"Ханбогд суманд өмнө нь байгаагүй бүтээн байгуулалтуудыг богино хугацаанд хийж гүйцэтгэсэн"

"Ханбогд суманд өмнө нь байгаагүй бүтээн байгуулалтуудыг богино хугацаанд хийж гүйцэтгэсэн"

"Ханбогд суманд өмнө нь байгаагүй бүтээн байгуулалтуудыг богино хугацаанд хийж гүйцэтгэсэн"

Өмнөговь аймгийн АН-аас ИТХ-д Хайрхан багт нэр дэвшигч Мөнхбаярын Цэвээнравдан Мөрийн хөтөлбөрийнхөө үзэл баримтлалыг ийн тодорхойлжээ. Төсвийн тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан сумын төсвийн орлого эрс нэмэгдэж, сүүлийн жилүүдэд их бүтээн байгуулалт хийх боломжууд бүрджээ. Тодруулбал, 2020 оноос өмнө сумын нийт төсөв 10 тэрбум төгрөг хүрдэггүй байсан бол хуулийг өөрчилснөөр сүүлийн дөрвөн жилд 100 гаруй тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт хийх сайхан боломж бүрдсэн байна. Энэхүү боломжийг ашиглан Өвөрхангай аймгийг хөгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд Ханбогд суманд 2020-2024 онд боловсролын болон эрүүл мэндийн байгууллага, хөдөө аж ахуй, аялал, жуучлал гээд бүх салбарт  урьд өмнө байгаагүй их бүтээн байгуулалтыг хийж, Оюутолгой-Ханбогд чиглэлийн авто замаас Дэмчог руу 17,5 км урттай хатуу хучилттай автозам, цахилгааны эх үүсвэрт холбох, сургуулийн биеийн тамирын гадна талбай, цэцэрлэгийн их засвар, уурын зуухын өргөтгөл, үүрэн телефоны сүлжээ шинээр хийх, гэр хорооллыг цэвэр бохирт холбох зэрэг ажлыг амжилттай гүйцэтгэж, урьд өмнө байгаагүй их төсвөөр бүтээн байгуулалтуудыг богино хугацаанд хийж гүйцэтгэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 3 цагийн өмнө 202.126.90.143

Яадаг хулгайч вэ, Өвөрхангайгаас мөнгө аваад Өмнөговьд бүтээн байгуулалт хийгээд, сонгуульдаад наачихдаг, овоо муу гар вэ

Avatar

kaka 6 цагийн өмнө 66.181.168.82

Өмнөговь аймгийн АН-аас ИТХ-д Хайрхан багт нэр дэвшигч Мөнхбаярын Цэвээнравдан Өвөрхангай аймгийг хөгжүүлэх “Нутгийн хишиг хөтөлбөрийн хүрээнд Ханбогд суманд ОРОН СУУЦ бусад барилга байгууламж барихаар төлөвлөж байгааг Өвөрхангайчууд зөвшөөрөх болов уу…..сэдэвээ копи хийлгүйгээр бичээч ээ….

Avatar

иргэн 6 цагийн өмнө 62.55.205.86

өөө Өвөрхангайг хөгжүүлэх мөнгөнөөс шаааачихаж, хулгайч аа хулгайч аа хулгайч ааа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж