"МАН сонгогчдын саналыг авах зорилготойгоор хууль зөрчиж байна"

"МАН сонгогчдын саналыг авах зорилготойгоор хууль зөрчиж байна"

"МАН сонгогчдын саналыг авах зорилготойгоор хууль зөрчиж байна"

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэд төлөөлөгчдийн хурлын сонгуульд нийслэлийн Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигчид хууль зөрчиж байгаа талаар Баянзүрх дүүрэгт АН-аас нэр дэвшигчид өнөөдөр /2024.10.08/ мэдээлэл хийлээ.


"Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэд төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн /Орон нутгийн сонгуулийн хууль/ 7 дугаар зүйлд нам, эвсэл сонгуульд оролцохдоо хууль дээдлэх, ил тод байдлыг хангах; шударга ёсыг сахих зарчмыг баримтална гэж заасан. Гэтэл нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд МАН-аас нэр дэвшиж буй зарим нэр дэвшигч дараах хууль зөрчсөн үйлдлүүдийг гаргаж байна.

Тодруулбал:

  • Олон нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллагыг иргэдийн саналыг татах зорилгоор сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө удаа дараа явуулсан. Үүн дотроо ахмад настнуудыг ахмадын баяр гэж хүлээн авч, дайлж, цайлж бэлэг сэлт тараасан.
  • Сонгуулийн сурталчилгааны өөр арга, хэлбэр буюу масс мессежийг сонгогчид руу явуулж иргэдийн саналыг татах оролдлого хийж байна.
  • Одон медаль зэргийг сонгогчдод гардуулж, тэдний саналыг авах зорилготойгоор хууль зөрчиж байна.
  • Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зурагт самбар байрлуулахыг хориглосон гудамж талбайд зурагт самбар байршуулж байна.
  • Сонгуулийн тухай хуульд нэг сонгуулийн хэсэгт 10 зурагт самбар тавихаар заасан боловч үүний тоог хэтрүүлж, 20, 30 гэх мэтээр зурагт самбарыг тавьж
    байна.
  • Орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт өөрөөр хэлбэр төрийн байгууллага дотор сонгуулийн сурталчилгааны ухуулах байрыг ажиллуулж байна.
  • Санал авах байранд сонгуулийн сурталчилгааны материалуудыг байршуулсан.

Бидний зүгээс эдгээр зөрчлүүдийг арилгуулах хууль, хяналтын эрх бүхий байгууллагад хандсан боловч одоогоор шийдэгдсэн асуудал алга сонгуулийн санал хураалт болоход хоёр өдөр дутуу байна. Эрх баригчид Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэд төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль /Орон нутгийн сонгуулийн хууль/, Зөрчлийн тухай хуулийг хууль гэж үзэхгүйгээр, дагаж мөрдөхгүйгээр ямар ч хамаагүй аргаар ялна гэсэн зорилготой явж байгаа нь энэхүү зөрчлүүдээс харагдаж байна. Иймд бидний зүгээс хуулийг дээдэлж, шударга өрсөлдөхийг бүх улс төрийн намуудад уриалж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 66.181.179.37

Баттулга, Оюун-Эрдэнэ эд нар Монголоос зайлах цаг болсон.

Avatar

Зочин 2 цагийн өмнө 211.36.142.75

АН нам жоохон бодлого ярьж баймаар юм аль эсвэл чадвар боловсролоор жулдаад бна уу

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.55.188.82

Хүүш хаана дайлж цайлаад байна? хаана одон медаль гардуулав. Манай тойрогт л тийм зүйл сонсогдоогүй. Тэгээд ч та нарыг тэгэхийг хэн байг гээв. Адилхан үзэхгүй яасан юм? Нөгөө унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг болох нь.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.70.43.200

Хэрүүл л хийгээд байх юм өнгөтэй өөдтэй юм ярьж болохгүй болсон хорвоо юмаа

Avatar

Зочин 4 цагийн өмнө 202.179.25.156

Сонгууль болгоноор л 1 хүнийг барьдаг болж. Өмнөх сонгуулиар өдөр шөнөгүй Элбэгдоржийг а**а л гээд байсан яасан одоо таг. Энэ сонгуулиар алуулах хүн нь Женко. Сонгууль өнгөрөхөөр яахын болдоо?

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 66.181.191.15

Энэ удаагийн сонгуулийн сурталчилгааг АН намын өвөө нарынхаа цүнх баригчид, панпарстай хүүхдүүд маш муу зохион байгуулж байна.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 66.181.181.212

Улаанбаатар хотод бол МАН-ыг заавал хол зөрүүтэй ялуул маар бнаа. УБ-т АН-ын нэр дээр ардчилсан үзэл санаатай нэгч хүн нэр дэвшээгүй шүү ! Дандаа Женко Баттулгын ху далч хулгайч, ХУЛИГААНУУД нэр дэвшсэн, тэднийг бүгдий нь унагаарай, жишээ нь тэр Отгонтөгс гээ ам ангайвал хар аал урсгадаг нэг п***а бна.

Avatar

Зочин 5 цагийн өмнө 192.82.66.27

Хүүе Анамаас ярьж байна манай нэр дэвшигчийг сонгоод өгөөрэй гээд яриад байсан шүү. Сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл мөн үү? биш үү?

Avatar

Зочин 5 цагийн өмнө 66.181.181.168

Хууль зөрчсөн юм алга байх юм. Энэ бүгдийг АН хийж байгаа шүү. Зурагт самбар, материалын тухайд АН хэмжээ хязгаар алдсан, бүр щит, шилэн нүүртэй үзел, хана, саад цэцэрлэгт хүртэл зоосон байгаа. АН гэгч хэзээ нам шиг нам болох, хэзээ жинхэнэ ардчилсан нам болох асуудал тулгамдсан асуудал хэвээр, гол нь хэдэн залуучууд нь горьдлогогүй хэвээрээ байгаа нь ийм үед тод харагдаж байгаа нь нэн харамсалтай. АН цуглаан, ТВ, мэдээллийн хэрэгслээр тасралтгүй МАН руу дайрч, хар пиар, үгүйсгэлээ хийсээр

Avatar

Зочин 6 цагийн өмнө 66.181.187.172

Ардын нам ялна

Avatar

ЗОЧИН 6 цагийн өмнө 66.181.178.85

…………..АН-ын залуус г 34 жилийн тэртээх ЭБЭ+ҮҮЛийн арга барилаар хэрэлдэж, өөлөхөөс дэвшилтэт аргад сурсангүй нь АХ нартай нь чадваргүй удирдагч нартай л холбоотой юм шүү дээ…шинэчлэгдэхгүй л бололтой…

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.9.40.75

Тэгэх тусам нь өөрчилөж сольж хаяна шүү манайхаааааан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж