Усны үнэ цэнийг мэдрүүлж, төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлсэн нь Ж.Занабазарын гавъяа

Усны үнэ цэнийг мэдрүүлж, төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлсэн нь Ж.Занабазарын гавъяа

Усны үнэ цэнийг мэдрүүлж, төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлсэн нь Ж.Занабазарын гавъяа

Өмнөговь аймгийн АН-аас ИТХ-д Номгон багт нэр дэвшигч Жаргалын Занабазар говийн хүү учраас усыг хайрлаж, үнэ цэнийг нь багаасаа мэдэрч өссөн нэгэн. Тиймдээ  ч “Дусал алт” нэртэй усны үнэ цэнийг өгүүлсэн нийтлэл бичсэн нь олонд хүрч, талархлыг хүлээж байв. Ж.Занабазар нь Ханбогд сумын ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа 2018 оноос Засгийн газарт олон удаагийн хүсэлт хүргүүлж, 2022 онд Монгол Улсын Засгийн газартай гурван шатны шүүхээр маргасны дүнд 2022 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 416 дугаар тогтоолоор Ханбогд сумын нутаг  дэвсгэр Гүний хоолойн газрын гүний усны төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлж чадсан байна. Уул уурхайд ашиглаж буй нэг литр ус 0,95 мөнгө буюу нэг төгрөг ч хүрдэггүй байсан бол 2023 оноос 1,6 төгрөгт хүрч жил бүр аймгийн төсөвт төвлөрдөг 15 орчим тэрбум төгрөг 30 тэрбум болж өссөн нь түүний гавъяа.

Харин өдгөө усны тухай эрх зүйн зохицуулалтыг УИХ-ын анхааралд оруулж, Усны тухай хуульд заасан ус ашиглагч,  ус хэрэглэгч хоёрыг тусад нь салгаж, ус ашиглагч нарт усны төлбөр ногдуулдаг болох ёстой гэсэн үүднээс говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд саналаа хүргүүлээд байгаа аж. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.160.43

За даа, үүнийг гавьяа гэхэд хэцүү л асуудал байна!! Уул нь ус хэмнэх нь хурц асуудал мөн үү гэвэл мөн. Гэхдээ цаана нь популизмын санаархал явсан бол эвгүй л юм??

Avatar

Kca 5 цагийн өмнө 202.126.89.187

Монгол хүний хувьд юм болгон хязгаартай, дутагдалтай. Цөөхүүлээ байж ядаж усаа дураараа, үнэгүй хэрэглэж баймаар байна. Гэхдээ мэдээж Ариг гамтай, ухаалаг, ухамсартайгаар. Манай голууд ихэнх нь хил давж гадны иргэдийг хангадаг шүү дээ. Тэртэй тэргүй манай Монголчууд усаа хайрлахыг эртнээс эцэг, эхийн сургаалаар, орчин үед цэцэрлэг сургуулиар ой тойндоо суутал мэднэ дээ. Бүх зүйл дээр туйлширч, дэвж, попормооргүй байна шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж