Нударган зодоончид НИТХ-д хэрэггүй!

Нударган зодоончид НИТХ-д хэрэггүй!

Нударган зодоончид НИТХ-д хэрэггүй!

Хэдхэн хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын нэр дэвшигч ухуулагч нартайгаа архидан согтуурч зодолдсон тухай мэдээлэл дуулиан тарьсан бол өчигдөр Налайх дүүрэгт мөн Ардчилсан намаас нэр дэвшигч ухуулагчдаа “шанаа өгсөн” тухай шуугицгааж байна.

Олон нийтийн хувьд нийслэлд Ардчилсан нам хүчтэй сөрөг хүчний үүрэг гүйцэтгэн, МАН-д ташуур өгөн ажиллаасай гэж их хүсдэг. Гэвч нийслэлд сойсон нэр дэвшигчид нь тархи нь эхэлж ажиллахаас илүү нударгаар асуудлыг шийдэх гэж оролддог боевик маягийн зодоончид өрсөлдөж байна уу гэмээр чих халууцуулсан мэдээллүүд хөврөх болсон нь олон нийтийг гонсойлгосоор байна.

Учир нь, аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд төлөөлөл болж ажиллах хүн төлөвшсөн байх ёстой.  Тэд иргэдтэйгээ тулж ажиллаж асуудлыг нь шийдэх гүүр болдгоороо  онцлогтой.

Тиймдээ ч улс төрийн намууд орон нутгийн сонгуульд ач холбогдол өгч, хамгийн төлөвшсөн, ул суурьтай, хэр баргийн зүйлд салхи шиг хийсээд давхиад байхааргүй, тал, талаас асуудлыг хардаг, мэргэжлийн, мэргэшсэн хүмүүстээ итгэл үзүүлэн нэр дэвшүүлдэг. Харамсалтай нь, Ардчилсан нам “Женко” Х.Баттулгынхаа улс төрд дийлдсэн үү, асуудлыг нударгаар л шийдэх гэдэг, эсвэл худал сенсаци тараадаг нэр дэвшигчдийг сойсон нь мууд муухай, муухайд улцан болгож, рейтинг унагасаар байна.  Жишээ тавал, тус намаас НИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн О.Отгонтөгс нар “Хүүхдийн мөнгийг зогсоох гэж байна” гэж худал мэдээ тарааж, олныг бухимдуулсаар.

Гэтэл МАН-аас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд өрсөлдөж буй Х.Нямбаатарын баг, ХҮН намаас өрсөлдөж буй Э.Золзаяа, Үндэсний эвслээс өрсөлдөж буй М.Төмөр  нарын багийг хар л даа. Гадаадын их дээд сургуульд суралцаж төгссөн, мэргэжлийн шижигнэсэн баг хийсэн ажлаа, хийх ажлаа, бодлоготойгоо танилцуулж явна.

Уг нь Ардчилсан нам төлөвшвөл төлөвшихөөр хангалттай цаг хугацааг туулсан. Гэтэл хамгийн сүүлд мэндэлсэн Үндэсний эвслээс долоон дор улс төр хийж буй нь үнэндээ энэ намыг сэтгэл зүрхээрээ дэмжиж ирсэн олон хүний урмыг хугалж буй.

Аль ч шатны сонгууль бодлогын өрсөлдөөн голлодог.  Түүнээс хэн хамгийн их худлаа сенсаци тарьж, сүгсэлзсэнээрээ, хэн хамгийн их боевикууд нэр дэвшүүлснээрээ том, гоё харагддаг юм биш шүү дээ.

Олон нийт ч улсаа хөгжүүлье, Улаанбаатар хотын асуудлыг шийдье гэвэл энэ мэт дүр эсгэсэн хуурамч эх орончид, боевикуудыг шахаж,  мөрийн хөтөлбөр, хийсэн ажлаа танилцуулж яваа төлөвшсөн нэр дэвшигчдэд итгэл үзүүлэх ёстой. Хэрэв төлөвшөөгүй нэр дэвшигчид аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдвол ажил хийнэ гэж байхгүй. Ашиг хонжоо харна, унац харна. Өөрсдөд нь ашиг өгөхгүй төслийг хэрүүл уруул, зодоон нүдээн үүсгэсээр гацаана.

Монголын улс төрд өмнө нь  боевикууд байсан, түүнээс ард түмэн сургамж авч, хууль тогтоох дээд байгууллагад аль болох төлөөллийг нь оруулахгүйн төлөө сонголтоороо  хариу барьсаар ирсэн. Одоо энэхүү сонголтоо орон нутгийн сонгуулиар л баталгаажуулах хэрэгтэй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
10
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-10-08 66.181.185.67

АН угаасаа гэмт хэрэгтэн, гудамны хулгайч,дээрэмчид, луйварчидаас угшилтай. Тэр тусмаа Женко энэ цаг дор улстөрд байх аваас бүр ч их хагарал хуваагдал эмх замбараагүй байдал бий болно.

Avatar

Нэргүй 2024-10-08 66.181.177.244

АН нийслжлб ялбал рекет женко нь мөнгө босго гэж залуучуудаа дарамтлаад, нөгөөдүүл нь айсандаа засгийн мөнгө хулгай хийгээд бүгд шоронд орно доо nиздaa гэж

Avatar

Нэргүй 2024-10-08 43.242.242.59

АН нийслэлд олонх болвол эхлүүлсэн бүх бүтээн байгуулалтын ажлыг зогсоож өөрсдөө мөнгийг нь хувааж иднэ. Тэд мөнгөгүй гурайтаж байгаа. Луйварчдаар хотоо удирдуулах уу үгүй юу гэдгээ иргэд өөрсдөө мэдэж дээ. Ухаантай сонгот хийгээрэй дээ. АН-ынхан хоорондоо дандаа хэрэлдэж муудалцаж зодолдож ирсэн түүхтэй бас зантай улс. Тэднээс өөрийг шаардаад нэмэргүй.

Avatar

Иргэн 2024-10-08 202.126.88.197

хүн цохиод унагаадаг Хүрэлсүх чинь харин боевик бишүү кк ккк МАН ын б**с долоогч л байнаа

Avatar

зочин 2024-10-08 66.181.191.129

тЭР ҮЕД хҮРЭЛСҮХ РҮҮ ЯГ БОЕВИК ШИГ ГАРАА ЗАНГИДАН ДАЙРЧ ЗААМДАН,ХООЛОЙГ НЬ БООХ ГЭЖ ОРОЛДСОН үҮНИЙГ ТЕЛЕВИЗЭЭР ТОД ХАРУУЛСАН ,иЙМД БИЕЭ ХАМГААЛАХААС ӨӨР АРГАГҮЙ БОЛСОН, мӨНГӨТЭЙ БИШ,ЁС ЗҮЙТЭЙ ,ТӨЛӨВШСӨН, МЭРЭГШСЭН БОЛОВСРОЛТОЙ,ОМГОЛОН БИШ,НИЙСЛЭЛД ЮМ БҮТЭЭХ ХҮСЭЛТЭЙ ХҮМҮҮСЭЭ ТӨРИЙН БАЙГУУЛАГАД СОНГОЖ АЖИЛЛУУЛААСАЙ

Avatar

Нэргүй 2024-10-08 202.21.114.170

Их л айж байна даа. Нийслэлд АН олонх болох нь тодорхой л юм байна. Ашгүй ашгүй одоо нэг авилгал, хулгайчуудаас салахнуу яахнуу

Avatar

зочин 2024-10-08 66.181.191.129

АН-ыг анх хулгайч луйварчид,төлөвшөөгүй боевикууд мэтийн хүмүүс л анх буй болгосон,Зорилго нь нийгэмийн дэг журмыг алдуулж ,самуун үүсгэж нийгмийн өмчийг идэж уух явдал,Үүнийгээ ч хийж чадсан, Монголын том хөрөнгөтнүүд анх АН дотор л үүссэн, Одоо энэ намын зарим хүмүүс хөрөнгөжөөд зан авир нь эвдэрээд,юу ч хийхээс буцахаа больж,Хууль ёсыг уландаа гүйцлээ, Социализмд хүртэл байгаагүй авилга хулгайг эд нар л анх үүсгэсэн,Эд л дэвшил өөрчлөлтийг арагш хойш чангааж байна

Avatar

Зочин 2024-10-08 103.57.95.127

УЛС ТӨР гэж аль ч улсад бүх талаараа нударган зодоончдын газар юм биш үү.

Avatar

ХУУЛЬЧ 2024-10-08 202.9.46.220

1990 ОНООС АРДЧИЛАЛЫН БУЯНГААР МОНГОЛООР ДҮҮРЭН БОЕВИК НЭРТЭЙ АЛДАРТНУУД ТӨРСӨН ХОЙНО АРГАГҮЙ ШҮҮ ДЭЭ ., ,,,,,ТЭГЭЭД ҮНЭН ҮГ ХЭЛСЭН ХҮНД ҮХЭР ШИГ ХАНДАЖ ИРСЭН ХОЙНО БУЯНААРАА БОЛОГ .,,,,,МОНГОЛОО СӨНӨӨХ,,, СӨНӨӨХГҮЙ БАЙХ ОДОО ҮЕИЙН ХҮМҮҮСИЙН СОНГОЛТ БОЛОХООР,,," С.ЗОРИГ"",-ИЙН ХЭЛСЭНЭЭР ,,," МОНГОЛЧУУДЫН САРУУЛ УХААНД ИТГЭХ",,, ҮЛЭЖ ДЭЭ .,,,,

Avatar

хүннү 2024-10-08 202.9.47.0

УИХ-ын сонгууль өөрөө улс төрчийн “босго оноо”-г унагасан. Энэ цаг үед Нара, Лодой нараас дээр нь УИХ-ын гишүүн, тэднээс доор нь ИТХ-ын гишүүн болох гэж улайрдаг болжээ. Их дээд сургуульд орох босго оноо 400 бол улс төрч болох босго оноо 200 юм байна л даа. Бид одоо үүнээс сургамж авч Улс төрийн босго оноог ядаж 400 болгох ёстой. УИХ-д жагсаалтаар орох хүний тоог 16 болгох ёстой.

Avatar

Нэргүй 2024-10-08 43.228.128.2

СХД -ийн АНынхан чинь нэг сонгуулиар чи тэдэн доллар идсэн зальдсан гээд бөөн хэрүүл болоод байсан биз дэ

Avatar

Нэргүй 2024-10-08 66.181.181.212

Путины Орос "ах"маань Женко Баттулгаар дамжуулан манайд нөлөөлөөд, төр засгийн байгууллагуудад дандаа худалч хулгайч, ХУЛИГААНУУДЫг гаргаж тавиад, Монголыг гэмт хэрэгтнүүдийн гарт хийж сүйрүүлэх санаатай бна л доо !!!

Avatar

Зочин 2024-10-08 192.82.66.27

Уул зүй бус авир гаргасан,ёс суртахууны доголдолтой нөхдүүдийг УИХ, ИТХурлаас шууд хариуцлага тооцож нөхөн сонгууль явуулах эсвэл дараагийн нэр дэвшигчийн автоматаар оруулдаг болвол ийм юм болохгүй л дээ…

Avatar

Нэргүй 2024-10-08 66.181.181.212

Женкогийн хүний нөөц нь л одоо энэ зодоон нүдээн, хэрүү л х****л хийгээд яваа ноход л доо. Ийм амьтадыг сонгох хэрэггүй шүү дээ, таминь. Тэр Отгонтөгс нтр бол ёстой яа май л бна шүү !!!

Avatar

сонгогч 2024-10-08 202.21.117.179

Пялдагадаж б**с долоохоо болио, хэнийг сонгохоо ард түмэн мэднэ, ингэж сонгуулийн өмнө ард түмний тархи эргүүлж, сонгуулийн хууль зөрчиж болохгүй

Avatar

сонгогч 2024-10-08 66.181.190.33

Женкогийн хулгайчуудыг сонгохгүй шүү.

Avatar

Нэргүй 2024-10-08 202.9.40.75

Танай хүрэлсүх хүүр хүн зодож байгаал төрийн эрх хууль бусаар авсан ш дээ,

Avatar

Нэргүй 2024-10-08 202.9.40.75

Эрчүүүдийн аль зодолдохыг тэр гэхэв дээ, гаргана гаргана сонгоно

Avatar

Зочин 2024-10-08 202.9.40.15

Гар хөл хугархай чих нүд хамар нь гэмтэлтэй баахан дарга нар гарчдээ.

Avatar

Нэргүй 2024-10-08 103.57.95.155

зодоон хийдэг салхитай нөхөр ерөнхийлөгч хийгээд л байна шд, ялгаа юу байна

Avatar

зоч 2024-10-08 66.181.179.236

Женко гэч нь Ек болоод Махбал нарын алуурчид, рэкетирүүдийг л шоронгоос мэнд гарахад өршөөл үзүүлж тусалсан. Ганц сайхан олимпийн аваргыг минь элдвээр өөгшүүдж Ариунэрдэнэдээ тушаал өгч найзтай нь муудуулаад сүгтуу 2-г цоожлон үлдээж а******н болгосон. Өөр ярьвад олон л аюултай гэмт хэргийн утас Ек асан руу хөтөлдөг

Avatar

Нэргүй 2024-10-08 202.126.88.188

Энэ Хорол гэх бичигчийг МАН ын б**с долоогч гэдгийг Иргэд мэднэ шдээ

Avatar

сонгогч 2024-10-08 202.9.46.208

лодойсамбуу шиг улаан хувьсгалчид ИТХ- д хэрэггүй…………………

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж