Автомашины дугаарын дуудлага худалдаагаар 17 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Автомашины дугаарын дуудлага худалдаагаар 17 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Автомашины дугаарын дуудлага худалдаагаар 17 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Авто тээврийн үндэсний төвөөс өгч буй мэдээллээр авто машины дугаарын дуудлага худалдаагаар өнгөрсөн хугацаанд нийт 20 серийн 11, 913 дугаарыг борлуулснаар 17 тэрбум 388 сая 216 мянган төгрөгийг Хүүхдийн төлөө санд төвлөрүүлжээ. Энэхүү дуудлага худалдааг анх 2021 оны хоёрдугаар сарын 15-наас албан ёсоор эхлүүлж байсан аж. Мөн дуудлага худалдаа эхэлснээс хойш давхардсан тоогоор нийт 111, 506 иргэн дэнчин төлж оролцжээ.

Сануулахад, Авто тээврийн үндэсний төвөөс 2024 оны аравдугаар сарын 7-ноос арванхоёрдугаар сарын 16-ны хооронд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулахаар болсон.

Дуудлага худалдааг auction.transdep.mn цахим хаягаар дамжуулан зохион байгуулна. Дуудлага худалдаанд оролцох дэнчингийн хэмжээг дараах байдлаар тогтоогоод буй. Үүнд, 000А, АААА дугаар 2,000,000 /хоёр сая төгрөг/,

00А0, 0ААА, А000, 00АА, 0А00 дугаар  500,000 / таван зуун мянган төгрөг/,

00АВ, АВАВ, АВВА, ААВВ, ААА0, АААВ болон бусад 20 дугаар, орон нутгийн дугаар 100,000 / нэг зуун мянган / төгрөг байна.

Дуудлага худалдаанд оролцогч тухайн өдрийн дуудлага худалдаанд нэг л удаа оролцох эрхтэй.

Оролцогчдыг тухайн оролцож буй дуудлага худалдаа явагдахаас гурав хоногийн өмнөөс эхлэн цахимаар бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өдрийн өмнөх өдөрт 23:00 цагт бүртгэл хаагдана. /Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүй.

Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч нь тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажина. Ялагч нь хэрвээ заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд дэнчингийн төлбөр буцаан олгогдохгүй. Төлбөрөө бүрэн төлснөөс хойш ажлын таван өдөрт багтааж өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд дугаараа байршуулах үүрэгтэй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-08 66.181.187.38

нилээд хэдэн төгрөг төсөвт оржээ ингээд ажлыг зөв зохион байгуулаад олсоноо бас зөв зарцуулаад байвал бид хөгжиж дэвшилгүй яахав дээ

Avatar

Нэргүй 2024-10-08 66.181.160.43

Уул нь тоо цифр ямар байх нь бодит ямар ч ач холбогдолгүй, гэвч үүний төлөө мөнгө төлөх хүн байвал мөнгийг нь авахаас яахав дээ?! Энэ бол цэвэр хэлбэрийн төлөөх дур хүсэл шүү дээ!! Одоо яая гэхэв?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж