Шон "Дидди" Комбсын шүүх хурал аравдугаар сарын 9-ний Лхагва гаригт болно. Эрсдэлтэй гэж үзсэн тул прокурорууд түүнийг батлан даалтад гаргахаас татгалзаж буй. Шон Комбс өөрийгөө өмгөөлөхийн тулд шилдэг өмгөөлөгчдийг хөлсөлж, мөрөөдлийн баг байгуулсан гэж мэдэгдсэн билээ.
Харин Шон Комбсын ээж Жэнис Смолл Комбс харамсаж байгаагаа илэрхийлсэн ч энэ бүхэн худлаа гэж мэдэгджээ. "Миний хүү өнгөрсөн хугацаанд бүх хүний л адил алдаа гаргаж байсан. Гэхдээ хүмүүсийн яриад байгаа шиг мангас биш. Үнэн зүйлийн төлөө бус зохиомол худал ярианы төлөө шүүгдэж байгаад нь сэтгэл өвдөж байна" гэж Жэнис Смолл Комбс хэлжээ.
Эргэн сануулахад, реппер П.Дидди буюу Шон Комбс есдүгээр сарын 16-нд бэлгийн наймаа, хүчирхийллийн хэргээр баривчлагдсан. Тэр өдгөө Бруклин хотын Цагдан хорих төвийн Тусгай хэсэгт хоригдож байна. Түүний хуулийн баг Даваа гаригт давж заалдах шатны шүүхэд ханджээ. Нью-Йоркийн өмнөд дүүргийн шүүгч Эндрю Л.Картер реппер Шон Комбсыг 50 сая ам.долларын барьцаа байсан ч шоронгоос суллахгүй гэж мэдэгдсэн билээ.
Зочин 2024-10-09 66.181.185.221
эх хүн хүүгээ адгийн яарагчин байсан ч хүү гэж харна
Нэргүй 2024-10-09 202.131.225.197
энэ яригдаад байгаа хэргүүд нь юу ч биш. хүүхдийн цус, эрхтний наймааг нь дэлгэвэл дэлхий хямарна.
Нэргүй 2024-10-09 38.42.106.107
хөөрхий ХАР гээд гэмгүй өнгөрөх биз хахэ
Нэргүй 2024-10-09 202.131.234.123
камер зүүгээд 24цаг юүтүб дээр бичлэгийг нь гаргаад хэдэн өдөр болоход л мэдэгдэнэ
Нэргүй 2024-10-09 103.57.93.199
Энийг дуурайгаад Монголд гарах вий дээ та минь
Лорд 2024-10-09 103.212.116.233
Цахилгаан сандал дээр суулга муу гаж донтныг!
Нэргүй 2024-10-09 66.181.181.212
Секс мангас, эр эмгүй хүн бүр л секс мангасшүү дээ !
Нэргүй 2024-10-09 202.21.106.29
цэвэр ээжийн буруу
Нэргүй 2024-10-09 66.181.161.161
г********н.