ОХУ-ын ерөнхийлөгч Путины 72 насны төрсөн өдөр аравдугаар сарын 7-ны Даваа гаригт болжээ. Энэ өдөр Оросын цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд бичлэг хэлбэрээр Путинд мэндчилгээ дэвшүүлсэн байна. Ойролцоогоор 11 мужийн 30 орчим сургуулийн хүүхдүүдийн ерөнхийлөгчид баяр хүргэсэн бичлэг Вконтакте цахим хуудсанд нийтлэгджээ.
Ростов муж дахь нэгэн сургуулийн хүүхдүүд Путин гэдэг үгийг үүсгэн жагсч зогссон байна. Мөн "Дэлхийн шилдэг ерөнхийлөгч манай улсыг захирч байгаад бид баяртай байна" гэж сургуулийн зүгээс мэдэгджээ. Алс Дорнод Приморийн бүс нутгийн нэгэн цэцэрлэгт ерөнхийлөгчийн үүргийн талаар хичээл оржээ. Харин Хойд Кавказын Бүгд найрамдах Дагестаны их сургуулийн оюутнууд "Эрх мэдэл" гэсэн үгийг үүсгэн жагсч, Путины төрсөн өдрийг онцолжээ.
Украин дахь дайн эхэлснээс хойш Оросын сургуулиуд хүүхдүүдэд цэргийн боловсрол олгох болсон. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд "Чухал яриа" нэртэй эх оронч үзлийг төлөвшүүлэх хичээлийг Путины уриалгаар цэцэрлэгийн хүүхдүүдэд орсон байна.
Сургууль, цэцэрлэгээс гадна дайныг дэмжигч иргэд өөр янз бүрийн хэлбэрээр Путинд төрсөн өдрийн мэнд хүргэжээ. Тухайлбал, дайныг дэмжигч хэсэг блоггер "Путинд зориулав" гэсэн бичигтэй пуужинг пуужин харвагчид суурилуулж буй цэргүүдийн бичлэгийг нийтлэв. Мөн Москва дахь "VDNKh" үзэсгэлэнийн танхимын гадаа "Ерөнхийлөгчид төрсөн өдрийн мэнд хүргэе" гэсэн бичигтэй улаан шүхэр бүхий 5000 орчим хүн цуглажээ.
Дашрамд дурдахад, багш, сурган хүмүүжүүлэгчдийг доромжилсон хүмүүст их хэмжээний торгууль ногдуулах тухай хуулийн төслийг ОХУ-ын эрх баригчид хэлэлцэж буй. Төрийн думын санаачилсан энэхүү хууль нь төрийн албан хаагчид, тэр дундаа багш нарыг хүчирхийлэл, үл хүндэтгэх байдлаас хамгаалах өргөн хүрээний хүчин чармайлтын нэг хэсэг юм. Шинэ хуулийн төслийн тухай мэдээлэлтэй зэрэгцэн цэцэрлэг, сургуулиуд ерөнхийлөгч Путинд төрсөн өдрийн мэнд хүргэжээ.
Нэргүй 2024-10-08 202.9.40.103
Хмм чёрт яг л хойт со болж дээ. Хайранч орос орон ард түмэн, энэ а******н дайны гэмт хэрэгтэн удахгүй бариндана даа баригдана, орос украин залуус алуулсаар л бн хайран ч хүүхдүүд яах вэ
Нэргүй 2024-10-08 66.181.187.21
Орос улс яг Хойд Солонгос боллоо. Удахгvй Путинийг харахаараа агуу удирдагчаа гээд уйлцгаадаг болно. Манай улсад ч гэсэн ийм дэглэмийг хvсдэг цеенгvй оркууд байна. Тэд нар орос руу очиж хvссэн нийгэмдээ амгалан тайван амьдармаар юм
ИХ МОНГОЛЫН УСАН ГҮЗЭЭТ 2024-10-08 202.21.110.94
ХҮНДЭТ ҮХЭР, МАЛНУУДААА!!!!!!!!!!! ЗАРИМДАА ГААД ӨМХИЙ АМНУУДАА УГААЖ БАЙ!!!!!!!!!!
Нэргүй 2024-10-08 66.181.189.86
Солиоруулна гэж энэ л байхдаа,,,,яаг,,,, хойд солонгосын замаар замнаж байнадаа,,,,
Зочин 2024-10-08 202.126.90.143
Манай Мояа, Ояа нар эзэндээ төрсөн өдрийн мэнд хүргэж давалгаалах гүй юм байх даа, кк
Нэргүй 2024-10-08 66.181.181.212
Эцэг тодорхойгүй, эх нь багад нь энэнийг зувчуулчихсан, садан сүлбээниы баахан айлаар өөрөө ч мэдэлгүй дамж чихсан, аав ээжийн асрал энэрэлийг мэдрээгүй өссөн бол охоор одоо өөрөө хайрлах харамсах юм юу ч үгүй, сэтгэл нь хөх төмөр шиг, санаа нь өлөн чоно шиг болсон амьтан хүүхдүүдийг тоож байгаач юм алга шив дээ !
NERGUI 2024-10-08 43.242.242.57
udahgui ta nariig 18 hureheer hoshnogdono oo
Нэргүй 2024-10-08 103.161.242.97
udahgui ta nariig 18 hureheer galiin shugam ruu mahan tatash bolgohoor ilgeeh biz