Монголд ирсэн жуулчны тоо 16 мянгаар нэмэгджээ

Монголд ирсэн жуулчны тоо 16 мянгаар нэмэгджээ

Монголд ирсэн жуулчны тоо 16 мянгаар нэмэгджээ

Монголыг олон улсад багагүй сурталчилсны үр дүнд өнгөрсөн жил 600 мянган жуулчин хүлээн авч, нэг тэрбум орчим ам.долларын орлого олсон гэдгийг албаныхан онцолж байв. Тодруулбал, 2023 онд 651 мянган жуулчин хүлээн авсан бол 2024 оны аравдугаар сарын 7-ны байдлаар 667 мянган жуулчин Монголд ирээд байна.

Ингэснээр энэ жил Монгол Улс түүхэндээ хамгийн их жуулчин хүлээн авсан жил болжээ.

Монгол Улсыг олон улсад сурталчлах Үндэсний хорооны ээлжит хуралдаан өнөөдөр /2024.10.08/ болсон байна. Уг хурлын үеэр Монгол Улсын талаарх эерэг сэтгэгдэл цахим орчинд 88 хувиар өссөн бөгөөд судалгаанд оролцогчдын 36 хувь нь Монголд зочлохоор төлөвлөж байна гэх үр дүн гарчээ.

Салбар яамнаас 2025 он хүртэл Монголд аялах жуулчдыг өөрийн улсаасаа Монголын аймаг, орон нутаг руу шууд нисэх боломжийг бүрдүүлэхээр Зам тээврийн яамтай хамтран ажиллахаар төлөвлөснийг албаныхан онцолж байсан юм. Жуулчид Монгол Улсыг сонгон ирэхэд байгалийн унаган төрх, үзэсгэлэнт байгалийг хамгийн чухалчилж үздэг бөгөөд ихэнх нь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Үүний дараа морь унах, гэрт байрлах, монгол үндэсний хоол идэхийг онцолжээ. Өөрөөр хэлбэл, жуулчид монгол ёс заншил, соёлтой танилцахад өндөр ач холбогдол өгдөг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-10-08 66.181.179.179

667 мянган жуулчны хэд нь Хятадын хөлсний ажилчид бол?

Avatar

Тэнэгүүд 2024-10-08 59.153.115.179

Монголд 400 сая жуулчин ирээгүй юм уу? Монгол улс жилд 400 сая жуулчин хүлээж авна гэж жирийн нэг гудамжны тэнэг усан мал хэлээгүй шүү.

Avatar

зочин 2024-10-08 202.9.46.208

зам, харилцааны соёл , бие засах газараа л сайн шийдчихвэл жуулчид ирнэ….

Avatar

Нэргүй 2024-10-08 103.80.211.42

400 say hursen bol uu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж