"Covid-19"-ийн вакцины оронд хорт бодис тарьжээ

"Covid-19"-ийн вакцины оронд хорт бодис тарьжээ

"Covid-19"-ийн вакцины оронд хорт бодис тарьжээ

Их Британийн нэгэн эмч өв залгамжлалын асуудлаас бол ээжийнхээ найз залууг хөнөөх гэж оролджээ. Тодруулбал, Сандерландад байрладаг өрхийн эмч Томас Кван 24 км-ийн цаана амьдардаг ээжийнхээ гэрт зүсээ хувирган очиж, найз залуу болох 72 настай Патрик О’Харад "Covid-19"-ийн давтан тун тарьсан байна. Гэвч уг тариа нь "Covid-19"-ийн вакцин бус пестицид гэх хорт бодис байсан гэж таамаглаж байна.

Үүнээс болж О’Хара арьс,мах иддэг ховор өвчин тусч, эрчимт эмчилгээнд оржээ. 53 настай Кванд хүн амины хэрэг үйлдэхийг завдсан гэх хэрэг тулгаж байсан ч тэрбээр Даваа гаригт гэм буруугаа хүлээснээр ялын хэмжээ өөрчлөгдөнө. Прокурор Томас Макэйпис шүүхэд хэлэхдээ, "Кван ээжийгээ нас барсны дараа үл хөдлөх хөрөнгийг нь өвлөн авах хүсэлтэй байсан тул урт хугацааны найз залуу, хамтран амьдрагч О’Хараг хөнөөх шаардлагатай болсон" гэжээ.

Хортой тариа тариулсны маргааш О’Харагийн гар цэврүүтэж, өвдсөн байна. Тэрбээр эмнэлгийн тусламж авахаар очсоноор үхжилт фасцит гэж оношлогджээ. Тархалтыг зогсоохын тулд гарных нь нэг хэсгийг тасалсан бөгөөд О’Хара хэдэн долоо хоног эрчимт эмчилгээнд хэвтжээ. Хяналтын камерын бичлэгийн тусламжтайгаар Кванийг олж, тогтоосон байна.

Түүний гэрт цагдаа нар нэгжлэг хийж, хүнцэл, шингэн мөнгөн ус зэрэг олон тооны химийн бодис, мөн химийн зэвсгийн рицин хийхэд ашиглаж болох кастор шош олсон байна. Краун прокурорын албаны Кристофер Аткинсон хэлэхдээ, Кван хорыг тодорхойлохоос татгалзсан нь "хохирогчийн эрүүл мэнд улам дордох боломжийг олгосон" гэжээ. Хохирогч О’Харагийн амийг хөнөөх оролдлого амжилтгүй болсон ч үр дагавар нь аймшигтай хэвээр байгаа юм. Мөрдөн байцаалт дууссаны дараа Кван ял авах болно.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-09 66.181.182.61

Ардчилал гэдэг ч мэдэхгүй дэ Америктаа л тохирох байх Ернь хүн төрөлхтөнд жаахан хазаар ташуур байхгүй бол алингаа алдаж мэдэх юм шүү Цэгцлэхгүй байсаар хүн төрөлхтөн сөнөх тавилантай байхаа Ернь аливаа улс өөрийнхөө зөв гэж сонгож авснаар хөгжих ёстой байхаа ямар замаар явахаа өөрсдөө шийдээд Заавал Ардчилал гэх хэрэггүй байх Хятад нэг намтай хөгжөөд л бнаОлон настайгаасаа хөгждөг бол монгол хөгжих боллоо улам л дордож бна

Avatar

Нэргүй 2024-10-09 202.179.24.159

малуудад бол гав ташуур зодуур нүдүүрибн доор явах таалагддаг юм шиг байгаа юмаа зайлуул. Тэрийгээ хууль дүрэм биелүүлж байна гэж ойлгоод байх шиг байгаа юм. Хүнгүй газар өөрсдөө очихоороо мал адгууснаас дор авирлана хог хаяна байгаль бузарлана хүүхэн хүчиндэнэ. өөрсдөө мал адгууснаас дор авиртай болохоор бүх хүнийг өөр шигээ санаж хатуу хууль дүрэм гэж орилолдоно.Хууль гэдэг 1 хүний эрх нөгөөгийн хамарт хүрээд зогсоно гэдэг үгийг даан ч ойлгох ухааны хэлтэрхий ч байхгүй. Багаасаа зодуулж

Avatar

Нэргүй 2024-10-09 202.179.24.159

нүдүүлж өссөн болохоороо хууль гэдгийг хүчирхийлэл гээд буруу ойлголт нь тархинд нь шингээстэй мал оркуудын гол үзэл нь хүчирхийлэлтэй хууль гаргаж ард иргэдээ дарамталж байвал л сайн төр засаг гэсэн гаж ойлголттой. Хууучин нийгмээ санагалзагч, путиныг хүчирхэг удирдагч гэж бодож шүтдэг ацнууд л ийм юм бичицгээдэг юм даа

Avatar

Зочин 2024-10-09 202.55.188.101

Капиталист нийгэм бол мөнгө хөрөнгөний шуналтан хүн дүрст араатнуудын нийгэм. Барууныхныг шүтдэг коммунизмыг үзэн яддаг манай орны луйварчид ч ихээр үржиж байгаа.

Avatar

Нэргүй 2024-10-09 202.131.225.197

Капиталист нийгэм бол хүн өөрийнхөө хүчээр сайхан амьдрах нийгэм. Коммунизм бол үл гүйцэлдэх онол, өөрөө өөрийгөө сөнөөх тогтолцоо, залхуучуудын диваажин.

Avatar

Нэргүй 2024-10-09 59.153.112.116

зөв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж