Ази тивд утааг тэглэх төлөвлөгөөг боловсруулна

Ази тивд утааг тэглэх төлөвлөгөөг боловсруулна

Ази тивд утааг тэглэх төлөвлөгөөг боловсруулна

Японы ерөнхий сайд Ази тивийг нүүрстөрөгчөөс ангижруулах ирээдүйн бодлого явуулах болсон талаар мэдэгдлээ. Ишиба Шигеру энэ долоо хоногт Ази дахь хорт утаа ялгаруулалтыг тэглэх нийгэмлэг болох "AZEC"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож буй. Энэ нь Зүүн өмнөд Азийн орнуудын 11 гишүүнтэй хамтарсан бүлэг юм.

Тус бүлэгт Австрали, Бруней, Камбож, Индонез, Япон, Лаос, Малайз, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам зэрэг орнууд байдаг. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Ази тивд ирэх арван жилийн дотор утааг бууруулах төлөвлөгөөг боловсруулах зорилго тавьжээ.

Лаос улсад болж буй хуралд Ишиба үг хэлэхдээ нүүрстөрөгчөөс ангижрах нь Азийн экспорт дэлхийн зах зээлд оршин тогтноход чухал үүрэг гүйцэтгэнэ гэсэн байна.

Тэрбээр ирэх арван жилийн төлөвлөгөөг боловсруулж, хамтын ажиллагааг ахиулах арга хэмжээ авна гэдгээ онцолжээ. Нүүрстөрөгчийг тэглэхийн тулд эхний ээлжид тодорхой дүрэм тогтоож, ногоон эрчим хүч үйлдвэрлэлтийг дэмжин, утаа ялгаруулдаг салбаруудад ногоон болох алхмуудыг санал болгох юм.

Уг санаачилгыг ерөнхий сайд асан Фумио Кишидагийн үед Япон улс гаргаж байсан бөгөөд нүүрстөрөгчийг ангижруулах, эдийн засгийн өсөлт, аюулгүй байдлыг хангах зорилготой юм. Анхны дээд хэмжээний уулзалт 2023 онд болж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: MAINICHI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж