Монгол Улсын хувьд том төслүүдээ хөдөлгөх түүхэн боломж тохиогоод байна.
Учир нь, олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “S&P” Монгол Улсын 2024 оны зээлжих зэрэглэлийг “В+ эерэг болгож ахиулснаа энэ сарын 4-нд зарласан бол Фитч агентлаг мөн Монгол Улсын зээлжих зэрэглэл “В+ болсныг мэдээлсэн.
Энэхүү сайн мэдээг Ерөнхий сайд асан С.Баяр “Саяхан Fitch, одоо S&P Монгол Улсын зээлжих зэрэглэлийг В+ Роsitive болгон дээшлүүлснээр манай улс 2011 оны үзүүлэлтээ дахин батлав. Тууштай зүтгэж байж үүнд хүрэв. Баяр хүргэе. 2025 оны төсөв, төлөвлөгөө хэлэлцэж буй УИХ-ын гишүүд маань S&P-ийн дүгнэлтийг бүрэн эхээр нь уншиж судлах ёстой байх гэж бодогдов. Энэ S&P бол ар өврийн хаалга үгүй, байгааг нь түс тас хэлдэг цөөн байгууллагуудын нэг" гэж нүүр номоороо дамжуулан байр сууриа илэрхийлсэн юм.
Үнэндээ ч Монгол Улсын хувьд зээлжих зэрэглэлээ ахиулах нь битгий хэл дефольт зарлаж болзошгүй нөхцөл байдалтай тулж явсан үе саяхан.
Тухайлбал, 2016 онд Монгол Улс валютын нөөцөө бүрэн шавхсанаас эдийн засаг хүндэрч, гадаад бондуудын төлбөрөө хэрхэн яаж цаг хугацаандаа багтаан хийх вэ гэдэг асуудалтай тулж, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж байв. Мөн Covid-19 цар тахлын нөлөөгөөр хил гааль хаагдсанаас эдийн засаг хүндэрхэд бас л гадаад өр төлбөр шүдний өвчин болсон. Гэсэн ч Засгийн газар экспортоо нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажилласнаар гадаад зах зээлд босгосон байсан бондын өр төлбөрүүдийг цаг хугацаанд нь багтаан төлж чадсан юм. Энэ тухай Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газар өнгөрсөн хугацаанд санхүүгийн сахилга бат сахиж, хариуцлагатай ажилласны дүнд үр дүн гаргаж чадлаа. Засгийн газар нийт дүнгээрээ 1 тэрбум 650 сая ам.доларын өрийн зохицуулалтыг амжилттай хийлээ. Түүний хүчинд Монгол Улс дефольт зарлах эрсдэлээс бүрэн ангижирлаа” гэдгээ өнгөрсөн оны дөрөвдүгээр сард зарлаж байв.
Тэгвэл дээрх мэдээллээс жил гаруйн дараа Монгол Улсын зээлжих зэрэглэл ахисан нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрүүд үр дүн дагуулж байгаагийн баталгаа болов. Эдийн засагчид ч “Зээлжих зэрэглэл өссөнөөр Монгол Улс гадаадаас бага өртөгтэй санхүүжилт босгох боломжтой. Хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 14 мега төсөл дээр гадаадын хөрөнгө оруулагчдыг татах таатай боломж бүрдлээ. Цаашлаад гадаадын санхүүжилтийг бага өртгөөр татаж, дотооддоо бага хүүтэй зээл олгох эх үүсвэртэй болно” гэдгийг онцолж буй.
УИХ-аар Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсвийн төсөлд Монгол, Францын хамтарсан ураны төсөл, Гашуунсухайт-Ганмод боомтын хил дамнасан төмөр замын холболт, Эрдэнэбүрэнгийн 90 Мвт-ын усан цахилгаан станц төсөл, Тавантолгойн 450 Мвт цахилгаан станцын төсөл, сэргээгдэх эрчим хүчний төслүүд, Боловсруулах үйлдвэрийн багц төслүүд багтсан.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тайлбарласнаар таваас доошгүй төслийг 2025 онд эхлүүлж чадвал оны эцэст ДНБ 95 их наяд төгрөгт хүрнэ.
Хэрэв 2026 онд багтаж 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал 2028 он гэхэд ДНБ 132.3 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10,000 ам.долларт хүргэх бодит боломж байгаа юм.
Удахгүй УИХ Төрөөс 2025 онд баримтлах мөнгөний бодлого хэлэлцэж эхэлнэ. Энэ үеэр УИХ-ын гишүүдийн төв банкны ерөнхийлөгчид хаяглах асуулт нь зээлийн хүүг бууруулах тухай голлоно. Монголд өнөөдөр боловсруулах үйлдвэрүүд байдаггүйн гол шалтгаан нь өндөр хүүтэй зээлээс болж буй.
Жилийн 20 гаруй хувийн хүүтэй зээл авч бизнес хийхэд ашиг гарах нь бага. Тиймээс наад зах нь зээлийн хүүг бууруулж, бизнес эрхлэгчдээ дэмжье. Монголд нүүрлээд байгаа ажилгүйдлийг багасгая, түүхий эдийн орон байхаа болж, боловсруулах үйлдвэртэй болж байгалийн баялгийнхаа өгөөжийг ард иргэдэд нэмүү өртөг шингээн хүргэе гэвэл том төслүүдээ л хөдөлгөх юм. Том төслүүдээ хэрэгжүүлээд эхэлбэл Монгол Улсын зээлжих зэрэглэл ахисан байгаа энэ цаг үед гадаадын хөрөнгө оруулагчдыг татах таатай боломж нээгдэнэ. Хувийн хэвшлүүд ч гадаад зах зээлээс хөрөнгө татахад зардал нь буурна.
Нөгөөтэйгүүр, Улаанбаатар хотыг агаар, хөрсний бохирдлоос нь салгах арга бол орон сууцжуулалт. Засгийн газраас иргэдэд олгох ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд ирэх онд 560 тэрбум төгрөгийг Хуримтлалын сангаас олгоно гэдгээ мэдэгдсэн. Төв банк мөн 500 тэрбумын эх үүсвэр гаргах бол арилжааны банкууд 200 тэрбумыг гаргана. Нийт дүнгээрээ 1.2 их наяд төгрөгийг ипотекийн зээлд зарцуулах боломж бий. Гэвч хэрэгцээ түүнээс ч өндөр байна. Өөрөөр хэлбэл, энэ зах зээл рүү гадаад хөрөнгө оруулалтыг татаж чадвал жилийн зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг илүү нэмэгдүүлэх боломж байгааг эдийн засагчид хэлдэг. Нөгөөтэйгүүр, ажил орлоготой хүнд л ипотекийн зээл олгох боломжтой.
Тиймээс асуудлаа шийдье, ард иргэдийнхээ амьдралыг бодитоор өөд татаж, эрүүл аюулгүй орчинд амьдрах боломж нөхцөлөөр хангая, улсынхаа аюулгүй байдлыг хангая гэвэл зээлжих зэрэглэл ахисан түүхэн боломжийг ашиглаж, том төслүүдээ хөдөлгөх эрхийг УИХ Засгийн газартаа олгох нь л чухал байна.
Хэрэв УИХ урьдын алдаагаа давтаж, тойргийн системдээ хөтлөгдөн улстөржвөл том төсөл хөдлөхгүй. Сум бүрт соёлын төв барих, сургууль, эмнэлгийн дээврийг засах гэсэн жижиг, жижиг асуудалд хөрөнгө оруулалтын зардал тавьснаар улсын төсөв нь дашийншог болно. Том эрх ашгаа тэргүүнд тавьж, том төслүүдээ хөдөлгөх цаг одоо л ирээд байна.
Г.ХОРОЛ
Нэргүй 2024-10-09 202.131.234.123
нефтийн үйлдвэр ЦБ дуусаагүй байгаа шүү. юун том төсөл бэ.
Нэргүй 2024-10-09 66.181.181.154
Том төсөл хэрэгжих алтан боломж гэхээс илүүтэй Данхын бүлэглэлийн хулгай хийх алтан боломж л биздээх
сдаө 2024-10-09 103.57.94.122
нэг эдийн засагч нэртэй баагий монгол улсыг дефолт зарлах хэрэгтэй гээд зүтгээд байсан биш үү
Обшб 2024-10-09 66.181.160.13
Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг мегэ төсөлгүйгээр хийж уул нь болно. Жишээлбэл уүх СӨХ-үүдийг гадна талбайгаа ядаж шүүрддэг болох, төв зам руу орж иру байгаа салаа замуудыг 100м засвал болгож, усны урсгалуудыг зам руу оруулахгүй болгох, замаа хүн шиг хийлгэдэг болгох, станцуудаа хурдан шинэчлэх эсвэл утааны шүүрийг нь сайжруулах, гэр хорооллыг хатуу хучилттай болгох гэх мэт.
Bold o 2024-10-09 223.62.149.159
данхан толгойтын бүлэглэл сүүлийн удаа том идэх боломж гэж харж байна..
Нэргүй 2024-10-09 59.153.112.63
90мгв цахилгаан станци ОУ-д 100 сая амд барьдаг жишиг бхад МУ-д 3 нугараад 290сая амд болоод байх юм… Супер ИДЭЭ юу….
ЗОЧИН 2024-10-09 202.21.126.30
САРД НЭГ ХУВИЙН ХҮҮТЭЙ, НӨХЦӨЛ УЯН ХАТАН ЗЭЭЛ ӨГДӨГ ГАДААДЫН БАНК ОРУУЛЖ ИРЖ ЖИЛИЙН 20-30 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ӨГДӨГ ЦӨМ АШИГ ХИЙДЭГ АРИЛЖААНЫ БАНКУУУДЫГ НОМОНД НЬ ОРУУЛААЧЭЭ.
Нэргүй 2024-10-09 202.131.234.123
том том гээд ОТ яалаа дааа. ЯАЛАА ДАА ЯАЛАА ДАА
Нэргүй 2024-10-09 66.181.160.16
Уул нь сайхан л санаа байна. Гэвч Оросын тавиулууд гацаана даа, харж л байгаарай!!! Энэ хорт ажиллагаа гэгээн цагаан өдөр улайм цайм ил явагддаг болсон шдээ!!! Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар ч үүнийг дуугүй хараад л сууж байдаг болсон??!!
Нэргүй 2024-10-09 203.17.23.177
ОРОСУУД Л ГАЦААЧИХГҮЙ БОЛ_ ТЭР ОРОСЫН БУУНЫ НОХОЙГ ХУРДАН ХОРИОЧ
Нэргүй 2024-10-09 203.98.77.237
90Мвт ын Эрдэнэбүрэн станц чинь хаа сайгүй байдаг жижиг усан станц ш дээ манай инженерүүд авчраад угсарчих л станц даа маш өндөр үнээр Хятадуудаар бариулах бх даа хөөрхий гэж миний ард түмэн
Нэргүй 2024-10-09 202.131.234.123
би ч барьчихна. надаа техник өгвөл УЦС барьлаа.
Нэргүй 2024-10-09 202.70.43.34
Том төслүүдээ ядаад Япон мэтийн улсуудад хариуцуулмаар юмдоо.Хорвоогийн Сураггүй , Төлгөн компаниуд, Төлгөн Инженерүүдээр ажлаа удирдуулахаа болтмоор юмаа Коммунистууд….
ишшшш 2024-10-09 202.70.43.34
ишшшшшшшш
Нэргүй 2024-10-09 66.181.184.227
Том төслүүд рүү чадал муутай компани оруулбал Хятадууд ажлын ид үед нь гацаана. Засагтайгаа яриад асуудлыг шийдвэрлэж чадах хэмжээний компани ажил явуулна. Өөрсдөө ч тодорхой хэмжээгээр санхүүгийн асуудлыг шийдвэрлэж чадах г.м олон хүчин зүйлийг харж байж төслөө өгөхгүй бол 10%ын Даваасүрэн хулгайчын зүтгүүрүүд ажил явуулж чадахгүй шүү