Б.Дэндэвсамба: Шилжин ирэгсэд нутаг оронд минь хөгжил дагуулан ирдэг

Б.Дэндэвсамба: Шилжин ирэгсэд нутаг оронд минь хөгжил дагуулан ирдэг

Б.Дэндэвсамба: Шилжин ирэгсэд нутаг оронд минь хөгжил дагуулан ирдэг

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багт АН-аас ИТХ-д нэр дэвшигч Бодьхүүгийн Дэндэвсамба "Ханбогд суманд монгол орны өнцөг булан бүрээс хүмүүс ирж суурьшин амьдарч байна. Энэ нь 1990 оны Ардчилсан хувьсгалын ач тус гээд энэ олон шилжин ирэгсэд нутаг оронд маань хөгжил дагуулан ирдэг" гэдгийг хэлж байна. Цаашлаад тэрбээр “Үүний үр дүнд нутаг орны маань төсөв санхүү өргөжин тэлж, орон нутгийн эдийн засаг солонгорч, худалдан авах чадвар нэмэгдсэн.

Харин дараагийн түүчээлэн хийх ажил бол уул уурхайн ажилчид, компаниудын ажилтнуудыг уурхайн талбайгаас гаргаж, сумын төвд суурьшуулах эндээсээ ажилдаа явдаг, орой суман дахь гэртээ ирдэг, хүүхдээ сургууль цэцэрлэгт зөөдөг, гэр бүл нь төрийн болон үйлчилгээний, худалдааны бизнесийн салбарт ажилладаг болох хэрэгтэй. Ингэснээр жинхэнэ утгаараа миний гэсэн сэтгэлээр сумын бүх салбар хөгжинө. Өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Тогтвор суурьшилтай, гэр бүлд ээлтэй ажлын байр бий болно гэж боддог” гэлээ.

Б.Дэндэвсамба 2008-2012 онд сумын даргаар ажиллаж байхдаа энэхүү ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ үеэр уурхайн 1000 гаруй ажилтан кемпээ байгуулаад суурьшсан жишээ бий. Энэ үеэр суманд арав гаруй байсан хүнсний дэлгүүр 49 болтлоо өссөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 172.91.182.247

Энэ эргүү нөхөр ёстой жинхэнэ авлигач шүү. Оюу Толгой ХХК Мобикомын антенн барих газар хүссэн чинь яг тэр байршилд нь захирамж гаргаж хамаатандаа өгчхөөд зарна гээд сууж байсан юм даа. АН-ын энэ луйварчинг сонгож болохгүй ээ. Ханбогдыг яаж зарах вэ гээд байж ядаж байгаа

Avatar

Зочин 2 цагийн өмнө 66.181.181.125

Монгол орноо зарна гээд сэрүүн зүүдэлж байгаа хулгайчуудын нэг энэ муу хулгайч.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж