Багануураа улсын зэрэглэлтэй хот болгохын төлөө ажиллана

Багануураа улсын зэрэглэлтэй хот болгохын төлөө ажиллана

Багануураа улсын зэрэглэлтэй хот болгохын төлөө ажиллана
Нийслэл дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа өндөрлөх дөхөж байна. НИТХ-ын 10 дугаар тойрог буюу Багануур дүүрэгт нэр дэвшигч Ганаагийн Цамбагарав болон тус дүүргийн Ардчилсан намаас энэ удаагийн сонгуульд “Засаж сайжруулъя, заавал хэрэгжүүлье” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж, 2024-2028 онд хийх 10 том төсөл, 9 зорилго, 90 ажлаа танилцуулж байна.
30 мянган хүн амтай Багануур дүүргийг 100 мянган хүн амтай эдийн засаг, дэд бүтэц, тээвэр ложистикийн хувьд бүрэн биеэ даасан аж үйлдвэржсэн хот болгохын тулд Багануур Улаанбаатарыг холбосон авто замыг өргөтгөх, олон жил яригдсан ч одоо болтол хэрэгжиж үр өгөөжөө өгөөгүй үйлвэр технологийн паркийг “амилуулж” 20 үйлдвэр ашиглалтад оруулан 800 ажлын байр бий болгох, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 2 дахин нэмэгдүүлж, зүүн бүсийн худалдаа үйлчилгээний төвийг байгуулах зэрэг тодорхой судалгаан дээр үндэслэсэн бодит амлалтуудыг өгч байгаа юм. Мөн Г.Цамбагараваар удирдуулсан Ардчилсан намын баг ирэх 4 жилд Багануураа Монгол Улсын хамгийн анхны утаагүй, хөрсний бохирдолгүй хот болгохоор зорьж суурь судалгааг хийгээд байгаа аж.
Сүүлийн 8 жил Багануур дүүрэгт МАН засаглаж буй бөгөөд намчирхал хэрээс хэтэрсэн, иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт муудаж, чанаргүй, тооцоо судалгаагүй хөрөнгө оруулалт ихсэж төсвийн мөнгө үрэн таран болж байгаад иргэд бухимдалтай байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 4 цагийн өмнө 202.70.34.115

Багануур бие дааж өөрийгөө санхүүжүүлдэг болох ёстой, нүүрсийг нь гадны зах зээлд чөлөөтөй гаргах ыг АН хийгээрэй, дэмжиж бна

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.9.46.75

Нэрийг нь буцаагаад Гүн галуутай болгохоос эхлээрэй дээ. Багануур буюу Малое озеро гэж оросуудын дураараа өгсөн нэр шүү

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.181.212

Нацагдорж хот гэж нэрлээрэй !!! Женкогийн гөлөг л биш бол чамайг дэмжинээ, өнөө иаргаашдаа чамайг судлая !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж