Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх шийдвэр эцэслээгүй гэв

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх шийдвэр эцэслээгүй гэв

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх шийдвэр эцэслээгүй гэв

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өчигдөр /2024.10.07/ цахим хуудсаараа дамжуулан ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмэгдүүлж, 792 мянган төгрөг болгохоор шийдвэрлэсэн тухай мэдэгдээд буй.

Гэхдээ тус шийдвэр албажаагүй бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх эсэх нь ч одоогоор тодорхой болж, эцэслэгдээгүй байна.

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ түвшинд байх нь шууд шийдэх асуудал биш. Одоогоор судалгаа тооцоо нь эцэслэгдсэн зүйл байхгүй. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаман дээр судалгааны ажлууд хийгдэж байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөг болгох нь эцэслэгдээгүй гэсэн юм.

Тиймээс тус шийдвэр тооцоо, судалгаа хийгдэж, хүмүүсийн амжиргааны түвшинтэй уялдаж байж нэмэх эсэх нь эцэслэгдэж аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-08 202.21.125.22

Юу гээд хуцаад байгаа юм бэ. Өчигдөр оройжин энэ шийдвэрээ танилцуулж попроод байсан

Avatar

Зочин 2024-10-08 202.126.90.211

Шадар сайд нь худлаа мэдэн будилж бга юм. яг Хөдөлмөрийн сайдын хэлдгээр л батлагдана.

Avatar

ene tsalin hulsuur l bol manaach jijvvr vilchegch nar l tsalinjij bgaa 2024-10-08 66.181.186.183

iim bolohoor zarim hvmvvsiin heldegeer vne hanshid ogt nuluulij yum nemegdehgui shuu. zarim booj vheh geed l .hanshd nuluulun geh shig

Avatar

Нэргүй 2024-10-08 46.14.247.165

Ene enhamgalan geed unen populist gar, yu ch medehgui gesen murtuu meddeg um shig naana tegeed nudnii bulai bolno

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж