Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монголын сагсан бөмбөгийн дээд лигт хамгийн өндөр формтой байсан легионеруудын нэг бол яахын аргагүй Пенни буюу Пендарвис Уиллиамс. Түүний хамгаалалт, довтолгооны хичээл зүтгэл, багтаа үзүүлж буй нөлөөг хэн хүн үгүй дэндүү сайн мэднэ. Эсрэг багийн шилдгүүдийн эсрэг довтолж, эргээд шилдгүүдийг нь зогсоодог аргагүй олон талт шилдэг тоглогч. Зарим сагсан бөмбөг сонирхогчид түүнийг Монголд тоглосон хамгийн шилдэг легионер ч гэж ярьдаг.
Тэгвэл Пенни удахгүй эхлэх шинэ улиралд шинэ өмсгөлтэй, шинэ багийн хамтаар өрсөлдөх аж. Өдгөө 32 настай тэрбээр Эрдэнэтийн Уурхайчид багаас явж, хуучин Гарьд буюу одоогийн BCH Knights багтай нэгджээ.
Таван байрлалын тоглогчийг хамгаалах чадвартай, довтолгооны өндөр мэдрэмжтэй Пеннигийн хувьд 2023 онд Уурхайчидын хамтаар дээд лигийн аварга болж, өөрөө финалын "Үнэ цэнтэй тоглогч" болсон. Харин өнгөрсөн улирал Завхан Brothers-ийн эсрэг плей-оффын тоглолтод гараа гэмтээж, улирлаа өндөрлүүлсэн. Түүнгүй Уурхайчид ч аваргаа хамгаалж чадаагүй юм.
Пендарвис Уиллиамсыг шинэ багтаа хэрхэн уусч, ямар амжилт үзүүлэх бол гэж сагсан бөмбөг сонирхогчид тэсэн ядан хүлээж байна.
Түүнтэй хамт Уурхайчидаас Knights-ийг зорьсон өөр нэгэн хүн бол А.Тэмүүжин. Цагтаа дээд лигийн "Тэргүүн тоглогч"-оор шалгарч явсан тэрбээр өнгөрсөн улирал Уурхайчидтай нэгдсэн ч амжилт эс олсон. Тиймээс шинэ улиралд хуучин бууны хугархайнуудтайгаа дахин аваргын төлөө өрсөлдөх гэж байна.
Мөн лигийн шилдэг хамгаалагчдын нэг Г.Билгүүн Knights багт нэгджээ. Түүний хувьд өнгөрсөн улирал Хүлэгүүдтэй хамт дээд лигийн аварга болж, түрүүгээ нэгээр нэмсэн билээ.
Хуучин Гарьдын тоглогчид эргэн багтаа нэгдсэн ч баг нь "BCH Knights" гэж зүсээ хувилгалаа.
Б 2024-10-08 103.212.118.59
Хэнд хамаатай юм. Хэн ч мэдэхгүй халтайсан хар ирээд хэдэн чадваргүй монгол сагсчдын хажууд л од болж байгаа юм байлгүй. Угаасаа Монголчууд сагсаар хэзээ ч олигтой амжилт гаргахгүй.