨГРӨГӨӨР ТӨЛЖ САРДАА ЭНГИЙН АЙЛУУД 50,000 ОРЧИМ МЯНГАН ТӨГРӨГ, ЦАХИЛГААНААР ХАЛААЛТТАЙ АЙЛУУД НЬ 300,000 ОРЧИМ ТӨЛДӨГ. ШӨНИЙН ХӨНГӨЛӨЛТ ЗӨВ ШҮҮ, МАНАЙХ ГЭХЭД ХӨНГӨЛӨГДӨӨД 350,000 ТӨЛДӨГ БАЙГАА

Avatar

Нэргүй 2024-10-09 64.119.29.144

Битгий х**. Байрныхан цахилгаанаас гадна халаалтын телбер егдег. Дээрээс нь халуун хуйтэн ус гээд замбараагуй телбер гарна. Яагаад та нар байранд ордоггуй нь ойлгомжтой

Avatar

Зочин 2024-10-09 59.153.87.54

Нийтийн байранд орж шавааралдаж амьдрах баабаа, хувийн хаус гоё штээ

Avatar

Нэргүй 2024-10-09 122.201.31.159

haana 12 tugruguur tootsoj tuluud baina?

Avatar

oogii 2024-10-09 202.9.46.77

buruu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж