Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт аравдугаар сарын 02-ний өдөр тус сумын харьяат 61 настай иргэн ор сураггүй алга болсон. Тодруулбал тус иргэн "Цагаан хашаат" гэх амралтын газраас оройн 22:00 цагийн орчимд гарч, одоог хүртэл сураггүй байгаа юм. Түүнийг алга болсон тухай дуудлагыг аравдугаар сарын 06-ний өдрийн 20:00 цаг орчимд тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбар болон сумын мэргэжлийн ангийн алба хаагчид хүлээн авч эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Тухайн иргэн алга болсон газар нь аймгийн төвөөс баруун урд зүгт 70 км, сумын төвөөс хойд зүгт 8 км зайтай.
ОБЕГ-аас тодруулснаар эрэн хайх ажиллагааг Жаргалант багийн төв болон “Цагаан хашаат” амралтын газраас баруун хойд зүгт 35 км-т Далайн булаг гэдэг газар хүртэл, мөн баруун хойд зүгт Жаргалант багийн Өгөөмөр гэх газар хүртэл 5 км-т зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Тиймээс өнөөдөр /2024.10.08/-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн гэж мэдээллээ.
Иргэн, хүүхэд алга боллоо гэсэн дуудлага ар гэрийнхнээс ирснээс хойш 72 цагийн дараагаас эрэн хайх ажиллагааг албан ёсоор эхлүүлдэг. Олдоогүй тохиолдолд 72 цагийн дараа хүч нэмэгдүүлэн эрэн хайх ажиллагааг явуулдаг байна.
Нэргүй 2024-10-08 202.131.234.123
алга боллоо гэнгүүт эхэлдэггүй гэж байна.