ОХУ-ын шүүх АНУ-ын иргэнд 7 жил гаруй хорих ял оноолоо

ОХУ-ын шүүх АНУ-ын иргэнд 7 жил гаруй хорих ял оноолоо

ОХУ-ын шүүх АНУ-ын иргэнд 7 жил гаруй хорих ял оноолоо

ОХУ-ын шүүх Даваа гаригт /2024.10.07/ АНУ-ын иргэн, тэнгисийн цэрэг асан Роберт Гилманыг шоронгийн ажилтан болон мужийн мөрдөн байцаагч руу халдсан хэргээр долоон жил нэг сарын хорих ял оноосон байна. Энэ талаар орон нутгийн прокурорын газраас мэдээлжээ. Өдгөө 30 настай Гилман 2022 оны аравдугаар сард согтуу үедээ цагдаа руу халдсан хэргээр 3 жилийн ял авсан байсан бөгөөд үүнийхээ хоёр жилийг торны цаана өнгөрүүлсэн. Гэсэн хэдий ч ялын хугацаа нь нэмэгджээ.

Түүний одоо хоригдож байгаа шорон нь Москвагаас өмнө зүгт 500 км зайд байрлах Воронеж хотод байдаг. Хотын прокурорууд түүнийг 2023 оны намар шоронгийн ажилтан, улсын мөрдөн байцаагч хоёр руу тус тусад нь халдсан гэж мэдэгджээ. Москва дахь АНУ-ын Элчин сайдын яам энэ асуудалд хэрхэн арга хэмжээ авах нь тодорхойгүй байна.

Гилман ОХУ-д суралцаж, иргэншил авахаар ирсэн ч бүх хэргээ хүлээсэн гэж өмгөөлөгч нь ТАСС агентлагт мэдээлсэн байна. Шоронгийн ажилтан Гилманы гэр бүлийг доромжилсноос болж тэрбээр уурлаж тухайн ажилтны бэлэг эрхтэнг цохисон аж.

 

ЭХ СУРВАЛЖ: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.168.34.73

orosdoo uldsen der yum bn xaxax.oros irgenshil avah gej irsen gej bn sh dee xaxaxax

Avatar

S 6 цагийн өмнө 103.212.116.226

ANUSDI80955877

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 59.153.115.91

tagnuul

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж