Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх шийдвэр эцэслээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2024.10.08-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх шийдвэр эцэслээгүй гэв

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх шийдвэр эцэслээгүй гэв

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өчигдөр /2024.10.07/ цахим хуудсаараа дамжуулан ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмэгдүүлж, 792 мянган төгрөг болгохоор шийдвэрлэсэн тухай мэдэгдээд буй.

Гэхдээ тус шийдвэр албажаагүй бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх эсэх нь ч одоогоор тодорхой болж, эцэслэгдээгүй байна.

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ түвшинд байх нь шууд шийдэх асуудал биш. Одоогоор судалгаа тооцоо нь эцэслэгдсэн зүйл байхгүй. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаман дээр судалгааны ажлууд хийгдэж байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөг болгох нь эцэслэгдээгүй гэсэн юм.

Тиймээс тус шийдвэр тооцоо, судалгаа хийгдэж, хүмүүсийн амжиргааны түвшинтэй уялдаж байж нэмэх эсэх нь эцэслэгдэж аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж