"Санал авах өдөр амрааж байгаа нь сонгуульд оролцох боломж олгож байгаа юм"

"Санал авах өдөр амрааж байгаа нь сонгуульд оролцох боломж олгож байгаа юм"

"Санал авах өдөр амрааж байгаа нь сонгуульд оролцох боломж олгож байгаа юм"

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн талаар Үндсэн хуулийн Цэцийн дарга асан, Академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор Ж.Амарсанаатай ярилцлаа.


-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа 2024 оны аравдугаар сарын 11-ний өдрийн 07.00-20.00 цагт болно. Орон нутгийн Хурал чухал ямар эрх хэмжээ, чиг үүрэгтэй байгууллага гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн байгууллага буюу удирдлага нь Засаг дарга толгойлсон тэдгээрийн захиргаа. Харин иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь төрийн байгууллага биш, нутгийн иргэд өөрсдөө өөрсдийгөө удирдах байгууллага юм. Ийм ч учраас Үндсэн хуульд нутгийн өөрөө удирдах ёс гэж бататгасан. Үндсэн хууль, хуулиар тэдгээрийн бүтэц, зохион байгуулалт, эрх хэмжээ, чиг үүргийг нь тогтоож өгсөн.

-Иргэд төлөөллөө болгож сонгосон иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаа хяналт хэр тавьж байна?

-Тун хангалтгүй. Улсын төсвийн дийлэнх нь татварын орлого. Үүнийг хэрхэн зарцуулж байгаад бүгд хяналт тавих шаардлагатай, төсвийн хуваарилалтад оролцох хэрэгтэй.

-Орон нутгийн сонгуулийн тухай хууль Нэгжийн тухай хуулийн зарим заалт хоорондоо зөрчилтэй гэх юм?

-Ийм зөрчил, хийдэл байдаг нь хууль тогтоох ажиллагааны дутагдал. Үүнийг зохицуулж, шийдвэрлэж болно. Сүүлд батлагдсан нь, эсвэл тухайн асуудлыг нарийвчлан зохицуулсан нь давуу байдаг.

-Байнга оршин суугаа хаягаасаа өөр газар ажилладаг хүмүүсийн хувьд Үндсэн хуулиар баталгаажсан сонгох эрхээ эдлэхэд хүндрэлтэй байдаг. Сонгуулийн ерөнхий хороо Ажлын хэсэг гаргаад уул уурхай, зам тээврийн компаниудад ажиллаад уулзалт хийхэд олонх нь урьдчилж саналаа өгмөөр байна гэсэн?

-Сонгох эрхийг эдлүүлэхийн тулд хуульд зохицуулалт хийх боломж бий. Шилжин суурьших хугацааг сонгуулийн жилд зохицуулж болно. Шуудан, холбоог ашиглаж болно. Тун удахгүй интернэтээр санал өгөх ч хялбар болох байх.

-Энэ удаагийн сонгуульд 17277 нэр дэвшигч өрсөлдөж байна. Нас, насны төлөөлөл байна, салбар бүрээс бараг нэр дэвшжээ?

-Нэр дэвшигчдийн дундаж нас 35 орчим байгаа нь тун боломжийн. Нэр дэвшигчдийн гуравны нэг нь эмэгтэйчүүд байгаа нь Азийн орны хувьд чамлахаар тоо биш. Нийгмийн хөгжлөө дагаад энэ тоо нэмэгдэх нь гарцаагүй. Нэр дэвшигчид заавал дээд боловсролтой байх шаардлагагүй. Юуны өмнө сэтгэцийн хувьд эрүүл байх хэрэгтэй. Мэдээж ажил, мэргэжилтэй байвал сайн. Залуудаа тэтгэвэрт гарсан цэрэг, цагдаа, эрүүл мэнд, урлагийнхан гээд төлөөлөгч болчихоор маш олон хүн харагдсан.

-Орон нутгийн сонгуулийн ирц ямар байх бол?

-Урьд, урьдын туршлагаас харвал 18-25 насныхны оролцоо тааруу байдаг. Сурталчилгаа, мэдээлэл чухал ч асуудал шийдэгдэхгүй. Цаашдаа зургаадугаар сард Улсын Их Хурлын сонгуультай хамт явуулж байвал ирц, хөрөнгө гэх мэт олон асуудал шийдэгдэх байх. Ер нь цаашдаа сумдыг цөөлөх нь ард түмний амьжиргаанд тун ч нэмэртэй дээ.

-Сонгогчдод хандаж Та юу хэлэх вэ?

-10 дугаар сарын 11 амралтын өдөр. Энэ бол Танд сонгуульдаа оролцох бололцоо олгож байгаа ажлын бус өдөр юм. Гар утсаараа, сошиалд гомдоллохоосоо өмнө өөрийгөө төлөөлж ажиллах зөв хүнээ сонгох, сонгуульд оролцох нь чухал байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

teneguin 2024-10-08 132.194.13.88

unjie

Avatar

-ylcuun xamgaaltad ypdnuyb 2024-10-08 132.194.13.88

cola zubxuntj; # 8; zasbargyi. dyygaiyn.

Avatar

ashiglaj gistaf 2024-10-08 132.194.13.88

—-###; mash ux dyyriamal vitamin em; –

Avatar

ind81000 baliar OC IJil BURUU + negjyylj baliar bolgoj,erunxuilugchuu, zogooj baraxyy ni ; ? 2024-10-08 132.194.13.88

XOSHOGOOROO SHAALTSDAG s** SAITNI GAY+V xymyysuig XOLBOLTOOr, GUILAGCHIN XARUUDTAI SHAALTSUULJ down sindrom
OPERATION,XUL TASDAJ oyd xylgailj+ gyilagchlyylj+yanz byruin 8 Kompani munguur ylcuin YILDBERYYDuig xylgaildag bolloo.nyraan,
-@; YDIIN XOOLOOR GUILAGCHIN XOOLOJ UBCHLYYLJ t BYDYYLGEER ABSAN BAIDALTAI,
GUILAGCHDIN SURGUULI OPON CUUTS XOT XUDUU NEGTEI + XOLBOJ, +BAKTSIN tarijXYNui BIENDXALDAJ CHUTGURN GONJISON.

Avatar

Зочин 2024-10-08 202.126.91.202

Амраад байх шаардлагагүй .манайхны амрах дуртайг ээ.Ирц хамаагүй гээд байгаа биз дээ.Бараг 1 хүн өгсөн ч хүчинтэй гэсэн үг биз.

Avatar

Нэргүй 2024-10-08 66.181.183.116

Олон залуус ашгүй бүтэн 3 өдөр хотоос гарч амрах боломж гарлаа гэцгээж байна.

Avatar

Нэргүй 2024-10-08 202.126.92.98

эрүүл хүн л сонгоорой доо, хөлдүү монголчууд аа

Avatar

Нэргүй 2024-10-08 66.181.160.43

Орон нутгийн ИТХ-ын сонгуульд улс төрийн намууд хүмүүсээ нэр дэвшүүлэн оролцуулж байгаа нь хууль бус, хүчингүй үйлдэл шүү!!! Амарсанаа үүнийг мэдсээр хэлэхэд яадгийм бэ???

Avatar

нам бус иргэн 2024-10-08 59.153.84.210

сонгуульд зориулсан амралтын өдөр юм бол Баасан биш Лхагва гарагт зохион байгуулах нь зөв, Баасанд хийхээр нэг мөр 3 хоног амрана гээд Пүрэвийн оройноос эхлээд явцгаах магадлал их мөн иргэдийн оролцоо багасах магадлалтай,

Avatar

Зочин 2024-10-08 202.21.104.2

Амраах юм бол 7 хоногийн дундуур амраа

Avatar

Songu 2024-10-08 202.9.46.53

архиа ууж хүнээ зодмоор байна ээ

Avatar

Нэргүй 2024-10-08 202.126.89.157

Билигт сайн өдөр товлодог байсан. Гэтэл энэ сонгуулийг модон хохимой буюу муу өдөр товложээ.

Avatar

Нэргүй 2024-10-08 59.153.113.234

Сонгуулийг амралтын өдөр зохион байгуулах нь зүйтэй. Нэг өдөр ч болов хүмүүс ажлаа хийж юм бүтээж л байвал бид хөгжинө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж