Милтон шуурга Ням гаригийн байдлаар нэгдүгээр зэргийн шуурга байсан ч АНУ-ын Персийн булангийн эрэг рүү чиглэн хурдацтайгаар тавдугаар зэрэглэлийн аюултай хар салхи болон хувирсныг Хар салхины үндэсний төв (NHC) мэдэгдэв. Флорида мужид өнгөрөгч долоо хоногт Хелен хар салхи их хэмжээний хохирол учруулсан ч угсруулан Милтон хар салхи 281 км/цагийн хурдтайгаар тус мужийг чиглэж байна.
Мужийн захиргаанаас иргэддээ анхаарал болгоомжтой байхыг сануулж, хамгийн том нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлсэн. Амбан захирагч Рон Десантис нүүлгэн шилжүүлэх ажилд иргэдийг идэвхтэй оролцож, аль болох түргэн хугацаанд хар салхины аюулт бүсээс гарахыг анхааруулаад байна.
Милтон хар салхи нь 2005 онд болсон Катрина хар салхинаас хамаагүй хүчтэй байх төлөвтэй байна. Хелен хар салхины улмаас 225 хүн нас барсан тул албаныхан Милтон яг л "мангас шиг" байх болно гэж эмээж байна.
Амбан захирагч Десантис хэлэхдээ "Бид Милтон хар салхи амь насанд хамгийн аюултай нь байх болно гэж үзэж байна. Зөвхөн 24 цагийн дотор нэгдүгээр зэрэглэлээс тавдугаар зэрэглэл хүртлээ хүчтэй болно гэдэг аймшигтай. Иргэдийг аль болох мужаас гарах эсвэл хар салхины чиглэлээс эсрэг зүгт нүүлгэн шилжүүлж байна" гэжээ.
Хар салхи нь салхины хурдаараа таван зэрэглэлтэй. Нэгдүгээр зэрэглэл нь аюул бага бол тавдугаар зэрэглэл нь хамгийн аюултай, гамшгийн түвшинд ордог. Мэргэжилтнүүд гуравдугаар түвшинээс эхлэн онц байдал зарладаг.
Зочин 2024-10-08 202.55.191.130
АНУ-ын Персийн булан гэж хаана байдаг юм бэ?
Зочин 2024-10-08 202.126.90.143
АНУ-н Персийн булан гэж бас байна аа, кк
Нэргүй 2024-10-08 103.57.95.155
мексикийн булан шүү, юу яасан америкын персийн булан бэ, тив андуурна гэхээр саруул ухаанаас мөн ч хол байна даа.