Шахмал түлшний түүхий эдэд шинжилгээ хийнэ

Шахмал түлшний түүхий эдэд шинжилгээ хийнэ

Шахмал түлшний түүхий эдэд шинжилгээ хийнэ

Нийслэл хотод 2019 оноос сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Албаныхны зүгээс жилийн жилд шахмал түлшний чанар стандартыг сайжруулсаар байгаа гэдэг ч иргэдийн зүгээс шахмал түлшний чанар, аюулгүй байдалд эргэлзсэн хэвээр байгаа билээ. Тиймээс "Тавантолгой түлш" компанийн шуурхай хуралдаанаар шахмал түлшний түүхий эд болох мидлингүүдийн дээжийг хөндлөнгийн лабораторид өгч шинжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Түүхий нүүрсийг нунтаг хэлбэрт оруулж байгаад барьцалдуулагч ашиглан хийснийг шахмал түлш гэж нэрлээд буй. "Тавантолгой түлш" компанийн үйлдвэрлэдэг шахмал түлшний найрлагын 20-30 хувьд нь барьцалдуулагч түүхий эд оруулдаг. Энэхүү барьцалдуулагч бодисын 50 хувийг дотоодоос, үлдсэн 50 хувийг БНХАУ-аас импортоор авдаг аж.

Шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлснээс хойш буюу 2019 оноос хойш 2023 оны эхний зургаан сар хүртэлх хугацаанд 147 хүн угаартаж нас барсан. Харин өнгөрсөн онд 2000 гаруй иргэн угаарын хийнд өртсөн дуудлага мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна.

Олон нийтийн сүлжээгээр барьцалдуулагч бодис химийн орц найрлагатай гэх мэт мэдээллүүд газар авсан. Тухайн үед гаалийн лаборатори барьцалдуулагч гээд байгаа холбогч бодист шинжилгээ хийсэн байдаг. Мөн уурхайн лабораториуд түлшинд шинжилгээ хийхэд ямар нэгэн асуудалгүй гэж гарсан тухай "Тавантолгой түлш" ХХК-ийн ахлах зөвлөх Г.Бадамхатан мэдээлж байв. Тиймээс энэ жил өмнөх стандартын дагуу буюу барьцалдуулагч бодисын найрлагыг өөрчлөхгүйгээр шахмал түлш үйлдвэрлэсэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.

Өнгөрсөн есдүгээр сарын 15-ний өдрөөс борлуулалтын цэгүүдээр шахмал түлш худалдаж эхэлсэн. Шахмал түлшний түгээлтийг 29 компанийн 200 гаруй тээврийн хэрэгслээр гэрээт цэгүүдэд түгээн ажиллаж байгаа аж. Үнийн хувьд өөрчлөгдөөгүй бөгөөд 25 кг шуудай шахмал түлш 3750 төгрөг, нэг тонн нь 150000 төгрөгийн үнэтэй байна. Өнгөрсөн жил нийслэлийн долоон дүүрэгт 650 шахмал түлш борлуулах цэг ажилласан. Харин энэ жил нийт 670 цэг ажиллах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-10-08 192.82.65.120

Зүгээр л байгалийн цэвэр нүүрсээ түлье. шахмал түлш угаасаа ХОР. Шинжилгээ хийнэ гэж худлаа яриад яахав хүн итгэхгүй МАН-ын гишүүдээ. галаа түлж чадахгүй байна угаартаж бна гэх шиг худал зүйл ярихаа болио.

Avatar

Иргэн 2024-10-08 202.21.103.226

Бадамхатан өөрөө түлээд үнэртээд үз дээ нефьтийн шаараа хуванцараар барьцалдуулж байгаа хүн бүрийг хордуулж байгаагаа мэдэж ба уу бүгд 1111 залгаж шаардъя

Avatar

Нэргүй 2024-10-08 158.59.146.28

heden jil shinjildeg yum be
heden jil shinjildeg yum be
heden jil shinjildeg yum be
heden jil shinjildeg yum be

Avatar

ЗОЧИН 2024-10-08 103.212.119.37

ХЯТАДЫН ХОРТОЙ БОДИСООР БАРЬЦАЛДУУЛСАН ДЭЛХИЙД ХАМГИЙН ХОРТОЙ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ИРЭХ ЖИЛЭЭС БҮРМӨСӨН ЗОГСОО. ЦАХИЛГААН, ХИЙН, НАРНЫ, САЛХИНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ЭРЧИМ ХҮЧ, ДУЛААНЫ АСУУДЛЫГ, ШИЙДЭХ МАШ ОЛОН АРГА, ШИЙДЭЛ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БУЙ БОЛСОН БАЙНА. МАНАЙХАН ЭНД МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА. ЭДГЭЭРИЙГ НЭВТРҮҮЛЭХЭД Л УБ ХОТ ЭНЭ ХОРТ УТАА, ЭНЭ ХОРТОЙ ТҮЛШНЭЭС АНГИЖИРЧ ЧАДНА.

Avatar

Sal 2024-10-08 202.9.46.53

tor ooriigoo shalgaad 100 tavina ee

Avatar

уншигч 2024-10-08 43.242.242.162

одоо монголчуудын юунд ч итгэхгүй. битүү хуурсан хулгайлсан худлаа хэлсэн хүмүүс. үнэн юм юу байна. тэр шинжилгээ нь үнэн гарах эсэхийг хэн мэддэг юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж